in ,

ГоёГоё ГайхмаарГайхмаар Яг зөвЯг зөв

Зурхайн ордууд ямар спортоор хичээллэвэл амжилт гаргах магадлалтай вэ?

Эрүүл байхын тулд өөрт тохирох спортоор хичээллэх хэрэгтэй. Бокс, бүжиг, бясалгалын йог: таны ордоос хамаарч чухам аль нь тохирох бол?

 

Хонь

Бүх төрлийн спорт тохирох хэдий ч тулааны спорт таныг улам хурцалж өгнө. Өөрийн зорилгоо онилсноос хойш эцэж цуцахаа умартан бүх хүчээ дайчилна.

 

Үхэр

Нэг хэмнэлтэй тайван байхыг эрмэлздэг тул өөрийгөө эцээх спортын төрөл сонгох хэрэггүй. Багаар ажиллах спорт буюу сагсан бөмбөг, волейбол эсвэл бүжиг сонгоорой.

 

Ихэр

Ихрүүд дан ганц бие махбодио идэвхтэй ажиллуулахаас гадна тархиа ажиллуулахыг хүсдэг. Иймд та бүхнийг йогоор хичээллэхийг зөвлөж байна. Өөрийн гэсэн багштай болж хэрхэн хийхээс гадна яагаад уг дасгалыг хийх ёстойг тайлбарлуулаарай.

 

Мэлхий

Нэг талаараа Мэлхийнхэнд таатай орчин чухал. Тийм учраас гэртээ дасгал сургуулилт хийхийг зөвлөж байна. Нөгөө талаараа санаачлагаа алдахгүйн тулд өөр бусад хүмүүстэй харилцан хийх дуртай. Энэ тохиолдолд онлайн-сургалт авахыг зөвлөж байна.

 

Арслан

Арслангууд юунд илүү дуртай вэ? Мэдээж олон нийтийн дунд байх. Арслангууд өөрсдийгөө од гэдгээ мэдэрч байх учиртай, тиймээс бүжиг – таны зөв сонголт болно. Бүжгийн хөдөлгөөнд суралцаж эрүүл мэнддээ анхаарал тавих нь аль ч талаараа ашигтай.

 

Охин

Ямар төрлийн спортоор хичээллэх тухай асуулт тавихад Охины ордныхон ийн хариулна: “Би оронд юу авах вэ?”. Эрүүл мэндийн хувьд ямар ашиг тус байна вэ? Энэ удаад таныг тайван төрлийн спорт сонгохыг зөвлөж байна: бие махбодь болон оюун ухааны талаасаа тайвширч эрүүлжих спортын төрөл бол йог.

 

Жинлүүр

Эрч хүчтэй спортын төрөл сонгохгүй байвал зүгээр. Хөнгөн, зөөлөн – агаарын гимнастик, бүжиг таныг эрүүл мэндийн хувьд ч, сэтгэл санааны хувьд ч өөдрөг байлгаж чадна.

 

Хилэнц

Маш хүчтэй орд учраас таны эрч хүчийг зөв чиглүүлэх спортын төрөл хэрэгтэй. Бокс, гүн ухааныг агуулсан тулааны урлаг тусална. Та өөрийгөө өргөн сонголттой гэж бодож яваарай, шууд аль нэгийг нь сонгох гэж бүү яар. Нэг өдөр бүжиг, дараа өдөр нь дугуй, нөгөөдөр нь йог…

 

Нум

Танд спортоор хичээллэх санаачлага хэрэгтэй. Сайн санааны үйлс, нийгмийн идэвхтэй үйл хэрэг – энэ бүгд танд хэрэгтэй. Та бусдад үлгэр жишээ байхыг хүсдэг учраас сайн санааны үйлсэд зориулсан марафон гүйлт таны эрүүл мэндэд ч, сэтгэл санаанд ч сайнаар нөлөөлнө.

 

Матар

Та бол хүмүүжилтэй хүн учраас өөрийн хоббидоо үнэнч байж чадна. Та зөвхөн судалгаа шинжилгээгээр нотлогдсон спортын төрлөөр л хичээллэнэ. Та загвар хөөж спорт зааланд очих хүн биш. Танд хөнгөн атлетик, дугуйн спорт, хүндийн өргөлт зэрэг тохирно.

 

Бумба

Бумбынхан олон хүний дунд байх дуртай учраас багаар хичээллэх спорт тохирно. Энэхүү спортын төрлийг сайн санааны үйлстэй холбоод өгвөл бүр ч догь: хавдрын эсрэг олон нийтийн марафон гүйлт, улс төрийн сайн дурын дугуйн уралдаан. Найз нөхдөө аваад спортын бүх арга хэмжээнд оролцоод байж дээ.

 

Загас

Ямар төрлийн спорт сонгох нь чухал бус хамгийн гол нь хүчтэй лидертэй байхад л гол зорилго оршино. Йогийн сургагч багш эсвэл хувийн дасгалжуулагч таныг зүгээр суулгахгүй зогсоо зайгүй ажиллуулж байх хэрэгтэй. Та багшийн гаргаж өгсөн хөтөлбөрийн дагуу өөртөө хариуцлага үүрч уйгагүй хичээллэх л үлдэнэ.

 

Дээрх зөвлөгөө таныг өөрт тохирох спортын төрөл сонгоход тусална гэдэгт найдаж байна. Зөвхөн илүүдэл жингээсээ салах бус харин өөрийн хүссэн спортын төрлөөр хичээллэж сэтгэлийн таашаал хүртэх шиг сайхан зүйл хаана байх вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *