in ,

Таны гар үргэлж бадайрч, чимчигнэх мэдрэмж төрдөг бол энэ нь дараах зүйлстэй шууд холбоотой

10 хүн тутмын 1-д хуруу гар чимчигнэж, мэдээ алдах шинж тэмдэг илэрдэг. Түр зуур чимчигнэх нь энгийн ядаргаатай холбоотой эсвэл эрүүл мэндийн ноцтой асуудал үүссэн байж болох юм.

Хүний бие махбодид ямар өөрчлөлт гарах үед хүний гар хуруу чимчигнэж мэдээ алддаг талаар мэдээлэл хүргэхийг зорилоо.

 

Ядаргаа болон хэм ачаалал

Шинж тэмдэг: Хүнд цүнх барих, эвгүй байрлалтай барих үед арьсны гадаргууд ойрхон байдаг мэдрэлийн даралтыг өдөөдөг. Үүний үр дүнд гар хуруу хорсож чимчигнэх мэт мэдрэмж төрдөг.

Юу хийх вэ: Таагүй бүх зүйлс унтаад сэрсний дараа эсвэл амарсны дараа алга болдог. Гэрийн нөхцөлд энгийн иллэг хийх замаар гараа хэвийн байдалд оруулж болно.

 

Амин дэмийн дутагдал

Шинж тэмдэг: Амин дэмийн дутагдал нь ихэвчлэн зүүн гар болон хөл мэдээ алдах байдлаар илэрдэг. E, B1, B6, B12 амин дэмийг хангалттай авч чадаагүйгээс мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа нь энэ юм. B12 амин дэм дутагдах нь цус багадалтанд хүргэдэг.

Юу хийх вэ: Хариулт тодорхой. Бие махбодийн амин дэмийг тэнцвэржүүлэх. Зөв хэмжээгээр хэрэглэхийн тулд эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. B6 амин дэмийн илүүдэл нь үе мөчийг мэдээ алдуулах эрсдэлтэй.

 

Нурууны гэмтэл

Шинж тэмдэг: Нурууны төрөл бүрийн гэмтэл, умайн хүзүүний үрэвсэл, болон эвэрхий өвчний үед зүүн гарын чигчий хуруу дохио өгөх буюу өвддөг. Ихэнх тохиолдолд нурууны гэмтлийн үед илэрдэг.

Юу хийх вэ: Хэрвээ та суугаа ажилтай бол таны нурууны диск гэмтэж мэдрэлийн эсийг гэмтээсэн байна. Эмч нар ихэвчлэн йог, гимнастик, усан сэлэлтээр хичээллэхийг санал болгодог. Нурууны гэмтэлтэй холбоотой бүх төрлийн өвчлөлд өөрөө дур мэдэн эмчилгээ хийж болохгүй ба заавал эмчид хандах хэрэгтэй.

 

Сарвууны сувгийн эмгэг

Шинж тэмдэг: Сувгийн эмгэг нь ихэвчлэн эрхий, долоовор, дунд хурууны уулзвар цэгт илэрдэг. Гараараа нэг хөдөлгөөнөө байнга давтан хийдэг ажилтай (оффисын болон хөгжимчин) хүмүүс ийм өвчнөөр өвддөг. Байнга давтан хийдэг хөдөлгөөний улмаас шөрмөс өргөсөж үүнээс болж мэдрэлийн эс дарагдаж мэдээ алддаг байна.

Юу хийх вэ: Үе мөч бадайрах асуудлыг шийдэх энгийн дасгал хийж сувгийн эмгэгээс урьдчилан сэргийлж чадна.

 

Цусны эргэлттэй холбоотой асуудал

Шинж тэмдэг: Үе мөч, мөр, нурууны гэмтлийн улмаас баруун гарын дээд хэсгээр мэдээ алддаг. Үүнээс шалтгаалж хамгийн түрүүнд баруун гар мэдээ алдах шинж тэмдэг илэрдэг. Жишээ нь, зүрх судасны өвчний үед даралт буурч, цусны эргэлтэнд нөлөөлснөөс болж гар мэдээ алддаг.

Юу хийх вэ: Үе мөчний цусны эргэлтийг сайжруулахын тулд дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Дунд зэргийн хурдтай алхах эсвэл гимнастик хийнэ. Илүү ноцтой шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.

 

Бюргерийн өвчин

Шинж тэмдэг: Ихэнхдээ тамхи татдаг хүмүүс ийм өвчин тусдаг. Байнгын никотин хэрэглэснээс болж цусны эргэлтэнд өөрчлөлт орж, үр дүнд нь бие махбодь хангалттай хоол хүнс авч чадахгүй болж эхлээд хуруунууд мэдээ алдан дараа нь гар бүхэлдээ мэдээ алддаг.

Юу хийх вэ: Юуны түрүүнд энэ өвчнийг 100% эмчлэх арга байсан ч гэсэн хэрэглэхгүй байх хэрэгтэй. нэгдүгээрт энэхүү өвчнийг үүсгэж буй хорт зуршлаа хаях хэрэгтэй. Харин дараа нь эмчийн заавраар эмчилгээ хийлгэнэ.

 

Чихрийн шижин

Шинж тэмдэг: Энэ өвчний хамгийн анхны илрэх шинж тэмдэг бол хөлний дээд хэсэг рүү чиичигнэх, мөн зүүн гар чимчигнэх юм. Мэдрэлийн систем гэмтэн тодорхой хэсгүүдэд цусны эргэлтийг бууруулснаас ингэж чимчигнэдэг.

Юу хийх вэ: Чихрийн шижин 2 төрөл байдаг. Эхний төрөл бол насан туршдаа инсулин тариулах арга. Харин 2 дахь эмчлэх арга бол зөв хооллолттой холбоотой бөгөөд эхний ээлжинд цусны шинжилгээ өгч эмчийн зөвлөгөөг аваарай.

Leave a Reply

Your email address will not be published.