in

Хурхиралтыг зогсоож амар тайван унтахыг хүсвэл дараах 3 хүнс танд туслах болно

Хурхирах зөвхөн дэргэд байгаа хүнийг тавгүй байлгаад зогсохгүй хурхирч байгаа хүнийг өөрийг нь ч тайван байлгахгүй. Өдрийн ядаргаа, тархины хэвийн үйл ажиллагаа алдагдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг эрүүл мэндтэй холбоотой аливаа асуудал нь хурхирахад хүргэнэ.

Хүүхэн хэлний булчингийн сулралтаас болж хурхирдаг гэж мэргэжилтнүүд үздэг. Хүний бие эрxтний онцлогоос хамаарч хамрын хөндийд чичрэх дуу чимээ гардаг байна.

 

Хурхиралтаас сэргийлэх арга

Хурхирахаа болиод амар тайван унтаж үзмээр байна уу? Гарц бий. Зарим нэг хоол хүнсний ачаар хурхиралтаас ангижирч болно гэж эрдэмтэд үзэж байна.

1. Гаа

Гаатай халуун цай уухад шөнөдөө уушгинд байх цэрнээс салж амьсгал хөнгөрнө. Мөн эфирийн тостой гаа хэрэглэж болно: бүлээн стакан усанд 2-3 дусал эфирийн тос хийж хоолойгоо зайлна.

Мөн гаатай тосоор утахад илүүдэхгүй.

 

2. Оливийн тос

Унтахаасаа 3-4 цагийн өмнө хамартаа 1 дуслаар оливийн тос дусаагаад аль болох гүн шингээхийг хичээнэ. Дусаах хугацаа – ойролцоогоор 3 долоо хоног.

 

3. Кардамон

Хоол амтлахаас гадна энэхүү амтлагч цэрийг шингэрүүлж амьсгал зөөллөдөг. Стакан усанд 1 цайны халбага зөгийн бал, чимх цинанон болон ½ цайны халбага кардамон хийж хутгана. Унтахаар хэвтэхдээ бэлдмэлийг ууна.

Байгалийн гаралтай эдгээр бэлдмэл хурхиралтыг ор тас алга болгохгүй ч гэлээ мэдэгдэхүйц багасгана. Эмч нар унтахаасаа өмнө сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна: цэр гадагшлуулах үйл явцыг удаашруулдаг. Мөн унтахаасаа өмнө тамхи татах хэрэггүй.

Leave a Reply

Your email address will not be published.