in ,

Хүмүүсийн төдийлөн хэрэглээд байдаггүй энэхүү ногоо дэлхий дээрх хамгийн их ашигтай хүнс болохыг та мэдэх үү?

Энэхүү супер ногоо таны эрүүл мэндийг сайжруулах болно.

Төмөр, С амин дэмийн өндөр агууламжтай кресс ногоог энэ дэлхийн хамгийн эрүүл ногоо хэмээжээ. Бууцайнаас их төмөр, мөн нимбэг, жүржээс их С амин дэмийн агууламжтай. Гайхалтай байгаа биз дээ?

Уг ногоог сүүлийн хэдэн арван жилийн турш мартагдахад хүргэсэн нь харамсалтай. Кресс өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт ургаж байна.

Уг шидэт ногоо таны эрүүл мэндийг маш олон талаар дэмжиж өгнө. Үүнд:

  • Биеийн стрессийг тайлж тайвшруулах
  • Антиоксидант үйлчилгээ үзүүлнэ
  • Цус цэвэршүүлнэ
  • Биеийн эд эсийг сэргээнэ
  • Хоол идэх дуршлыг зохицуулна
  • Биеэс хорт бодисыг гадагшлуулна

Уг ногоог цэврээр нь бус шүүсийг нь ууж хэрэглэхийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Цэвэр шүүс нь хоолой, ходоодыг шархлуулах эрсдэлтэй тул усаар найруулахыг зөвлөжээ (шүүс, усны харьцаа 1:5). Өдөр болгон уухгүй, хоёр өдөр өнжөөд ууна.

Крессийн шүүс дотор эрхтнийг эрүүлжүүлээд зогсохгүй гадна өнгө төрхөнд ч эерэгээр нөлөөлнө. Шүүсийг зөв хэрэглэснээр хөгшрөлт, арьсны толбо, үс уналт зэргийг зогсоож чадна. Эмчилгээ маш энгийн – арьсны асуудалтай хэсгийг шүүсээр арчих эсвэл жин тавина. Крессийн жижиглэн хэрчсэн навчны бигнүүр нь нарны туяанаас үүдэлтэй арьсны толбыг багасгах ажээ.

Лабораторийн түвшинд амьтан дээр хийсэн туршилтаас харахад крессийн экстракт нь хавдар үржих явцад саад болж байснаас гадна зүрх, судасны өвчлөлөөр өвдөх эрсдэлийг буруулсан байна.

Эцэст нь крессийг архаг тамхичдад санал болгомоор байна. Учир нь тамхины хорыг багасгах үйлчилгээ үзүүлдэг ногоо ажээ.

 

Кресс салат

Навчийг нь сайтар угааж цэвэрлэнэ. Давс, уксус цацаад 1 цаг орхино. Жижиглэн хэрчсэн сармис, оливийн тос, нимбэгийн шүүс, перецээр амтална. Хоол идэхээсээ 3 цагийн өмнө салатаа бэлдэж тавиарай. Ямар ч хоолонд амттай хачир болж чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *