Хэрвээ та шүдний чулуутай болсон бол дараах энгийн аргыг санал болгож байна. Гэхдээ шүдний эмч дээр очихгүйгээр шүү дээ.

Шүдний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд натурал аргаар шүдээ арчилж байх ёстой. Хэрвээ шүдний чулуу нэгэнт үүссэн бол та бүхэн дараах энгийн аргын тусламжтайгаар арилгаарай.

Шүдээ буруу угааж өнгөр тогтсоны улмаас шүдний чулуу буюу чулуужсан өнгөр үүсдэг. Шүдний чулуу шүдийг гэмтээх, буйлны өвчлөлд хүргэнэ. Тийм учраас амны хөндийн аюултай өвчин тусахгүйн тулд шүдний чулууг яаралтай арилгах хэрэгтэй.

Та бүхэнд гар дор бэлэн байх бүтээгдэхүүнээр шүдний чулуу арилгах, мөн дахин үүсэхээс сэргийлэх аргыг танилцуулья.

Нэмэлт зардалгүйгээр шүдний чулуунаас салах арга

Орц:

  • Хүнсний сод
  • Хоолны давс
  • Ус
  • Устөрөгчийн хэт исэл
  • Ам зайлагч шингэн
  • Аяга
  • Шүдний утас
  • Шүдний сойз

Устөрөгчийн хэт ислийг шүд цайруулах зорилгоор шүдний эмнэлгүүд өргөн ашигладаг. Харин сод нь шүдний өнгөрийг арилгахад үр дүнгээ өгнө.

Юуны түрүүнд нэг хоолны халбага хүнсний содыг ½ цайны халбага давсны хамт аягандаа хийнэ. Шүдний сойзоо бүлээн усанд норгож аягандаа дүрнэ. Шүдээ үрж угаагаад 5 минут орхино, дараа нь бүлээн усаар амаа зайлаарай.

1 хоолны халбага устөрөгчийн хэт ислийг 2 хоолны халбага бүлээн устай холиод амаа нэг минутын турш зайлна. Дараа нь амаа хүйтэн усаар зайлаарай.

Шүдний чулууг бүрэн арилгахын тулд шүдний утас ашиглана. Буйлаа гэмтээхгүй байхыг анхаарна уу.

Хамгийн сүүлд нь ам зайлагч шингэнээр амаа цэвэрлээрэй. Амны хөндийн энэхүү цэвэрлэгээг  нэг өдөр өнжөөд байнга хийж заншина.

Leave a Reply

Your email address will not be published.