in ,

Хүмүүс нүдээ арчлах үедээ хамгийн их гаргадаг 5 алдаа

Нүдний арчилгаа бол ноцтой сэдэв бөгөөд нүд бол хүний биеийн хамгийн чухал эрхтэн билээ. Нүд нь бидний амьдралд зайлшгүй чухал зүйл бөгөөд дэлхий ертөнцийг харж чадахгүй амьдарч байгаа хүмүүс бий.

Ихэнх хүмүүс хараагүй болж зовж, шаналж байгаа хэдий ч үүндээ дасан зохицож чаддаг. Ийм хүмүүсийн бусад мэдрэхүй илүү сайн хөгжсөн байдаг.

Бидний нүд бусад эрxтний адил гадны төрөл бүрийн сөрөг xүчин зүйлд өртдөг. Тиймээс нүдээ эрүүл байлгахын тулд зөв арчлах хэрэгтэй.

Хэдийгээр анх харахад ноцтой алдаа гаргаж буй мэт харагддаггүй ч нүдэнд сөрөг хэд хэдэн үйлдлийг хүмүүс хийсээр байдаг. Тэгвэл эдгэр алдаанууд чухам юу байж таарах вэ?

 

1. Нарны шил зүүхгүй байх

Нарны шил зүүж нүдээ хамгаалах зайлшгүй шаардлагатай. Нарны шил нь нүдийг нарны хэт ягаан туяанаас хамгаалж байдаг. Нар нь нүдний эвэрлэг бүрхэвч, салстыг гэмтээх аюултай.

Хэт ягаан туяаны цацрагийн нөлөө хэдэн жилийн турш хуримтлагдаж байгаад илэрч болдог. Тиймээс өндөр чанартай нарны шил зүүгээрэй.

 

2. Харааны линзтэй унтах

Харааны линз зүүсэн үед унтаж болохгүй. Хэрвээ бид унтахдаа линзээ авахгүй бол нүдний эвэрлэг бүрхэвч хүчилтөрөгч авч чадаагүйгээс болж шархалж болдог.

Мөн линзээ өдөр бүр ариутгаагүйгээс болж төрөл бүрийн бичил биет нян, вирус, халдвар орж болно.

Тиймээс олон өдөр зүүх зориулалттай харааны линз зүүж байсан ч гэсэн унтахдаа заавал авч байгаарай. Тэгэхгүй бол нүдийг өвчлүүлэх эрсдэлтэй.

Агаар нэвтрүүлдэг линз зүүх нь хамгийн зөв сонголт бөгөөд линзээ халдваргүйжүүлж заавал ариутгаж байгаарай.


 

3. Нүдээ үрэх

Нүдээ үрж, нухах нь таагүй үр дүнд хүргэдэг.

Нүд загатнах, өвдөх үед бид гараараа нүдээ нухдаг. Ингэх нь тусалдаг хэдий ч тустай биш бөгөөд нүдийг харшилтай эсвэл үрэвсэлтэй болгох магадлалтай.

Мөн бидний гар үргэлж цэвэр байдаггүй гэдгийг санаарай. Хуруу болон гарын алга бүхэлдээ маш олон тооны нянгаар бүрхэгдсэн байдаг тул нүдэнд хүргэх нь нүдийг тэдгээр нянгаар өвчлүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж буй хэрэг юм.

 

4. Дэлгэцний өмнө олон цагийг өнгөрөөх

Орчин үед хүмүүс ухаалаг гар утас, таблет их хэрэглэх болсноор түүндээ маш их цаг зарцуулж эхэлсэн. Мэдээж энэ нь нүдний өвчлөлийг нэмэгдүүлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд нүдний өвчлөлийн тоо ихэссэн.

Бидний нүд эдгээр төхөөрөмжнөөс ялгарч буй туяанд зориулагдаагүй.

Энэхүү зугааг харааны стресс гэж нэрлэж байгаа бөгөөд нүд болон толгой өвтгөдөг. Ялгарч буй туяаны нөлөөнөөс үүдэн толгой өвдөж байгаа бөгөөд өөр маш олон төрлийн өвчний эх үүсвэр болж байна.

Тиймээс дэлгэцний өмнө өнгөрүүлэх хугацаагаа багасгаж, нүдний дасгал хийж байгаарай.

 

5. Нүдний будагтай унтах

Нүдний будгаа арилгахгүй унтах нь бидний арьсыг төдийгүй нүдийг гэмтээх том шалтгаан болдог.

Химийн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн нь бидний арьсанд цочрол өгч тууралт гаргаж, нүдийг гэмтээдэг.

Нүдний харандаа, сормуусны будаг зэрэг нь нүд болон арьсны эсийн хүчилтөрөгчийн хангамжийг бууруулдаг.

Зовхины дотор талыг будахгүй байхыг зөвлөж байна. Учир нь нулимсны шүүрлийг гаргадаг булчирхай байрладаг тул зовхины дотор талыг будах нь тийм ч сайн зүйл биш гэдгийг санах хэрэгтэй.

Хэрвээ нүдний янз бүрийн өвчнөөс айж байгаа бол дээрх зүйлсийг хийхгүй байх хэрэгтэй. Мөн нүдний эмчид хандаж байгаарай. Энэ нь асуудлаа шийдэхэд тань туслах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *