in ,

Дархлаа сулрах нь юутай холбоотой вэ? Хэрхэн дархлаагаа дэмжиж, эрч хүчээр өөрийгөө сэлбэх вэ?

Хүйтний улиралд дархлаа сайтай байх ёстой. Өвлийн ид дундуур дархлаа суларч өвчин ороох нь элбэг тохиолддог.

Сул дархлааг хэрхэн сэргээх вэ? Мэргэжилтнүүд нэгэн дуугаар доорх зөвлөгөөг өгч байна.

Туршилтын хоолны дэглэм

Ялангуяа хоолны тослогийг багасгах. Хоолны тослогийг багасгахад дархлаанд шууд нөлөөлдөг ажээ. Учир нь дархлаа бүрэн утгаараа ажиллахын тулд тосны хэмжээ маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Өөрөөр хэлбэл үрэвсэлтэй тэмцэх эд эсийг судасны ханаар чөлөөтэй хөдлөх боломжийг бий болгож өгдөг ажээ.

Хоолны тэнцвэрт байдал алдагдахад С, А, D, Р амин дэм болон эрдэс бодисын дутагдалд хүргэнэ. Өвлийн цагаар нэмэлт тэжээл болгон ууж байгаа витаманууд нь хүний биед хэрэгтэй амин дэм, эрдэс бодисын хэмжээг бүрэн хангаж чаддаггүй. Тийм учраас төрөл бүрийн ногоо, жимс, мах хүнсэндээ хэрэглэж өөрт шаардлагатай бодисыг авч байхыг зөвлөж байна.

Гарах арга зам:

Өглөө болон орой унтахаасаа өмнө зөгийн балтай 1 х.х мойл иднэ: уг жимсэнд төмөр ихээр агуулагддаг бөгөөд дархлааг дэмжих Р амин дэмээр баялаг. Цайны оронд нохойн хошууны ханд уу. Ханиад томуугаар бараг 3 дахин бага өвдөх болно шүү. А амин дэмээр баялаг бөгөөд аскорбины хүчил агуулдаг байна.

 

Нойрны дутагдал

Мэдрэл болон дархлааны систем салшгүй холбоотой. Урт шөнө гэрэл авах боломжийг багасгадаг, өөрөөр хэлбэл цусанд серотонин болон өөр бодисууд бага очиж байгаа юм. Уг бодис нь нойр болон сэтгэл хөдлөлд нөлөөлдөг. Сэтгэл санаа таагүй бол дархлаанд шууд муугаар нөлөөлнө.

Гарах арга зам:

  • Оройн 8-9 цагаас хойш утсаар ярихгүй, компьютер дээр ажиллахгүй, сэтгэлд түгшүүртэй кино үзэхгүй байхыг хичээгээрэй
  • Оройн зугаалгын дараа далайн давстай халуун бүлээн усанд орж тайвшруулах үйлчилгээтэй ханд уугаарай
  • Жижгэвтэр уутанд эсвэл орныхоо толгой дээр базилик, жасмин, хадаасан цэцэг зэрэг анхилуун үнэрт ургамал тавиарай.

 

Стресс

Гүн стресс нь дархлааны эд эсүүдэд муугаар нөлөөлдгөөс гадна бодисын солилцоог алдагдуулдаг байна. Сансрын нисгэгч нар богино хугацаанд сансарт нисээд ирэхэд ашигтай микро организмууд нь устсан байдаг ажээ. Олон удаагийн судалгаа шинжилгээнээс харахад стресс нь их бага хэмжээгээр дархлааны системд муугаар нөлөөлдөг.

Харин архаг стресс нь дархлааны эд эсийг бууруулдаг болохыг тогтоожээ. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд сөрөг тал байгаа ч гэсэн биеийн ерөнхий эрүүл мэндийг аюулаас хамгаалж байгааг анхаарах хэрэгтэй. Хэрвээ та урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх бодолтой байгаа бол эмчлэгч эмчтэйгээ зөвлөнө үү. Ерөнхий “бамбай” – биеийн дархлааг бий болгох боломжтой.

Гарах арга зам:

Өдрийн турш идэвхтэй хөдөлж байгаарай: явганаар алхах, цаг агаар сайхан байвал цанаар гулга. Богино зайд гүйх, өглөөгүүр дасгал хий. Биеийн хүчний дасгал нь бодисын солилцоог идэвхжүүлж эрч хүчээр сэлбэх болно: ажлын дараа өөрийгөө тайвшруулах цаг заавал гаргаж байгаарай: гэрийн ажилдаа орохоосоо өмнө нүдээ аниад хэсэг тайван хэвтэж болно шүү дээ.

Таны дархлаа суларч байгаа эсэхийг дараах шинж тэмдгээр мэдэж болно:

  • Ханиад томуу хүрсэн үед биеийн халуун нэмэгдэхгүй байх
  • Өвчин удаан үргэлжлэх, хүндрэх
  • Үрэвсэл, мөөгөнцөр, “хомхой долоох” буюу уруул дээр герпес гарах
  • Бэлгийн замын болон шээсний замын өвчин тусах

Ханиаднаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

1. Ханиад томууны ид дэгдэлтийн үед аскорбины хүчил уух – 1 г витаминыг 200 г усанд уусгаж ууна. Өвдсөн үедээ 2 цагийн дараа дахин ууж болно.

2. Цангисны шүүс тогтмол уугаарай. Микро биетүүдийг үрэвсэлтэй хэсэгт хүргэхээс хамгаалдаг. Тийм учраас халдварт өвчний үед дархлаа сэргээх гайхалтай үр дүн үзүүлж чадна.

3. Эхинацея-ийн ханд эсвэл эмийг хэрэглэнэ: өдөрт 40 дуслаар 2-3 удаа ууна. Энэхүү ургамал нь биеийн дархлааг сэргээж ханиад, томуунаас урьдчилан сэргийлнэ. Мөн өвчний эдгэрэлтийг хурдасгаж өгдөг ажээ.

4. Цэгэн иллэгийг хийж байхыг зөвлөж байна: хамрын доор байрлах цэг, эрхий хуруу болон долоовор хурууны голын цэг мөн гарын алганы голд байрлах цэг. Цэгэн иллэг хийхдээ цагийн зүүний дагуу бага зэрэг дарж хийнэ. Иллэгийг өглөө, оройдоо 50-70 удаа хийнэ.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0