in

Япончуудын талаар хүмүүсийн тэр бүр мэддэггүй 50 сонирхолтой баримт

1. Японд хайрын баяраар эмэгтэйчүүд нь бэлэг өгдөг. Бүсгүйчүүд өөрийн эр хүндээ “зөвшөөрч” буйгаа илэрхийлж бэлэг өгдөг уламжлалтай холбоотой юм.

2. Цасан хүн хийхдээ бусад улс орнууд шиг 3-аар биш 2 бөмбөлгөөр хийдэг.

3. Японд мах болон загас хямд, харин жимс маш үнэтэй байдаг. Нэг ширхэг алим 2$, багц гадил 5$. Хамгийн үнэтэй жимс бол амтат гуа. Токиод ойролцоогоор 200$ хүрдэг.

4. Хурандаа Сандерс бол зул сарын үеэр Японы хамгийн гол бэлгэ тэмдгийн нэг бөгөөд АНУ-ын кока кола шиг юм. Япончууд KFC орж тахианы далавч идэх дуртай. Ихэнх япончууд буддист, шинто тул зул сарын баярыг албан ёсоор тэмдэглэдэг.

5. Порнографийг хаа сайгүй зардаг. Бүр хүнсний дэлгүүр, номын дэлгүүрт хүртэл зардаг. Эдгээр дэлгүүрүүдэд тусгай тавцан байдаг бөгөөд жижиг номын дэлгүүрт л гэхэд 2-3 давхарт зарагддаг байна.

6. Далайн гахайг иддэг. Шөл, япон шорлог хийж иддэг бөгөөд мөн баяслагтай хольж иддэг байна. Далайн гахайн мах нь загасыг бодвол хамаагүй амттай махтай.

7. Японы метро болон галт тэргэнд зөвхөн эмэгтэйчүүд явах зориулалттай вагон байдаг. Тиймээс Япон бол хүчингийн хэргээрээ хамгийн бага хувь эзэлдэг орон бөгөөд Оросоос 5 дахин бага.

8. Япончууд бүгд Hello Kitty-г Англиас гаралтай гэдгийг мэддэг.

9. Япончууд ажлаасаа яг цагтаа тардаггүй. Ахлах нь тарж болно гэх хэлэх эсвэл ахлах нь харих үед тардаг. Харин ахлахууд нь ихэнхдээ 3-4 цаг илүү суудаг бөгөөд түүнээс ч олон цаг байх тохиолдол бий.

10. Хэрвээ ямар нэгэн шалтгаанаар цагтаа тарвал, жишээ нь эмэгтэйчүүд хүүхдээ цэцэрлэгээс нь авахаар гарвал компаниасаа урвалаа гэж үздэг.

11. Хичээлийн жил нь 4 сарын 1-нд эхэлдэг бөгөөд 3 улирал хичээллэдэг.

12. Намар, өвөл, хавар гээд аль ч улиралд, хүйтэн байсан ч зөвхөн дүрэмт хувцас болон оймс өмсөх ёстой байдаг. Банзалны урт нь наснаас хамаардаг бөгөөд ахлах ангийн сурагчид богиныг өмсдөг.

13. Эмэгтэй хүний даашинз, банзал нь хэтэрхий богино бүр дотуур хувцас нь харагдахаар богино байх нь хэвийн үзэгдэл.

14. Амлалт бол улс төрийн болон хувьд Япончуудын хувьд хамгийн чухал зүйл. Сонгуулийн амлалтаа биелүүлж чадаагүй ерөнхий сайд Юкио Хатояма болон түүний өмнөх 2 сайд огцорсон байна.

15. Галт тэрэг 1 минут хоцрохыг саатал гарлаа гэж үздэг цорын ганц улс. Үүний ганц шалтгаан бол галт тэргэнд дайруулж амиа хорлох явдал юм.

16. Амиа хорлолтын түвшингээрээ дэлхийд тэргүүлдэг. Гэр бүл болон “компаниас” шалтгаалж амиа хорлодог.

17. 30% нь эцэг эхийн удирдлаган дор болздог буюу гэрлэдэг.

18. Японы хойд хэсгийн хотуудад цас ордог. Гэхдээ цас цэвэрлэх шаардлагагүй. Мөн үүний зэрэгцээ ямар ч төвлөрсөн халаалт байдаггүй. Орон сууц бүр нь керосин зуух, хийн газаар халдаг.

19. Япон хэлэнд “шалтгаангүйгээр үхэх” гэсэн утгатай үг бий. Жил бүр 10 сая хүн үхдэг.

20. Хаана ч тамхи татаж болдог. Төмөр зам, нисэх буудал гээд. Гэхдээ татдаг хүн бүр жижиг үнсний савтай бөгөөд үнсээ газар унагаахыг хориглодог.

21. Эзэнт гүрний статусаа хадгалж үлдсэн хамгийн сүүлчийн орон. Одоогийн эзэн хаан Акихито нь хамгийн анхны хаан болох МЭӨ 711 онд хаан болсон Зиммийн удам юм.

