in

Линз зүүх нь нүдний шил зүүснээс илүү дээр гэдгийг батлах 6 шалтгаан

Орчин үеийн харааны линзүүд нь өмнөхөөсөө илүү сайжирсан. Линз нь харааг тогтворжуулж, компьютер дээр ажиллах үед нөлөөнөөс сэргийлдэг.

 

1. Линзтэй илүү сайн харна

Бид нүдний шил зүүж байгаад эргэн тойрноо харах үед яг л шилний араас харж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Харин харааны линз нь нүд болон оптик харааны хооронд ямар ч агаар оруулдаггүй тул юм харахад саад болдоггүй. Мөн линз маш нимгэн байдаг тул ямар нэгэн саад тотгор, гажуудал илэрдэггүй.

Линз тоос болдоггүй, нарны хурц гэрэл цуглардаггүй, харааг муутгадаггүй. Хаашаа ч харсан зураг мэт тодхон байх болно.

 

2. Харах болон хөдлөхөд саад болдоггүй

Нүдний шилний хүрээ хамгийн тав тухгүй байдлыг үүсгэдэг. Үс орооцолдох, шилний доогуур хөлс гарах, шил нь бохирдож харахад саад болдог. Мөн спортоор хичээллэх үед нүдний шил хамгийн тохиромжгүй.

Линзийг зүүчихсэн байхад огт мэдэгддэггүй. Тиймээс тав тухгүй байна гэсэн ойлголт байхгүй болно. Хамгийн анхны линз нүдийг өвтгөдөг байсан. Хэт зузаан, өргөн тул удаан зүүж болдоггүй. Харин одоо илүү нимгэн, илүү сайн линз бүтээгдсэн.

 

3. Дэлгэц рүү харахад илүү хялбар

Бүхэл өдрийн турш дэлгэц ширтэх юм уу, утас шагайсан ч зүгээр. Нүдний шилтэй үед дэлгэц ширтэхэд нүд өвддөг. Ажлын өдөр дуусахад нүд өвдөж, хараа сайн тогтож өгөхгүй, мөн толгой өвдөх зэрэг шинж илэрдэг. Харин линзтэй байхад энэ бүх шинж тэмдэг огт илрэхгүй.

Гэрэл, цацраг туяа линзний ирмэг дээр ойж голд унаснаар туяа хугардаг. Ийм зүйл тохиолдох бүрт бид аливаа зүйлийг муу харж эхэлдэг. Ийм зүйл их болох тусам хүний тархинд муу нөлөө үзүүлдэг. Нүд өвдөх, толгой өвдөх нь үүнтэй холбоотой юм.

 

4. Линз зүүх нь нүдийг бага хуурайшуулдаг

Өдрийн турш компьютер дээр ажиллах үед нүд хуурайшиж, ядардаг. Бид маш тод дэлгэц харж, нүдээ бага анивчихын тулд нүдийг удаан барьдаг. Үүнээс улбаалж хүний нүд бүр ч их хуурайшдаг.

Харин линз зүүх нь хуурайших гэсэн зовиураас салгаж өгдөг. Гэхдээ энэ нь линзний чанараас шууд хамаардаг. Нүдийг ядраахгүй, хуурайшуулахгүй байя гэвэл дараах 2 чухал үзүүлэлтийг санаж аваарай. Үүнд:

  • Агаар нэвтрүүлэх. Хэрвээ хүчилтөрөгч нэвтрүүлж байвал нүд тэр хэмжээгээрээ ядардаг.
  • Чийглэгийн хэмжээ. Линзний найрлагад хэр их ус байхаас шалтгаалж хэр удаан зүүх нь хамаардаг.

 

5. Линз зүүсэн үед нүд ажилладаг

Нүдний шил ч бас линз. Гэхдээ том линз. Гүдгэр болон хотгор линз гэж байдаг. Энэ нь ирмэг нь зузаан эсвэл нимгэн байна гэсэн үг бөгөөд шилэн болон хуванцар гадаргуутай. Тиймээс нүдний шилний голд л харааг залруулагч линз байрладаг гэсэн үг юм. Шил зүүдэг хүмүүс нүдээ бага цавчдаг. Энэ нь нүдийг хөдөлгөх үүрэгтэй булчингийн хөдөлгөөнийг сулруулдаг. Энэ нь аажмаар хараагүй болоход ч нөлөөлж мэднэ.

Линз зүүвэл байдал арай өөр. Яг л харааны бэрхшээл байгаагүй хүн шиг л нүдээ хөдөлгөдөг. Тиймээс нүдний булчин илүү сайн ажилладаг.

 

6. Харааны линз нь ямар ч хэлбэрийн нүүртэй хүнд тохирдог

Нүдний шил зохидог царай гэж бий. Мөн өөрт тохирсон нүдний шил олох гэж эрэл хайгуул хийдэг хүн ч байдаг. Хэрвээ та загвар хөөдөг хүн бол маш олон төрлийн нүдний шил хэрэг болох биз.

Линз бол нүдний харааг сайжруулах, нүүрний онцлог хэлбэрээс үл хамаардаг зүйл юм.

Бас линз нь нүдний шилнээс илүү хямд. Маш сайн хүрээ, бас тоос болж зурагддаггүй, туяаны хамгаалалттай гэх мэт нүдний шилний линз нь илүү үнэтэй байдаг. Тиймээс илүү үнэтэй тусдаг.

Leave a Reply

Your email address will not be published.