Өдөр тутамд хэрэгтэй мэдээлэл, зөвлөмжийг бид үргэлж хүргэдгийг та бүхэн мэдэх байх. Та бүхэнд хэрэгтэй зөвлөмжүүд маш их бий.
Энэ удаад бид та бүхэндээ 1900-аад оны үед хэрэглэгдэж байсан, цаг хугацааны шалгуурыг давсан зөвлөмжийг хүргэхээр бэлтгэлээ. Хэрэгтэй зөвлөмжийг та бүхэндээ хүргэхдээ таатай байна.
Хий хаагуураа алдаж буйг хэрхэн илрүүэх вэ?
Хий алдах нь үхлийн аюултай, тиймээс цаг алдалгүй олж илрүүлж, засах шаардлагатай. Хэрэв үнэр мэдэрсэн л бол хийн хоолойн дээгүүрээ савангийн хөөс түрхээрэй. Цоорсон газар нь том бөмбөлөг үүсэх болно.
Хагарсан аяга тавгийг цэвэрлэх арга
Тоос сорогч ч гэсэн хагарсан аяга тавагны жижигхэн үртсийг үлдээх эрсдэлтэй. Магадгүй хэн нэг нь түүнээс болж гэмтэж болно шүү дээ. Тиймээс чийгтэй алчуураар шалаа арчих нь илүү үр дүнтэй байдаг.
Вааранд элс хийх нь түүний тогтвортой байдлыг нэмэгдүүлдэг
Ваар нь цэцэг хийх зориулттай байдаг шүү дээ. Керамик вааран эдлэлүүд гоёмсог, хэврэгхэн хэдий ч гэрийн дотоод засалд чухал нөлөөтэй. Хэрвээ ваарыг тогтвор сайтай байлгая гэвэл элс хийгээрэй.
Өргөсийг хэрхэн хурдан авах вэ?
Өргөсийг зүүгээр эсвэл хямсаагаар авахаас илүү үр дүнтэй арга байдаг. Буцалсан усыг жижиг шилэнд хийж өргөс орсон газарт тавиарай. Арьс нь аажмаар үрчийж өргөсийг гаргаж ирэхэд хялбар болох болно.
Хөргөгч ашиглалгүйгээр дарсыг хурдан хөргөх арга
Дарсыг алчуураар ороож хүйтэн устай саванд хийгээрэй. Саван дахь ус бүлээн болох үед ахин хүйтэн ус гоожуулж хийнэ. Ингэвэл хөргөгчинд хийснээс илүү хурдан хөрөх болно.
Шинэ талхыг хэрхэн нимгэн зүсэх вэ?
Шинэхэн, амттай талхыг нимгэн зүсэх үед задрах юм уу үйрдэг. Буцалсан устай хувинг талхны хажууд тавиарай. Уур нь талхыг зүсэхэд хялбар болгодог.
Шүдэнзийг удаан асаахын тулд сэтлэ
Шүдэнз асаах хэцүү биш, харин түүний дөлийг удаан барих хэцүү. Салхи юм уу санамсаргүй байдлаар унтраахгүйн тулд шүдэнзийг асаахын өмнө зурагт харуулсан байдлаар сэтлээрэй. Галын дөл нь илүү хүчтэй, бас удаан асах болно.
Гал унтраагч
Шүдэнзээр тоглосоор л байна уу? Тэгвэл одоо гал унтраагч хийж сурцгаая. Үүний тулд 700 гр давс, 350 гр аммонийн хлорид (нашатырын спирт), ойролцоогоор 1,5 литр ус хэрэгтэй. Үүнийгээ шилэн саванд холиод гал руу цацаж болно.
Урт хадаасыг хэрхэн сугалах вэ?
Урт хадаас сугалах хэцүү гэдгийг хийж үзсэн хүмүүс мэдэх байх. Метал багаж хэрэгсэл нь сугалах үед гацах ба тахийдаг. Хэрвээ бахиныхаа доор жижиг зүйл ивбэл хялбар авагдах болно.
Давхралдсан шилэн аягыг салгах
Бие бие дээр нь давхарлаж хийсэн шилэн аяга заримдаа салдаггүй. Салгахын тулд дээд талын аяганд хүйтэн ус хийж, харин доод талаас нь халуун усны уур дээр бариарай. Ууранд барьсан шилэн аяга бага зэрэг өргөсөж салгахад хялбар болно.
Ус болон гэрэлгүйгээр цэцгийг хэрхэн хадгалах вэ?
Цэцгийг шинээр нь ус болон гэрэлгүйгээр 7 хоногийн турш, бүр түүнээс ч илүү хоногоор хадгалахын тулд хатуу цаас хэрэгтэй. Үүний тулд цэцэгнийхээ ишинд булцуу залгана. Ийм байдлаар удаан хадгалж болно.
Масло болон маргариныг хэрхэн ялгах вэ?
Цөцгийн тос нь маргаринаас барагтай бол ялгардаггүй. Гэхдээ үнэрээр нь ялгаж болно. Ингэхийн тулд бага зэргийн цаасыг шатаан хажууд нь бариад үзээрэй. Маслоны үнэр амттай, сайхан үнэртдэг бол маргарины үнэр эсрэгээрээ шарсан гахайн махны үнэртэй адил байдаг.