in ,

Хүүхдээ байнга тэврэх нь “муу зан сургана” гэдэг бол маш буруу ойлголт! Харин ч илүү их тэвэрч байх хэрэгтэй!

Бид хүүхдээ энэ дэлхийн юу юунаас илүү их хайрлаж бас зөвхөн сайн сайхныг л хүсдэг. Харин хүүхдээ үргэлж тэврэх нь тэднийг “муу зан сургаж байна” гэж ярьцгаадаг.

Хүүхдийг үргэлж тэврэх нь хүүхдийн өсөлт хөгжилтөнд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэг нь судалгаагаар батлагдсан байдаг.

 

Тэврэлт нь тархийг хөгжүүлдэг

Огайо мужийн Колумбус хүүхдийн эмнэлэгт хийгдсэн судалгааны үр дүнг Current Biology сэтгүүлд нийтлэсэн байна. Эрдэмтэд 125 хүүхдийг судалгаанд хамруулсан бөгөөд тэврэлт нь хүүхдийн оюун ухаанд онцгой мэдрэмж төрүүлдэг болохыг олж тогтоожээ. Энэ нь нийгмийн болон сэтгэл санааны байдал, түүнчлэн мэдрэлийн системийн хөгжилд хүртэл нөлөөлдөг байна.

Нярай хүүхдийн харааны хөгжил дутуу байдаг бөгөөд түүнд хүрэх болон түүнтэй ярих нь түүний хөгжилд чухал нөлөөтэй байдаг.

Хүүхдэд хүрэх үед тэд ямар хариу үйлдэл хийж байгааг тархины хариу үйлдлийн тусламжтайгаар дүгнэсэн байна.

Хүүхэдтэйгээ эцэг эх, төрөл садан нь хэр их дотно байгаагаас хамаарч хүүхэд хариу үйлдэл үзүүлж байв.

Судлаачдын нэг болох доктор Натали Майтр:

“Арьсаараа хүрэлцэх нь хүүхдэд хамгийн чухал нөлөөтэй бөгөөд эцэг эхчүүд шинэ төрсөн хүүхдээ нүцгэнээр нь тэврэх хэрэгтэй” гэж зөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published.