in

Та хэр ажигч гярхай вэ? Доорх зургийг сайтар ажиглаад тааврыг тааж чадах уу?

Өчүүхэн ч гэсэн жижиг зүйлд анхаарал хандуулж чадсанаар аугаа мөрдөгч шиг ээдрээтэй хэргийн учрыг олж гэмт хэрэгтнийг илрүүлэх боломжтой. Оньсого, таавар таах – тархийг ажиллуулж ой санамжаа сайжруулах сайхан арга.

Таныг мөрдөгчийн дүрд хувирахыг урьж байна.

 

ТААВАР

Халуун нартай өдөр байлаа, мөрдөгч Варнике ажлаа нэгэнт эхлүүлжээ. Мөрдөгч өөрийн туслахын хамт гэмт хэрэг мөрдөж байгаа. Мөшгөж явсаар тэд жижигхэн, гэхдээ маш гүнзгий бас ширүүн урсгалтай голын эрэг дээр иржээ.

Голын эрэг дээр амарч байгаа хэсэг хүмүүс дээр очиж мөрдөгч ийн асуув:

  • Бид та нарын үеийн залууг хайж байна. Тэр энэ хавиар л байгаа болов уу? Та нар хараагүй биз?
  • Тэр хэдхэн минутын өмнө бидний хажуугаар гүйж өнгөрсөн. Тэр гол руу үсрэн орсон. Та хар даа, тэр голын нөгөө эрэг дээр тэр гараад ирлээ дээ! Хурдлаарай!

Залуучууд Варникед өөрсдийнхөө завийг санал болгосон ч тэрээр тусламжаас татгалзав.

 

Мөрдөгч хайж байгаа залуугаа мөн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариулт

Голын ширүүн урсгал нөгөө эрэг дээр гарч ирсэн залууг доош аваад явах байсан. Яг сэлсэн газраасаа эсрэг харагдах эрэг дээр яагаад ч гарч ирэх боломжгүй. Тэгэхээр гэмт хэрэгтэн эрэг дээр байсан залуучуудын нэг болж таарлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *