in , ,

Эрүүл мэндийг дэмжихээс гадна таны хайр дурлалын амьдралыг улам бадраах 15 дасгал

Гүний булчинд нөлөөлж эд эрхтний цусны урсгалыг дэмждэг дасгалууд. Дараах дасгалуудыг өдөр тутмын амьдралдаа хийж хэвшээрэй – эрүүл мэндийг дэмжихээс гадна хайр дурлалын амьдралыг ч улам бадраах болно!

Дасгал бүрийн байрлалыг багадаа 30 секунд барих хэрэгтэй ба амьсгаагаа түгжиж болохгүйг санаарай.

 

Хөлийн хуруундаа хүрэх

Гараа дээш өргөөд, гэдсээ чадахаараа сайн татаарай. Энэ байрлалдаа удаан зогссоны дараа урагш тонгойж хөлийн хуруундаа хүрээрэй. Энэ дасгал таны гуяыг чангалж нурууг суллах болно. Энэ байрлалдаа хөдлөлгүй зогсоод толгойгоо “үгүй” гэж байгаа мэт, дараа нь “тийм” гэж байгаа мэт сэгсэр. Гараа хэдэн удаа эргүүлээд эхний байрлалдаа аажуу буцан ороорой.

 

Өвдгөө хоёр тийш хаях

Дээш харж хэвтээд хөлөө өргөж өвдгөөрөө нугална. Нүдээ аньж биеэ суллаж тайвшир. Хөлөө баруун тийш, төв, зүүн тийш гэсэн дарааллаар налуулаарай. Энэ энгийн дасгал нурууны булчинг суллаж стрессээс салахад тусалдаг.

 

Эрвээхэй

Дээш харж хэвтээд хөлийн улаа нийлүүлээд өвдгөө хоёр тийш болгоно. Та өсгийгөө хэр зэрэг гуяндаа ойртуулна төдий чинээ хөлийн дотор булчингаа сунгаж чадна. Та гараа хоёр талдаа эсвэл толгойныхоо ард авч илүү сайн сунгалт хийж болно.

 

Тууш шпагат

Хөлөө дээш өргөөд гараа “Т” байрлалд дэлгэнэ. Хөлөө аажмаар хоёр тал руу буулгана. Хоёр тийш найгалгүй тэнцвэрээ сайн хадгалаарай. Хэрэв танд энэ дасгалыг хийхэд хүндрэлтэй байгаа бол хананд тулж эсвэл газар сууж хийгээд үзээрэй.

Leave a Reply

Your email address will not be published.