in

ХөөрхөнХөөрхөн

Өөрийгөө хүндэлж чаддаг эмэгтэйчүүдийн 9 шинж чанар

“Эр хүн ихэвчлэн бусдын хүндлэлийг хүлээсэн эмэгтэйг хайрладаг бол эмэгтэй хүн бусдад таалагддаг, хайрлагддаг эрэгтэйг хүндэлдэг”. Энэ нь ч үнэн. Эр хүний уг чанар нь хайр, хүндэтгэл хоорондоо холбоотой гэж үздэгт оршино. Хэрвээ эмэгтэй хүн хайрлагдахыг хүсвэл юун түрүүнд хүндлэгдэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

 

1. Байнга “тийм” гэж хэлдэггүй

Ихэнх эрчүүд тухайн эмэгтэйн бодол өөрийнхтэй нь зөрж байсан ч хамаагүй өөрийн гэсэн бодолтой эмэгтэйг хүндэлдэг. Бүх зүйлтэй санал нийлдэг эмэгтэй эр хүнд гүн мэдрэмж төрүүлэх нь юу л бол.

 

2. Согттолоо уудаггүй

Уух тал дээр эрчүүд хоёр талт байр суурьтай байдаг. Хэрвээ найзуудынх нь нэг нь новш болтлоо согтсон байвал тэд сүүлд нь “цагийг сайхан өнгөрүүллээ” л гэж хэлнэ. Гэвч согтсон эмэгтэй, ялангуяа олон нийтийн газарт согттолоо уусан эмэгтэй тэдний хувьд ичгэвтэр, гутамшигтай санагддаг.

 

3. Өөрийн гэсэн амьдралтай

Ихэнх эрчүүд эмэгтэйчүүдийн амьдралын нэг хэсэг байхыг хүсдэг, гэвч бүхэл амьдрал нь биш. Тэднийг амьдралынхаа учир утга болгосон эмэгтэйчүүдийг эрчүүд хүндэлдэггүй. Харин өөрийн гэсэн сонирхол, хобби, найз нөхөдтэй эмэгтэйчүүд илүү сэтгэлийг нь татдаг.

 

4. Анх уулзсан залуутайгаа дотно харилцаанд ордоггүй

Анхны болзоон дээрээ дотно харилцаанд орно гэдэг харилцаагаа хүндэтгэлгүйгээр эхлэх хамгийн найдвартай арга. Учир нь эрчүүд гартаа хялбархан оруулж чадсан зүйлийг үнэлдэггүй. Хэдий чинээ их хүч хөдөлмөр зарцуулна төдий чинээ эмэгтэйгээ үнэлнэ. Дотно харилцаанд орох тэр мөчийг хэдий чинээ удаан хүлээнэ төдий чинээ түүнийг зарчимч байдлынх нь төлөө илүү хүндлэнэ.

 

5. Худал хэлдэггүй

Үнэнч байдал гэдэг эрүүл харилцааны үндэс. Жижигхэн худал хуурмаг том гомдлыг төрүүлдэг. Бас үнэт итгэлийг эвддэг. Ямар ч худал хуурмаг зүйл эрт орой хэзээ нэгэн цагт өөрийн тань толгой дээр буудаг.

 

6. Эксийнхээ талаар гомдоллодоггүй

Таны хуучин найз залуу, нөхөр тань зэвүүн, өөдгүй амьтан байсан ч гэсэн та аюултай зүйл ярихаас сэргийлэн хязгаарыг баримталдаг байх хэрэгтэй. Хэдэн үнэн, төгс үг хэлэхэд л хангалттай. Хэрвээ та эксээ муулаад эхэлбэл тэр та хоёр салсан тохиолдолд та шинэ найз залуугийнхаа өмнө түүний талаар ийнхүү ярих болно гэж бодох болно.

 

7. Бусадтай сээтэгнэдэггүй

Энд хардалтанд бүх учир байгаа юм биш. Учир юу вэ нэвэл илт сээтэгнэх нь танд дэмий цуурхал авчрах ба таны найз залууг эхнэртээ атгуулсан амьтан мэт харагдуулна. Үүнийг нэг ч эр хүйстэн тэсэхгүй. Дараа нь тэр таныг хөнгөн явдалтай эмэгтэй гэж харж эхлэх юм бол тэр таныг хүндэлж эхлэхгүй л болов уу.

 

8. Өөрийхөөрөө байдаг

Дүр эсгэж, жүжиглэх хэрэггүй. Эрчүүд өөрөөрөө байж чаддаг эмэгтэйчүүдийг хүндэлдэг. Бүх хүн л өөрийхөө хажууд хуурмаг зүйлгүй, чалчаа биш жинхэнэ хүнийг байлгахыг хүсдэг байх.

 

9. Эмэгтэйлэг байх

Леди бол эмэгтэй хүний хамгийн оргил нь. Эр хүн шиг аашлах хэрэггүй, хэт нүүрэмгий эсвэл хатуу самар шиг байх хэрэггүй. Цэвэр ичимтгий, наалинхай, эмэгтэйлэг байдал зэрэг бол эрчүүдийн үнэлгээнээс гарахгүй чанарууд. Эрчүүд өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй байсан ч гэсэн өөрийн мэдэлгүй ийм эмэгтэйчүүдэд татагддаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *