in ,

Энэхүү ургамлыг гэртээ болон оффистоо тарьж ургуулахаас нэн даруй татгалз!

Бидний ихэнх нь гэрт ногоон ургамал байх хэрэгтэй гэдэгтэй санал нийлэх байх. Зарим нь гэрээ халуун орны ой шиг л болгохыг хүсдэг биз.

Та бидний хүргэж байгаа уг мэдээг анхааралтай уншаарай! Нэгэн эмэгтэйн хүү нь зурагт үзүүлсэн цэцэгний навчийг амандаа хийтэл ам нь хавагнаж багтарч үхжээ. Энэ ургамал айлуудад болон оффисуудад их түгээмэл байдаг.

 

Энэ ургамал бол үхлийн хортой, аюултай ургамал бөгөөд хүүхдийг 1 минутын дотор, том хүнийг 15 минутын дотор үхэлд хүргэж чадна. Хэрвээ энэ цэцгэнд хуруугаа хүргэчихээд, дараа нь санамсаргүй нүдэндээ хүрвэл сохрох ч аюултай.

 

Найз нөхөд, гэр бүлийнхэндээ анхааруулаарай!

5 настай бяцхан Эстебан тоглож байгаад гэнэт л бие нь муудаж эхэлжээ. Ээж нь анзаарсан боловч зүгээр л гэдэс нь өвдсөн эсвэл ядарсан байх гэж боджээ. Хүүгийн арьсны өнгө хувирч, амьсгалж чадахгүй болж эхэлмэгц ээж нь сандарч эхлэв.

Тэр нэн даруй түргэн дуудсан ба түргэний машин ирээд хүүг эмнэлэг рүү авч явав. Эмнэлэгт хүүд хордлого гэсэн онош тавьсан ба хэн ч үнэн хэрэгтээ юу болоод байгааг мэдэхгүй байв.

Хагас цаг өнгөрсний дараа эмч ээжид нь хүү хордлогоос болж нас барсан тухай дуулгахаар гарч ирэв. Хүүгийн ээж шоконд орсон ба хүү нь юу идсэн байж болохыг ойлгохгүй л байв. Тиймээс тэрээр хүүгийн цуснаас цусны шинжилгээ авахыг хүсчээ. Шинжилгээний хариу оксалат кальци хэмээх химийн бодис өндөр тунтайгаар хэрэглэсэн гэж гарчээ.

Хаалттай орчинд, оффист, гэрт байдаг хүмүүс онцгой анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Түүнчлэн хүүхэдтэй хүмүүс ялангуяа…

АНУ-д 2006 оноос эхлэн ургамлаар хордсон 64,250 тохиолдол бүртгэгдсэнээс 75% нь 5 нас хүртэлх насны хүүхдүүд байжээ.

Хэрвээ хэн нэгэн диффенбахия хэмээх энэ цэцгээр хордсон бол амыг нь хүйтэн ус, чийгтэй даавуугаар цэвэрлэж, нүдийг нь угаахыг зөвлөж байна. Дараа нь цаг алдалгүй эмнэлэгт хандах хэрэгтэй.

Энэ ургамлын талаар болон энэ ургамлын учруулж болох хор хөнөөлийнх нь талаар бүх хүн мэдэж байхын тулд та энэ мэдээг заавал бусдад түгээгээрэй!

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0