in ,

ГоёГоё

Хэрэв та өөрийнхөө элгийг өөхлөлттэй эсэхийг мэдэхийг хүсвэл дараах шинж тэмдгүүдийг ажиглаарай

Элэгний өөхлөлт өвчин нь эрүүл мэндэд ноцтой хүндрэл авчирдаг өвчний нэг бөгөөд цирроз, ходоод гэдэсний цус алдалт, элэгний дутагдал, элэгний хорт хавдартай болгодог. Хамгийн гол асуудал нь энэхүү өвчний шинж тэмдэг эхэн үедээ огт анзаарагддаггүй.

Бүх хүмүүийн элэг өөхлөлттэй гэж эмч нар үздэг бөгөөд энэ нь хэвийн зүйл юм. Гэхдээ энэхүү өөх нь элэгний жингийн 5-10%-ийг эзэлбэл эрүүл мэндэд ноцтой байдал тулгарлаа гэсэн үг. Энэ өвчний 2 төрөл байдаг. Согтууруулах ундааны, согтууруулах ундааны бус гэсэн төрөл бий.

 

Сoгтууруулах ундаанаас үүдсэн элэг өөхлөх өвчин

Удаан хугацааны турш архи хэрэглэснээс үүддэг. Мөн байнгын биш ч маш их ихээр уудаг хүмүүс өвчилдөг. Мөн удамшиж болдог. Эрдэмтдийн баталж буйгаар эцэг эх хүүхэддээ генээрээ дамжуулан өгөх бөгөөд хүүхэд нь архи хэрэглэх үед хүндэрдэг гэж үздэг. Энэхүү өвчин нь элэгний C гепатитийн өвчинд хүргэж болзошгүй.

 

Согтууруулах ундааны бус элэг өөхлөх өвчин

Энэ өвчний шалтгааныг тайлбарлах тун хүнд. Гэр бүлийн хэн нэгэн үүгээр өвчлөх магадлалтай гэж үздэг. Ихэвчлэн дунд насны, илүүдэл жинтэй, холестериний хэмжээ ихтэй хүмүүс өвчилдөг.

Согтууруулах ундааны бус элэг өөхлөх өвчний бусад шалтгаан:

  • Эм
  • Вирусын гепатит
  • Элэгний удамшлын өвчин
  • Гэнэт жин хаях
  • Муу, буруу хооллолт

Жирэмслэлт бол согтууруулах ундааны бус элэг өөхлөх өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй нэг хүчин зүйл юм. Ийм тохиолдол ховор хэдий ч хэрвээ өвчилбөл эх болон хүүхдэд маш аюултай. Эх болон хүүхэд элэгний дутагдлаар өвдөх магадлалтай болдог. Цус алдах шинж тэмдэг илэрдэг. Жирэмсэн үед чухам яагаад өвчилдөг тухай одоо болтол тодорхой судалсан зүйл байхгүй бөгөөд үүний гол учир нь даавартай холбоотой гэж таамагладаг.

 

Шинж тэмдгүүд

Элэг өөхлөх өвчин нь маш хүнд өвчин бөгөөд шинж тэмгүүд нь:

  • Ядрах
  • Жин хаях, хоолны дуршил буурах
  • Сул дорой болох
  • Бөөлжис хүрэх
  • Ухаан алдах
  • Ойлгох болон анхаарах мэдрэмж асуудалтай болох

Илүү тодорхой шинж тэмдгүүд:

  • Хүзүү болон суганы арьсан дээгүүр хар толбо гарах
  • Гэдэсний дунд эсвэл дээд талд өвдөх

 

Оношлогоо

Энэхүү өвчний оношлох арга:

  • Цусны шинжилгээ, элэгний үйл ажиллагааг хянах
  • Хэт авиан дүрслэл, MRI
  • Биопси ашиглан элэгний хяналт хийх

 

Эмчилгээ

Согтууруулах ундааны бус элэг өөхлөх өвчнийг эмчлэх тогтсон эмчилгээ байдаггүй бөгөөд архины гаралтай элэг өөхлөх өвчнийг эмчлэхийн тулд архинаас татгалзахыг санал болгодог.

Согтууруулах ундааны бус элэг өөхлөх өвчний үед эрсдэлтэй хүчин зүйлүүдтэй тулж ажилладаг бөгөөд жишээ нь хэт турсан хүнийг таргалуулах гэх мэт арга хэмжээ авдаг. Заримдаа гепатит А болон Б-ийн вакцин хийдэг.

 

Хэрвээ шинжилгээгээр элэг өөхлөх өвчинтэй гэж гарсан бол танд дараах зүйл хэрэгтэй:

  • Зөв хооллож эхлэх, эрүүл зөв хооллолын дэглэм барих
  • Тогтмол спортоор хичээллэх
  • Нүүрс усны хэрэглээг багасгах
  • Чихэрлэг ундаа, шүүс, хийжүүлсэн ундаа ууж болохгүй

Бүх өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Эмч нар биеийн жинг тогтмол хэвийн байлгаж, зөв хооллох, спортоор хичээллэх, согтууруулах ундаанаас зайлсхийхийг санал болгож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *