in ,

Хэрвээ та унтаж байхдаа хурхирдаг, мөн унтаад босоод ирэхэд нуруу, хүзүү чинь хөшиж өвддөг бол дараах зөв байрлалаар унтаж хэвшээрэй

Буруу байрлалд унтсанаар нуруу өвдөх, цээж хорсох, үрчлээс үүсэх зэрэг олон таагүй зүйлс үүснэ. Азаар бид ямар байрлалд унтвал хамгийн сайн амарч чадах тухай мэднэ.

 

1. Нуруу өвдөх

Унтах үедээ нурууны анатомийн тахирыг хадгалж үлдэхийн тулд “өвдөг доороо дэр тавьж нуруугаараа дээш харж хэвтсэн нь хамгийн зөв” гэж анагаах ухааны доктор Jeffrey Goldstein зөвлөж байна. Хажуу талаараа унтдаг хүмүүст өвдөг доороо эсвэл завсраа дэр хийхгүй л бол дээш харж унтах эвгүй байдаг.

 

2. Мөр өвдөх

Мэдээж хэрэг та өвдөөгүй мөр тал руугаа харж унтаж болно. Гэвч зарим гудас шалан дээр унтахаас ялгагдахааргүй хэтэрхий хатуу байдаг. Улмаар таны үе мөч, мөр, гуян дээр даралт хэт ихээр ирж таны хэвтэр тухгүй байх болно. “Хэрэв та нойрондоо их хөдөлдөг бол мөн та тухтай байрлалаа авч чаддаггүй бол гэдэс эсвэл нуруун дээрээ унтах гээд үзээрэй” гэж нойрны асуудлын мэргэжилтэн Charles Bae зөвлөж байна.

 

3. Бага нуруу өвдөх

Нуруугаараа дээш харж унтах гэж хичээ. Энэ нь таны бага нурууг сунгаж тухгүй байдлын шалтгаан болдог бүсэлхийн тахирыг багасгана.

 

4. Хүзүү өвдөх

Зөв сонгосон дэр таны мөр болон толгойг дэмжинэ. Энэ нь унтах үеийн хүзүүний өвдөлтийг багасгадаг. Хэт өндөр биш, хэт нам биш дэр сонгоорой. Гэхдээ хэтэрхий зөөлөн эсвэл том дэр сонгож болохгүй. “Зарим хүмүүс хоёр эсвэл түүнээс ч олон дэр дэрлэж унтах дуртай байдаг гэвч хүзүү буланд байрлахад тухтай санагддаг ч анатомийн хувьд буруу юм” гэж Bae эмч ярьж байна.

 

5. Өвдөг өвдөх

Ихэвчлэн өвдөгний өвдөлт нь нэг хөлөө нөгөө дээрээ ачиж унтсаны улмаас үүсдэг. Мэргэжилтнүүд даралтыг багасгахын тулд хөлийнхөө завсар дэр эсвэл хөнжил хавчуулахыг санал болгож байна.

 

6. Хурхирах

Хэрэв гэр бүлийн хүн тань шөнө болгон таны арслангийн архираанд гомдоллож байгаа бол хажуугаараа харж унтаад үзээрэй. Хурхиралтын гол шалтгаан нь хэл залгиур луу унасантай холбоотой байдаг. Энэ нь агаар уушгинд чөлөөтэй орох нөхцлийг багасгадаг. Хажуугаараа харж хэвтээд эсвэл дэрээ өндөрлөөд унтаж үзээрэй.

 

7. Шүдээ хавирах эсвэл эрүү өвдөх

Нүүрээрээ дээш харж унтах гэж хичээ. Та нэг тал руугаа харж унтвал эрүүнд даралт өгч өвдөлтийг нэмэгдүүлдэг.

 

8. Цээж хорсох

Судалгаагаар зүүн талаараа харж унтах нь цээж хорсохоос сэргийлдэг болохыг нотолжээ. “Энэ нь зүүн талаар хэвтэхэд ходоодны хавхлага амархан онгойдоггүй учир ходоодны хүчил залгиур луу орж ирдэггүйгээр тайлбарлагддаг юм” гэж гастроэнтерологийн тасгийн ерөнхий эмч, Баруун Виржиниа коллежийн профессор David Johnson хэлж байна. “Мөн та шаантаг хэлбэрийн дэр хэрэглэж болно, энэ нь таны биеийн дээд хэсгийг хэдэн сантиметрээр өргөх болно. Дэрээ нуруун доороо тавих шаардлагагүй шүү, ингэснээр харин ч эсрэгээрээ ходоодонд даралт өгч нөхцөл байдлыг улам дордуулах болно”.

 

9. Үрчлээс

Хэрэв нэг талаараа үргэлж унтвал танд үрчлээс үүсэж болно. “Хэрэв та дээш харж унтаж чаддаггүй бол баруун зүүн тал руугаа ээлжлэн харж унтаарай. Энэ нь нүүр дэр хоёрын үрэлтийг багасгаж мэдээж хэрэг үрчлээ үүсэхээс сэргийлэх болно”.

 

10. Батга

Хэрэв таны арьс тослог бол орны даавуугаа (ядаж дэрний уутаа) долоо хоногтоо нэг удаа угааж байгаарай. Таны нүүр даавуунд хэр бага хүрнэ тэр тусмаа таны арьсны нүхэнд халдвар орох эрсдэл бага байх болно. Энэ тохиолдолд мэргэжилтнүүд дээш харж унтахыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *