in ,

Бөгтгөр нурууг тэгшлэн таныг цэх сайхан харагдахад туслах 7 үр дүнтэй дасгал

Бид өөрийнхөө нурууг байнга харж чаддаггүй болохоор хэрхэн бөгтийж байгаагаа анзаардаггүй. Тиймээс нурууны дасгал огт хийдэггүй. Хэрвээ дасгал хийвэл таны нуруу тэгширч биеийн галбир тань сайхан харагдах болно.

Бид та бүхэндээ маш энгийн гэхдээ ихээхэн үр дүнтэй дасгал хүргэхээр бэлдлээ. Та энэхүү дасгалыг гэртээ тогтмол хийх хэрэгтэй ба 2-3 долоо хоногийн дараа нурууны булчин тань зөв хэлбэртээ орох болно.

 

Урагш бөхийх

  • Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно
  • Хөлөө нугалалгүйгээр урагш бөхийнө
  • Гарын алгаараа газарт тулна. Өөрийнхөө чадах хэмжээнд хүртэл гараа тулна
  • Гараа авна

 

Хажуугаараа хазайх

  • Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно
  • Нэг гараа толгойныхоо ард авна.
  • Нөгөө гартаа гантель барина
  • Гантель барьсан тал руугаа хагас хазайлт хийнэ

 

Суниах

  • Газар гараараа тулна
  • Хүндийн төвөө гар дээрээ төвлөрүүлнэ
  • Тохойгоо нугалан суниана
  • Хэвийн байдалдаа эргэн орно

 

Сонгино байрлал

  • Доош харж хэвтэнэ
  • Гараа урагш сунгана
  • Толгой, гар, хөлөө нэг зэрэг дээш өргөнө.
  • Гараараа хөлнөөсөө барина
  • Гүнзгий амьсгаа авна. Ийм байдалтай хэсэг хугацаанд байна
  • Амьсгалж булчингаа суллана. Хэвийн байрлалдаа буцна.

 

Тоглоомон завь

  • Доош харж хэвтэнэ
  • Гар болон хөлөө зэрэг өргөнө.
  • Ийм байрлалтайгаар хэдэн секунд болно
  • Буцаад хэвийн байрлалдаа очно

 

Дасгалын бөмбөлөг ашиглах

  • Бөмбөлөг дээр гэдсээрээ хэвтэнэ
  • Хөлдөө мөрний хэмжээтэй зай авах ба шалан дээр байрлана.
  • Гараа толгойныхоо ард авна
  • Цээжин биеэ дээш доош болгох ба нурууны дээд хэсэг болон хүзүү тэгш байх ёстой

 

Гүүр

Энэ дасгал маш үр дүнтэй бөгөөд нуруунд их ашигтай. Гэхдээ биеэ халаалгүйгээр үүнийг хийвэл осолтой. Гүүр дасгалыг хийхийн тулд хэдэн 7 хоногийн турш дараах дасгалыг тогтмол хийх хэрэгтэй.

  • Нуруун дээрээ хэвтээд, хөлөө өвдгөөрөө солбиод, гарын алгаараа газар тулаад толгойгоо дээш өргөнө
  • Дараа нь өгзгөө маш болгоомжтй өргөнө, дараа нь мөрөө, тэгээд нуруугаа өргөнө
  • Өргөж болох тэр хэмжээндээ хүрээд хэдэн секунд болно
  • Хэвийн байдалдаа очсоныхоо дараа шалан дээрээс босохдоо нуруугаа болгоомжтой өргөөрэй.

Leave a Reply

Your email address will not be published.