in ,

Зэвэрч муудсан ширмэн хайруулын тавгийг хэрхэн цэвэрлэж, шинэ мэт өнгөлөг болгох вэ?

Ширмэн хайруулын таваг, сав удаан хэрэглээтэй хэдий ч зэвэрч эхэлдэг. Айл болгоны гал тогоонд байх гуравхан орцын тусламжтайгаар зэвийг арилгаж болно.

 

Танд шаардлагатай зүйлс:

  • 1 төмс
  • Том ширхэгтэй давс
  • Ургамлын тос

Цэвэрлэгээний явцад та ширээгээ бохирдуулж магадгүй тул ширээн дээрээ хуучин сонин дэвсээрэй.

Эхлээд том ширхэгтэй давсаа хайруулын тавгандаа цацна. Давсаа хураалгүй байлгаж байгаарай, дахиад хэрэг болно. Төмсөө дундуур нь хувааж нойтон талаар нь хайруулын тавгаа үрж эхэлнэ. Хайруулын тавагны зах болон бариулыг үрэхээ мартаж болохгүй.

Төмсөөр арчих явцад давс бохирдож эхэлнэ, тэр үед нэг зайлаад дахин шинэ давс цацаж цэвэрлэгээг давтана.

Хайруулын тавагны зэвийг бүрэн арилгаж дуусгаад цэвэр усаар зайлж хатаана. Минут орчим бага гал дээр тавьж илүүдэл чийгийг арилгана.

Халуун хайруулын тавгандаа бага зэргийн ургамлын тос дусааж цаасан алчуураар гадна доторгүй арчина. Шингээгүй илүүдэл тосыг аваад хагас цаг орчим бага гал дээр халааж орхино.

Хайруулын таваг бүрэн хөрсний дараа тосыг нь дахин арчиж цэвэрлээрэй.

Ширмэн хайруулын тавгийг угаасныхаа дараа ургамлын тосоор байнга арчаад байвал дахин зэврэхээс хамгаалж чадна. Хайруулын тавгаа чийгнээс хол байлгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *