in ,

Хоол идсэний дараа эдгээр 5 зүйлийг хэзээ ч бүү хийгээрэй!

Бидний ихэнх нь байнгын яаруу сандруу амьдралтай байдаг. Энэ нь мэдээж хэвийн биш. Ажилдаа хоцрохгүйн тулд цайгаа яаран ууж, шүршүүрт гүйхээрээ л ордог. Тэгвэл бид та бүхэндээ хоол идсэний дараа юу хийж болохгүй талаар хүргэх гэж байна.

 

Усанд орох

Усанд орох үед хүний биеийн хэм нэмэгддэг. Тиймээс энэ үед хүний бие арьс руу ердийнхөөсөө арай илүү цус илгээдэг. Энэ нь хоол боловсруулах эрxтнийг гэмтээх, хоолны шингэцийг удаашруулдаг. Тиймээс хоол идсэнээс хойш 30 минутын дараа усанд ороорой.

 

Цай уух

Зарим хүмүүсийн хувьд хоолны дараа аяга халуун цай уух нь хооллолтынх нь салшгүй хэсэг болсон байдаг. Тэгвэл шинжээчид хоол идсэний дараа цай уух нь хүний биед чухал үүрэгтэй гэдсэн дэх төмрийн шимэгдэлтийг бууруулдаг болохыг тогтоосон байна. Тиймээс төмөр дутагдалтай хүмүүс болох жирэмсэн эмэгтэй, хүүхдүүд хоол идсэнээс хойш цагийн дараа цай уух хэрэгтэй.

Насанд хүрсэн хүмүүс аяга кофе уух эсвэл аяга ус ууж болно.

 

Унтах

Унтахын өмнө хоол идэх нь илүүдэл жинтэй болохын гол үндэс. Үүнийг үгүйсгэх аргагүй юм. Ходоод дүүрэн унтах нь илүүдэл жин үүсгэхээс гадна, цээж хорсгож, ходоодны хүчил ихэсгэдэг. Мөн хоол идсэний дараа шууд унтах нь харвалт өгөх эрсдэлтэй. Мэргэжилтнүүд хоол идсэнээс хойш 2 цагийн дараа унтахыг санал болгодог.

 

Спортоор хичээллэх

Хоол идсэний дараа дасгал хөдөлгөөн хийхийг хориглодог. Ходоод дүүрэн үед дасгал хийвэл дотор муухайрах, унаж гэмтэх эрсдэлтэй. Хэрвээ дасгал хиймээр санагдаад байвал гадуур зугаалахыг зөвлөж байна. 2 цагийн дараа хичээллэж болно.

 

Тамхи татах

Хооллох үед бидний бие бүхэлдээ идэвхитэй болдог. Энэ үед никотин хэрэглэвэл нөлөө нь 2 дахин хүчтэй болдог. Мөн С, D аминдэм, кальцийн шимэгдэлтийг хаадаг тул хоол идсэнийхээ дараа тамхи татаж огт болохгүй. Мэдээж тамхинаас бүрэн дүүрэн татгалзах хэрэгтэй. Хэрвээ та тогтмол тамхи татдаг бол хоол идсэнээс хойш 20 минутын дараа татахыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *