in ,

Таны элэгний үйл ажиллагаа хямарсан байгааг илтгэх 15 шинж тэмдэг. Дасгал хийгээд ч жин хасдаггүй шалтгаан үүнтэй мөн холбоотой

Элэгний үйл ажиллагаа хямрахад биеэс хорт бодисыг гадагшлуулж чадахаа больдог. Гадагшлаагүй хорт бодисууд нь өөхний эдэд хуримтлагдан биеэс аюулгүй аргаар гадагшлахын тулд элэгний үйл ажиллагаа эргэн сэргэхийг хүлээж байдаг. Эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийсэн ч яагаад илүүдэл жин хасагддаггүйн шалтгаан үүнд л нуугддаг байж болох юм.

 

Элгэнд асуудал байгааг илтгэх үндсэн 15 шинж тэмдэг:

  • Архаг ядаргаа
  • Сөрөг сэтгэл хөдлөл
  • Ухаан балартах
  • Толгой өвдөх ба амарсны дараа гайгүй болно эсвэл нүдний угаар өвдөх
  • Үе мөч, булчингийн өвдөлт
  • Их хэмжээгээр хөлрөх
  • Тослог хоол шингэхдээ удаан болох
  • Харшил
  • Батга болон арьстай холбоотой асуудлууд
  • Гэдэс дүүрэх, гэдэс орчим өвдөх, өтгөн хатах, гүйлгэх
  • Дааврын тэнцвэргүй байдал
  • Цочромтгой болох
  • Химийн бодист хэт мэдрэг болох
  • Амнаас эвгүй үнэр үнэртэх
  • Шалтгаангүй жин нэмэх

 

Элэгний үйл ажиллагааг дэмжихийн тулд эхний ээлжинд зөв хооллох хэрэгтэй. Хүнд, хэцүү хоолны дэглэм барина гэж бүү санаа зов. Зүгээр л дараах зөвлөгөөнүүдийг мөрдөөд үзээрэй:

  • Байгалийн гаралтай бүтээгдэхүүн худалдаж ав, генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалз
  • Тэнцвэртэй хоолло
  • Үрэвсэл үүсгэдэг ургамлын тосноос татгалз
  • Хангалттай их цэвэр ус уу
  • Эрүүл өөх тос хэрэглэ: кокосын тос, авокадо, байгалийн цөцгийн тос
  • Хангалттай хэмжээгээр ислэг хэрэглэ – багадаа 35 гр
  • Сахар хэрэглэхээс татгалз
  • Фруктозын хэрэглээг хоногийн 20-25 гр хүртэл бууруул
  • Навчит ногоо ихээр хэрэглэ
  • Хоолондоо амьтан, ургамлын амин хүчлийг хэрэглэ
  • Хүхэр агуулсан хүнс хэрэглэ: өндөг, брокколи, сармис, сонгино
  • Согтууруулах ундааны хэрэглээг багасга эсвэл татгалз

 

Элгэнд тустай хамгийн шилдэг 3 бүтээгдэхүүн:

  1. Испани артишок – элгийг хамгаалж үйл ажиллагааг нь дэмжинэ. Цөс ялгаралтыг сайжруулах ба муу холестерины түвшинг бууруулдаг.
  2. Куркума – хорт хавдар үүсгэгч бодисыг гадагшлуулдаг ферментүүдэд тусална. Элгийг хамгаалах ба элэгний гэмтсэн эсийн нөхөн төлжилтийг дэмжинэ.
  3. Сүүт азаргана – вирусын эсрэг, үрэвслийн эсрэг, антиоксидант шинж чанартай. Элэгний эсийг вирус, хор, архи, эмийн бодисоос хамгаална.

Элэг таны биед маш олон үүрэг гүйцэтгэдэг учир түүнд зөв хооллолт болон тустай нэмэлтүүдээр туслаж үйл ажиллагааг нь дэмжээрэй.

Эрүүл энхийг хүсье!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *