in

Худлаа гэдэг нь аль эрт нотлогдчихоод байхад хүмүүс одоо болтол итгэсээр явдаг шинжлэх ухааны 10 төөрөгдөл

Орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилттай зэрэгцээд инээдтэй ч гэмээр, ичгэвтэр ч гэмээр цуу яриа яригдсаар л байна. Энэхүү нийтлэлээр та бүхэнд зарим нэгийг танилцуулахаар бэлдлээ.

 

Цуурхал: Нар шар өнгөтэй

Дурын хүнээс Нар ямар өнгөтэй вэ гэвэл шар л гэж хэлнэ. Үнэндээ шар өнгөтэй биш юм. Нарны гэрэл нь манай гаригийн агаар мандлыг нэвтлэхдээ шар өнгөтэй болж хувирдаг. Угтаа бол цагаан өнгөтэй ажээ.

 

Цуурхал: Сахар – хамгийн том цөл

Цөл гэхээр л бид эцэс төгсгөлгүй элс, маш халуун агаартай байна гэж боддог. Цөл гэдэгт ямар ч газар нутаг орж болно, амьтан, ургамлын аймаггүй тал нутаг. Энэ утгаараа хамгийн том цөл Сахар бус харин эцэс төгсгөлгүй Антрактид ажээ.

 

Цуурхал: Үүрэн холбоо хиймэл дагуулын тусламжтайгаар ажилладаг

Энэхүү цуу яриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ээлжит “хиймэл дагуул” сансарт хөөрлөө гэсэн мэдээнээс үүдэлтэй ажээ. Үнэндээ хиймэл дагуул таны үүрэн холбоотой ямар ч холбоогүй. Таны ухаалаг гар утасны дохиог нэг станцаас нөгөө станц руу дамжуулан хүргэдэг. Өөр тивд байгаа гар утастай холбогдож байхдаа ч гэсэн сансрын хиймэл дагуулаар бус усны гүнээр дамжих кабелиар дамжуулан холбогдож байгаа ажээ.

 

Цуурхал: Цагаан хэрэм – сансраас харагдах хүний гараар бүтсэн цорын ганц бүтээл

Энэхүү цуу яриа аль эртний 18-р зуунаас эхтэй бөгөөд зарим нэг түүх, газар зүйн багш нар хүртэл ярьдаг болтлоо алдаршжээ. Хятадын Цагаан хэрмийг тусгай багаж хэрэгслийн тусламжтайгаар л сансраас харж болно. Цагаан хэрэм жулдаад харагдахгүй байгаадаа бус өнгө төрх нь тухайн газар нутгийн байгалийн өнгөтэй адилхан учраас ялгарч харагддаггүй байна.

 

Цуурхал: Аянга буусан тэр газраа дахин буудаггүй

Аянга бууна аа. Ялангуяа өндөрлөг газар бол бүр ч бууна. Жишээ нь, Нью-Йоркийн Эмпайр-стейт-билдинг цамхагт жилд бараг 100 гаруй удаа аянга буудаг байна.

 

Цуурхал: Дэлхий бөмбөрцөг хэлбэртэй

Дэлхийн үнэндээ төгс бөмбөрцөг хэлбэртэй биш. Эргэлтийн хүчнээсээ болоод бүслүүрээрээ бага зэрэг өргөссөн. Тэгээд ч тивүүдийн өндрийн түвшин адилгүй учраас гадаргуугаараа овон товон. Дэлхийн хэлбэрийг тооцоолон гаргах хэд хэдэн аргууд байдаг, энэ нь координатын системийг бий болгох суурь болжээ.

 

Цуурхал: Эверест – Дэлхийн хамгийн өндөр уул

Цуу яриа гэх нь хаашаа юм, ямартай ч үнэн зөв мэдээлэл биш юм. Далайн түвшнээс гэдэг утгаараа Эверест хамгийн өндөр нь. Гэхдээ уулын бэлээс оргил хүртэл хэмжиж үзвэл хамгийн өндөр нь Мауна-Кеа уул (10,203 м) – уулын ихэнх хэсэг усан доогуур байрладаг. Хэрвээ Дэлхийн төвөөс эхлэн хэмжвэл “хамгийн өндөр уул” – Чимборасо уул ажээ.

 

Цуурхал: Ус цахилгаан дамжуулдаг

Цахилгаан хэрэгсэл болон ус хэзээ ч цугтаа байж болохгүйг бид мэднэ. Ус угтаа өөрөө хязгаарлагчтай байдаг. Тэгээд яагаад цахилгаан дамжуулаад байна вэ гэхээр усанд цахилгааныг дамжуулах ямар нэгэн бодис орсон байдагтай л холбоотой юм.

 

Цуурхал: Жингүйдэл – таталцах хүчгүйн улмаас үүсэх үзэгдэл

Сансрын нисгэгчдийн жингүйдэж байгааг бид зурагтаар зөндөө харсан. Сансрын хөлөг Дэлхийгээс алсын алсад байгаа учраас таталцлын хүч үйлчлэхгүй байна гэж бид ойлгодог. Станц байрлаж байгаа 350 км өндөрт чөлөөт уналтын хурд нь 8,8 м/с2 байх бөгөөд дэлхийн гадаргаас ердөө л 10%-иар бага. Жингүйдэл үүсэж байгаа шалтгаан нь Сансрын хөлөг онгоц сансар огторгуйд байнгын хөдөлгөөнд оршиж буй учраас сансрын нисгэгчид 7,9 км/с хурдтайгаар “урагш унаж” байгаа ажээ.

 

Цуурхал: Урьд өмнө нь хүмүүс Дэлхийг хавтгай гэж боддог байсан

Эртний хүмүүс дэлхийг хавтгай бөгөөд гурван аварга том заан дээр тогтдог гэж төсөөлдөг хэмээн бид ярьцгаадаг байсан. Их Сэргэн Мандалтын үе болон газар зүйн аугаа их том нээлтийн ачаар Дэлхийн бодит хэлбэрийг гаргаж ирсэн гэж бодоцгоосоор иржээ. Харин баримт өөрийг өгүүлж байна. МЭӨ 330 онд Аристотель Дэлхийн хэлбэрийн талаар онол дэвшүүлж байсан бол МЭ 1-р зуунд Плиний бидний одоо хүлээн зөвшөөрсөн Дэлхийн хэлбэрийн талаар мөн бичиж байжээ.

Өнөө цагт ч Дэлхий хавтгай гэдэгт итгэж явдаг хүн байсаар байгааг нуух юун.

Хэрвээ та одоо болтол бидний итгэж явдаг цуу яриаг мэддэг бол бидэнтэй хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *