in ,

Дараах 5 буруу зуршил таны гэдэс томорч, хэвлийн өөхлөлт ихсэх гол шалтгаан болдог!

Хэвлийг тойрсон гэдэсний өөх өмдөнд багтахгүй байх шиг урам хугармаар зүйл гэж өөр юу байх билээ. Хэрэв танд ийм өөх байдаг бол та дараах 5 зуршлын нэг эсвэл нилээн хэдийг хийж хэвшсэнтэй холбоотой байж болох юм.

 

Элсэн чихрийн хэт их хэрэглээ

Элсэн чихэр нь өдөр тутмын олон олон бүтээгдэхүүнд байдаг. Хуурай өглөөний цай, кофе, энергийн ундаа… Эдгээр бүх элсэн чихрүүд биед амархан хуримтлагдаж илүүдэл жин болж хувирдаг. Хэрэглэж буй хүнснийхээ орц найрлагыг уншиж элсэн чихрийн хэмжээг тооцох зуршил бий болгоорой. Өглөөний унд, йогурт зэрэг бүх савлагаатай бүтээгдэхүүнүүдэд анхаарлаа хандуулаарай. Гэдсэн дээр өөх нэмж таргалуулдаг хүнс хэрэглэхээс татгалз.

Өдөр бүр амттан идэх

Өнгөрсөн зуунд амттаныг зөвхөн ням гаригийн орой болон тусгай өдрүүдэд л иддэг байв. Харин өнөө үед өдөр тутмын хэрэглээ болсон. Гэвч амттан нь өөх болж хувирдаг өөр нэг элсэн чихрийн хэлбэр юм. Үүнийг яг одооноос эхлэн идэхээ боль. Амттаныг тусгай өдөрт л иддэг болж оронд нь шинэхэн жимс хэрэглэж хэвшээрэй.

Эрүүл бус зууш

Сүүлийн жилүүдэд хөнгөн зуушийг бодисын солилцоогоо дэмжих шилдэг аргуудын нэг гэж үзэж байна. Өөхөө амжилттай шатаахын тулд тогтмол гэхдээ бага багаар идэх хэрэгтэй. Гэвч уураг болон ширхэглэгээр баялаг хүнс нь таргалахад нөлөөлдөг. Ихэнх зуушнууд шаржигнасан эсвэл давстай байдаг, ер нь эрүүл байх нь ховор. Тэд энгийн нүүрс ус болон элсэн чихрийг их хэмжээгээр агуулдаг.

Гэдсэн дээрх өөхөө багасгахын тулд зуушнаас татгалзаж идэхгүй байх нь хамгийн зөв арга юм. Хэрэв та өлсөж байгаа бол бага зэрэг уураг, эслэг хэрэглэ жишээ нь, өргөст хэмхтэй чанасан өндөг эсвэл цоохор майлзтай туна загас.

 

Өдөр бүр архи согтууруулах ундаа хэрэглэх

Хоёр гурван хундагыг үдийн хоолны үеэр уудаг бол амархан муу зуршилтай болно. Эдгээр бүх архины илчлэг нь гэдэс томроход хүчтэй нөлөөлдөг. Хэрэв та архи уудаг бол өөхнөөсөө сална гэдэг бараг боломжгүй зүйл дээ. Архи – өөх хуримтлагдах гол шалтгаан юм.

 

Хөдөлгөөний дутагдал

Үүнтэй бол маргахгүй биз дээ? Хэрэв та хөдлөхгүй бол таны бие өөх хуримтлуулсаар байх болно. Үр дүнтэй, тогтвортой, эрч хүчээр цэнэглэх дасгал нь таныг өөхнөөс үүрд салгах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *