in ,

Өөрийн бие организмаа бүрэн удирдаж, таагүй асуудлуудаас ангижрах 14 нууц арга

Хамгийн эгзэгтэй мөчид бие организм маань биднээр даажигнаад эхэлдэг. Гэнэт толгой өвдөх, чухал үед найтаах, болзооны өмнөх өдөр батга гарах, олон хүний хажууд зогьсох гэх мэт.

Бид эдгээр болон өөр олон төрлийн таагүй асуудлуудаас хэрхэн хурдан ангижрах талаар зөвлөгөөг та бүхэнд хүргэх гэж байна.

 

Толгой өвдөлтөөс ангижрах

Толгойн өвдөлтийг намжаахын тулд гараа хүйтэн усанд дүрээд, гараа атгана. Энэ байрлалдаа гараа усандаа аль болох удаан байлгана.

 

Нойрмоглохыг болиулах

Нойрмог байдлаасаа салахын тулд амьсгаагаа удаан түгжих хэрэгтэй. Игэснээр зүрхний цохилт хурдасч та сэргэнэ.

 

Найтаахаа зогсоох

Тохиромжгүй цаг үед гэнэт найтаах гээд байдаг. Найтаахгүйн тулд хамрын үзүүрийн дээхэн талын хэсгийг чимхээд, урагш нь татна.

 

Дотор муухайралтыг болиулах

Тохиромжгүй газар байхад чинь огиудас хүрээд байвал цэгэн иллэг хийгээрэй. Бугуйны дотор талаас 3 см-ийн зайд байрлах цэг дээр (зурагт үзүүлсэн цэг дээр) дарж өгнө.

 

Инээдээ барих

Заримдаа хамгийн тохиромжгүй цагт инээд хүрээд болж өгдөггүй. Аз болоход инээдээ барихад тань туслах хялбар аргууд бий. Инээхгүйн тулд өөрийгөө чимхэх эсвэл хэлээ хазах хэрэгтэй.

 

Зогьсохыг болиулах

Зогьсолттой тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол амьсгаагаа түгжих арга юм. Байж болохуйц хамгийн удаан хугацаанд амьсгаагаа түгжих хэрэгтэй.

 

Цээж хорсохыг эмчлэх

Хэрвээ та баруун талаараа унтдаг бол үүнээс болж цээж хорсох явдал олонтаа. Шөнө цээж хорсохыг болиулахын тулд зүүн талаараа унтах хэрэгтэй.

 

Сэтгэл санааны байдлаа дээшлүүлэх

Хэрвээ таны сэтгэл санаа таагүй байгаа бол зурагт үзүүлсэн шиг амандаа харандаа зуу. Энэ нь таныг инээхэд ачаалладаг булчингуудыг идэвхижүүлж, тархийг хуурснаар таны сэтгэл санааны байдал дээрдэх болно.

 

Хурхирахыг болиулах

Хурхиралтын нэг томоохон шалтгаан бол дээшээ харж унтдаг явдал юм. Хажуу талаараа унтаад үзээрэй. Энэ нь таныг унтаж байх үеийн амьсгалыг сайжруулдаг.

 

Батганаас салах

Батга гарахыг зогсоохын тулд батгатай хэсгийг угаахдаа хамгийн сүүлд хүйтэн усаар зайлж байх хэрэгтэй. Хүйтэн ус нүх агшааж, бохирдол болон бактерийг арьсанд нэвтрэхээс сэргийлдэг.

 

Шавьжинд хазуулсны дараах загатнааг арилгах

Шумууланд хазуулсны дараах загатнааг багасгахын тулд хазуулсан хэсэгтээ дезодорант түрхээрэй.

 

Нулимс гарахыг зогсоох

Заримдаа бидэнд нулимсаа тэвчих нь маш хэцүү байдаг. Уйлахгүйн тулд нүдээ том болгоод цавчилгүйгээр аль болох удаан харах хэрэгтэй. Ингэхдээ толгойгоо хөдөлгөхгүйгээр, эгц суугаад нүдээрээ дээшээ хараарай!

 

Өвдөлтийг намдаах

Та тохойгоороо ширээний булан цохиж, эсвэл гар бөмбөг тоглож байхдаа гараа тулгаж байсан уу? Судалгаагаар өвдөж байх үедээ хараалын үг хэлж, орилж хашгирч, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь өвдөлтийг багасгадаг гэдэг нь тогтоогджээ. Тиймээс дараагийн удаа өвдвөл өөрийхөө сэтгэл хөдлөлийг цензургүйгээр шууд илэрхийлээрэй!

 

Толгой эргэхийг болиулах

Толгой чинь эргэж байвал долоовор хуруугаа чих рүүгээ хийгээд чихээ дээш, доош, урагш нь хөдөлгөөрэй! Энэ нь гавлын дотоод даралтыг зохицуулж, таны байдлыг хамаагүй дээрдэхэд тусална.

Leave a Reply

Your email address will not be published.