in ,

Баячуудыг жирийн хүмүүсээс ялгаруулж байдаг 10 чухал дадал зуршил

Орчин үеийн нийгэм маш хувирамтгай болсон, өөрөөр хэлбэл онолын хувьд хүссэн нь баян болж чадна. Баян болоход бидний өөрсдийн буруу төсөөлөл, дадал зуршил саад бэрхшээл болдог. Ядуучуудын болон баячуудын сэтгэл зүй гэж байдгийг эрдэмтэд зүгээр ч нэг олж тогтоогоогүй биз ээ. Чухам ямар дадал зуршил баячуудыг бусдаас онцгойруулж байгааг олж мэдэцгээе.


 

1. Санхүүгийн нарийн төлөвлөгөө өмнөө тавьдаг

Зарим нэг хүмүүс төлбөрийн картанд байгаа мөнгөндөө хяналт тавилгүй бүгдийг үрэн таран хийдэг. Харин баячууд орлого, зарлагаа нарийн тооцно. Тэр ч бүү хэл тэд жилийн, сарын, өдрийн орлогоо тооцсоны үндсэн дээр зарцуулах дүнгээ гаргана.

 

2. Тэд хуримтлал хийдэг

Алдартай бизнес магнат Уорнер Буффет хэлэхдээ: “Хуримтлал хийсний дараа үлдсэнийгээ үрээрэй”. Үрэхээсээ өмнө тодорхой мөнгөн дүнгээсээ депозит хийгээрэй.

 

3. Тэд ирээдүйн талаар боддог

Өөрийнхөө хүссэнээр тансаг амьдрах хүсэл үнэхээр дуусашгүй. Энэ бол хүмүүн бидний байгалийн өнгө төрх тул амьдралын баяр баяслыг багахан ч гэсэн хүртэх эрхийг бид хязгаарлаж чадахгүй. Гэсэн хэдий ч өргөн хүрээнд сэтгэж мөнгөнд өөрөөр хандахыг зөвлөж байна. Үүний тулд хөрөнгө оруулалт хийж, депозит үүсгэ, хэнд итгэж мөнгөө ашигтайгаар оруулахыг мэдэж байхын тулд зах зээлийг ажигла. Үүнээс гадна, урьдчилан тооцоогүй зарлага хийхгүй байхыг хүсье.

 

4. Тэд орлогоо сараар бус цагаар тооцдог

Энэ бяцхан арга мэх санхүүгийн тооцоогоо хийхэд туслах болно. Одоо таны худалдан авалт ямар нэгэн мөнгөн дүн бус харин таны амьдралын үнэтэй цаг мөчөөр хэмжигдэх боллоо. Үүнээс гадна, зурагт үзэж дэмий сууж байхаар ажлаа амжуулж суух нь илүү ашигтай болно.

 

5. Тэд олж байгаагаасаа хамаагүй бага зарцуулдаг

Өөрийн олсон мөнгөө дэмий зүйлд бүү үрж бай. Өөрийн хүч хөдөлмөрөөр баяжсан хүмүүс тансаг хэрэглээнд огтоос мөнгө үрдэггүй – үнэтэй машин, гоёл чимэглэл, хувцас… Мөнгөө үр өгөөж өгөх зүйлд хөрөнгө оруулна.

 

6. Дуртай ажлаа хийдэг

Цаанаасаа үзэн яддаг мэргэжлээрээ ажлын амжилт гаргана гэж байхгүй. Баян хүмүүсийн түүхийг харж байхад тэд өөрсдийн хүсэж мөрөөдөж байсан ажил төрлөө эрхэлсэн байдаг. Тэд ажлаа сайн хийгээд зогсоогүй зүрх сэтгэлээ бүрэн зориулсан байх ажээ. Таныг ажлынхаа бүх зүйлд дурла гэж байгаа бус өөрийгөө чухам юу хийж байгаагаа бодитоор ойлгож сэтгэлээ зориулахыг хэлж байна. Даваа гаригаас баасан гариг хүртэл өдөр хоног тоолон өнгөрүүлж байгаа бол та хэзээ ч амжилтанд хүрэхгүй.

 

7. Тэд алдахаасаа айдаггүй

Тэд ажилдаа чин сэтгэлээсээ дуртай учраас алдахаасаа айдаггүй. Өөрийн тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тэдний зарим нэг нь сургуулиа орхиж, дэн буудлуудаар хоног төөрүүлж, өр тавьж л байсан хүмүүс.

 

8. Тэд эрсдэл хүлээдэг

Тэд өөрийн бизнестээ хөрөнгө оруулсан, сохор ч зоосгүй болж шатаж бүгдийг тэгээс эхлүүлсэн. Яагаад гэвэл мөнгө гэдэг бол тэдний хувьд өөрийн компанийн амжилтад хүрэх хэрэгсэл болохоос өөрийнх нь зорилго биш байсан юм.

 

9. Тэд баячуудтай харилцдаг

“Найзаар минь намайг таньдаг” гэдэг үг зүгээр ч нэг хоосон үг биш бололтой. Энэ нь нийгмийн доод шатных мөн эсэхийг нь тодорхойлох гэж байгаа биш. Бидний эргэн тойрон байгаа хүмүүс бие биедээ шууд нөлөөлдөг: биеэ авч явах байдал, үнэ цэнэтэй зүйл, үйлдэл … Өөрөө өөрийгөө олж чадсан хүн маш их зүйлд суралцсан байдаг. Тиймээс өөрийн эргэн тойрны хүмүүсийг ажиглаад 10 жилийн дараа ямар байхыг нь төсөөлөөрэй. Тэдний зорилго юу вэ? Та тэдний адил байхыг хүсэж байна уу?

 

10. Тэд мөнгөнд өөрөөр ханддаг

Стив Сиеболдын судалгаагаар нийгмийн дундаж давхаргад хамрагддаг хүмүүс мөнгийг сэтгэл гутралын эх үүсвэр болон ажил хийж олсон мөнгөн дүн гэж хүлээж авдаг гэжээ. Дундаж ангийнхан мөнгийг хязгаарлагдмал, дутуу дутмаг байдалд хүргэнэ гэж үздэг. Харин баячууд мөнгийг бонус гэж хүлээн авах буюу асуудлыг шийдвэрлэж өөрсдийг нь таагүй хариуцлагаас салгах хэрэгсэл гэж үздэг байна. Баячуудын хувьд мөнгө асуудлын эх үүсвэр бус харин асуудлаас салгах хэрэгсэл гэж хүлээн авдаг.

Энэхүү нийтлэл таны мөнгөнд хандах хандлагыг өөрчилж санхүүгийн эрх чөлөөг мэдрэхэд тусална гэж найдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *