Азиас гаралтай элдэв арга залийг дэлхий дахинаа хэрэглэж байна. Жишээ нь, норсон ухаалаг утсаа хатаахын тулд будаатай уутанд хийх, дүрдэг цайны тусламжтайгаар гутлын эвгүй үнэрийг арилгах гэх мэт.
Таны өдөр тутмын амьдралд хэрэг болж мэдэх Азиас гаралтай дараах лайфхакуудыг танилцуулж байна.
Гараа завааруулахгүйн тул чипсийг савхаар идэх
Хэрвээ та савх хэрэглэж чаддаг бол гар завааруулж, дараа нь үнэр нь гардаггүй юуг ч савхаар идэж болно.
Нимбэгийн шүүс болон давс нь хэрчсэн алимыг харлуулахгүй
Алимны бялуу, жимсний салат эсвэл ажилдаа хэрчсэн алим авч явдаг хүнд тохирох арга. Хэрчсэн алим дээрээ бага зэргийн нимбэгийн шүүс шүршсэний дараа багахан давс цацахад алимны өнгө хувирна гэж айлтгүй болно.
Угаалгын өрөөний уур хувцасны үрчлээг индүүдэхгүйгээр арилгана
Өглөөний цагаар хувцас индүүдэх цаггүй сандарч байхдаа эсвэл зочид буудалд индүү олдохгүй бол энэ арга танд хэрэг болно. Шүршүүрт орж байхдаа индүүдмээр болсон хувцсаа өлгөөд л орхичих.
Цайны хатаасан навч хөргөгчний эвгүй үнэрийг дарна
Хөргөгчний эвгүй үнэр – кимчи зэргийг хийхэд тун чиг таагүй үнэртэй болно доо. Азийн блогерууд дараах зүйлийг зөвлөж байна: хэрэглэсэн цайныхаа хандыг хаялгүй хатаагаад хөргөгчиндөө хийхэд эвгүй үнэрийг өөртөө шингээнэ гэжээ.
Будаа цавууг орлоно
Цаасны цавуу дууссан бол болгосон цавуулаг цагаан будааг хэрэглээрэй. Японы гар урлалд будааны цавууг өргөн ашигладаг. Эндээс та жорыг нь үзнэ үү.
Хэдхэн будаа хийхэд амтлагчны чийгийг дарна
Давс болон амтлагч чийгтэж бөөгнөрөөд савнаасаа гарахгүй бол будааны хэдхэн үр хийгээрэй. Чийгийг өөртөө шингээж бөөгнөрөхөөс сэргийлнэ.
Бага зэргийн түлэгдэлтийн өвчнийг цуу дарна
Хүмүүс энэ аргыг төдийлөн мэдэхгүй. Цуу нь бага зэргийн түлэгдэлтийн өвчнийг дарж, улайхаас хамгаална. Жишээ нь, халуун тос үсрэхэд таагүй мэдрэмж төрдөг дөө?
Эквалитийн тос – өвчин дарах арга
Дорнын улс орнуудад энэ төрлийн тосыг өндрөөр үнэлдэг – ханиад томуу, цээж хорсох, толгой болон шүдний өвчин, булчингийн өвчин, ялаа шумуулд хазуулсан шарх гээд ашиглахгүй тохиолдол байхгүй гэж хэлж болно.
Будааны жин нуруу, хүзүүний өвчнийг намдаана
Будааны жинг Азийн орнуудад өргөнөөр ашигладаг – хүзүү, нурууны өвчинг дарахаас гадна гар дулаацуулах зорилгоор ч ашиглана. Хэрэглэхэд маш энгийн: оймсонд будаагаа хийж (дурын эфирийн тос нэмж болно) амыг нь зангидаад 40 секунд богино долгионы зууханд халаана.
Мөстэй савтай “агааржуулагч”
Азийн халуун орны айлууд агааржуулагч, сэнсгүй байж чадахгүй. Өрөөгөө сэрүүцүүлэх хамгийн шилдэг арга бол сэнсэнд мөстэй сав дүүжлэх ажээ.
Өмдийг өмсөлгүйгээр таарах эсэхийг нь мэдэх
Хятад, Вьетнам зэрэг Азийн орнуудын дэлгүүрүүдэд өмсөж үзэхийг зөвшөөрдөггүй. Мэдээж хувцас дээр хэмжээг нь заасан байгаа хэдий ч олон улсад хэмжээ тэр болгон адилгүй байдаг. Аз болж жинсэн болон өөр бусад өмдийг өмсөлгүйгээр хэмжиж үзэж болох юм даа. Жинсэн өмдний амыг хүзүүгээрээ орооход үзүүрүүд нь хүрч байвал танд өмд таарна гэж үзнэ.
Цонхоо сонингоор арчих
Цонх угаах тусгай цаас худалдаж авахгүй маш их хэмнэлттэй байх болно. Сонингоор арчсан цонхны шил зурагдахгүй, сайхан гялалзах болно.
Хэрэггүй цаасаар хогийн сав хийх
Азийн блогеруудын бидэнтэй хуваалцсан бас нэгэн хэрэглээний арга: хэрэггүй болсон цаасыг жижиг хогийн сав болгон ашиглах. Хэрхэн хийхийг нь видео-ноос үзнэ үү.