Хомутикыг бид кабел боохдоо ашигладаг. Гэхдээ үүнийг өөр бусад зүйлд ч бас ашиглаж болно.
1. Түлхүүрийг холбох
Түлхүүрний оосрыг орлож болно. Үүний тулд түлхүүрнүүдээ бэхэлгээндээ хийж (зарим хүмүүс бөгж эсвэл цагариг ашигладаг) өөрт эвтэйхэн байдлаар бэхэлнэ. Үүний дараа илүүг нь тайрч болно.
2. Тэмдэглэл бичих цаасыг холбох
Хэд хэдэн цаас нийлүүлэн буланг нь цоолон бэхэлнэ. Илүүг нь тайрна. Энэ арга нь юм тэмдэглэдэг хүмүүст хэрэгтэй бөгөөд салангид цааснууд үрэгдэх аюултай байдаг билээ. Соронз ашиглан үүнийгээ хөргөгчин дээрээ нааж болно.
3. Холболтын утсыг боох
Студи болон засварын газар, эсвэл маш их кабелтай ажилладаг хүмүүст бэхэлгээний утас хэрэгтэй. Олон салаа утсыг боож эмх замбараагүй байдлыг цэгцэлж болно.
4. Цахилгааны татуурга орлуулах
Цахилгааны татуурга эвдэрсэн үед түүнийг хомутикаар орлуулж болно.
5. Цахилгааны хооронд нь холбох
Та үргэлж үүргэвч үүрдэг, мөн цахилгаан нь бууж эд зүйлээ алдахаас айдаг бол хомутикыг ашиглаарай. Татуургаа нийлүүлэн холбож үүргэвчнийхээ бариулнаас холбоход л хангалттай. Мөн түрийвчээ алдахаас айж байвал энэ аргыг хэрэглээрэй.
6. Хөөс гаргаж тоглох
Хөөсөн бөмбөлөг үлээж тоглох гэтэл бөмбөлөг үүсгэгч тань эвдэрчихсэн бол хомутикын тусламжтайгаар хийгээрэй.
7. Үдээсний оронд ашиглах
Таны гутлын үдээс алга болсон бол хомутикаар орлуулж болно. Энэ нь маш хялбар мөн аюулгүй арга бөгөөд идэвхитэй хөдөлгөөний үед ч хэрэглэж болно.
Хомутикыг тайлж авахын тулд цаасны хавчаараар дээд талын хэсгийг түлхэх ба хялбар онгойх болно.