in

Ямар ч нөхцөлд огт суларч тайлагдахгүй, бат бөх олс зангидах 8 арга

Амьдралд юу эс тохиолдох вэ дээ? Өндөрт ачаа өргөх, машинаа нүхнээс татаж гаргах … Энэ тохиолдолд олсоо зөв зангидах хэрэгтэй болно. Олс найдвартай зангидаж сурсан байх нь танд илүүдэхгүй эрдэм болно.

Ямар ч нөхцөлд хэрэг болох найдвартай 8 зангилааг танилцуулж байна.

 

Татах зангилаа

Хэрхэн зангидах вэ: олсоо Z үсгийн хэлбэрт оруулна. Богино талаар нь 3-4 удаа ороогоод үзүүрийг нь доод зангилаагаар шургуулна. Дээд талын буюу ажлын үзүүрээс татаж чангална.

Хаана ашиглах вэ: Энэ зангилааг ямар ч зүйлд ашиглаж болно. Жишээ нь, хүнд юм өргөх эсвэл нарийхан хоолойтой зүйлийг буулгах.

 

Холбоо зангилаа

Хэрхэн зангидах вэ: Эхлээд нэг савх модоо жирийнээр зангидна. Дараа нь нөгөө модоо нийлүүлээд 5-8 удаа орооно. Олсны үзүүрийг хоёр савхны дундуур гаргаж ирж чангална.

Хаана ашиглах вэ: энэ зангилаа маш найдвартай болдог. Бэртэл гэмтлийн үед чиг тавьж боох эсвэл нарийн модыг хооронд нь холбож бат бөх саваа мод гаргаж болно.

 

“Констриктор” зангилаа

Хэрхэн зангидах вэ: олсны голд гогцоо гаргана. Дараа нь нэг үзүүрийг нь эргүүлж 8 тоотой адил дүрс бий болгоно. 8 тооны төвөөс (огтлолцож байгаа хэсгээс) барьж аваад нэг цагираг хийнэ.

Хаана ашиглах вэ: шуудай өргөх, устай том хоолой татах, хуйлсан хивс өргөх зэрэгт.

 

“Шат” зангилаа

Хэрхэн зангидах вэ: зүүн гартаа олсны үзүүрийг барина. Баруун гараараа эсрэг чиглэлээр зангидна. Олсны үлдсэн хэсгийг мөн адил зангидаад дуусгана. Олсны үлдсэн үзүүрээс татахад зангилаа чангарна, зангилаа болгоны хоорондын зай адилхан.

Хаана ашиглах вэ: доош буух, өндөрт авирах, машин нүхнээс татаж гаргах зэрэгт.

 

“Торх”–ны зангилаа

Хэрхэн зангидах вэ: барих гэж байгаа зүйлээ олсон дээрээ тавиад энгийн зангилаагаар зангидна. Зангилааны гогцоог хоолойд нь авчраад чангална.

Хаана ашиглах вэ: Дугуй хэлбэртэй хүнд юм өргөхөд ашигладаг. Үүнээс гадна, нэг дор олон зүйлийг өргөх боломжтой.

 

“Прусика” зангилаа

Хэрхэн зангидах вэ: Нарийн олсны нэг үзүүрийг авч гол бүдүүн олсонд зангидна. Зангилаа бүдүүн олсоор төвөггүй холхиж байхаар зангидна. Зангилааг чангалбал олс гүйхгүй.

Хаана ашиглах вэ: Энэ зангилаагаар хүнд зүйлийг дээш өргөж, доош буулгаж болно.

 

“Бариул” зангилаа

Хэрхэн зангидах вэ: Том хавтанг бүрэн ороох хэмжээний олсоо бэлдэнэ. Олсны үзүүрийг зангидаад сул хэсгийг доогуур нь татан 1/3 өндөрт гаргаж ирнэ. Олсны дунд хэсгээс барихад хавтан барих бариул болно.

Хаана ашиглах вэ: Барьж явахад гар хүрэхгүй том хавтгай зүйлийг зөөх боломжтой. Олсны төвийг олж баривал шатаар өргөх зэрэгт ямар ч хүндрэл учрахгүй.

 

Шулуун зангилаа

Хэрхэн зангидах вэ: Хоёр олс аваад огтлолцлуулна (улааныг нь цэнхрийн дээгүүр). Олсны хоёр талаас татахад зангилаа чангарч нэг шулуун зангилаа үүснэ.

Хаана ашиглах вэ: Хоёр олсыг холбох маш энгийн зангилаа. Боодолтой хүнд зүйл өргөхөд маш тохиромжтой. Зүгээр зангилаа хүнд зүйл өргөхөд суларч тайлагддаг бол энэ зангилаа найдвартай байх болно.

Leave a Reply

Your email address will not be published.