22. Үргэлж хоолны тухай ярьдаг. Оройн хоолны үеэр “oishii” буюу амттай гэж хэд хэдэн удаа хэлдэг ба ингэхгүй бол эелдэг бус байна гэж үздэг.

23. 3 төрлийн ханз бичигтэй. Хирагана – бичгийн хэл, катагана – зээлсэн үгс, канзи – дүрс үсэг.

24. Гадны ажилчид байдаггүй. Учир нь Япон хүний цалингийн доод хэмжээгээр гадны ажилчид цалинждаг.

25. Бүх төмөр зам нь хувийнх. Зөвхөн онцгой өндөр хурдны галт тэрэг нь л хувийнх биш.

26. 1609 онд баригдсан агуу Хонгу Сэнгэн сүм нь Сёгунаас уламжлагдан ирсэн хувийн өмч юм.

27. Ярианы үед хүндэтгэлтэй, эелдэг байх хэд хэдэн түвшин байдаг. Хүндэтгэлтэй, эелдэг, маш эелдэг гэсэн түвшин бий. Эмэгтэйчүүд эелдэг ярьдаг бол эрэгтэйчүүд ярианы хүндэтгэлтэй байдлаар харилцдаг.

28. Япон хэлэнд сар заасан үг байдаггүй. Харин үүний оронд энгийн дугаараар илэрхийлдэг. Жишээ нь 9 сар – кугацу буюу “9-р сар гэсэн үг”

29. Хүн амын 98,4% нь угсаатан.

30. Хоригдлууд санал өгөх эрхгүй.

31. Таны хүсэлтийг биелүүлж чадахгүй үедээ “үгүй” гэж хэлдэггүй. Харин үүний талаар бодьё, хэрхэн тусалж болох талаар тунгаая гэж хэлэх бөгөөд та хариултаа хэзээ ч авч чадахгүй.

32. Токио – хамгийн аюулгүй хот. 6 настай хүүхэд ганцаараа нийтийн тээврээр явж болно.

33. Үндсэн хуулийн 9-д зааснаар дайны үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

34. Хог хаягдлыг дахин боловсруулдаг бөгөөд 4 төрөлд хуваадаг. Шил, шатамхай, дахин боловсруулах болон шатамхай бус хог гэж ангилдаг.

35. Гудамжинд шил цуглуулах тусгай хогийн сав байдаг. Тэдгээр нь маш цэвэрхэн.

36. Японы тэтгэврийн хэмжээ маш бага. Япон хүн бүр хөшгирсөн хойноо өөрийгөө халамжлах ёстой.

37. Эрэгтэйчүүд хамгийн түрүүнд мэнд мэддэг. Мөн хамгийн түрүүнд хоол захиалах ба хамгийн түрүүнд эрэгтэй хүнд уух зүйл өгдөг.

38. Бие засах өрөө нь олон үйлдэлт суултуурай бөгөөд бие засаж байх үедээ элдэв чимээнээс санаа зовж байвал дуу гаргадаг товч бий.

39. Цайны мөнгө авдаггүй. Учир нь үүнийгээ худалдаж авах үедээ төлсөн гэж үздэг.

40. 13 насыг насанд хүрлээ гэж үздэг. Энэ үеэс эхлэн бэлгийн харьцаанд орж болдог.

41. Япон хэлний “буруу” болон “ялгаатай” гэдэг үг нь адил утга илэрхийлдэг “чигау” гэсэн үг байдаг.

42. Гар утас нь бүгд яаралтай тусламж дууддаг системтэй. Ямар нэгэн гамшгийн үед гар утас нь чанга дуугаар түгшүүрийн дохио дуугаргадаг (унтарсан үед ч ялгаагүй) бөгөөд юу тохиолдсоноос хамаарч биеэ хэрхэх тухай зөвлөмж захиа ирдэг.

43. “вата”, “минтай”, “иваси” гэдэг үгнээс илүү “цунами”, “тайфун” гэдэг үгийг маш их хүн мэддэг.

44. Япон хэлэнд Оросоос зээлдсэн үг бий. “икура” гэдэг үг нь “икра” буюу түрс, “норума” гэсэн үг нь “норм” буюу хэмжээ гэсэн үг юм. Өөр нэгэн үг нь “ву народа” “в народ” буюу ард түмэн гэсэн утгатай үгийг 2-р Александрын үеэс хэрэглэж эхэлсэн байна.

45. Цаазаар авах ял хэрэгждэг. 2013 онд 8 хэрэгтэн цаазаар авахуулсан. Сүүлийн 2 цаазад хууль зүйн сайд оролцсон.

46. Гарын үсэгтэйгээ хамт өөрийн гэсэн нэр бүхий тамга буюу ханко-г дардаг. Ийм зүйл Япон хүн бүрт байдаг бөгөөд өдөрт хэд хэдэн удаа хэрэглэдэг. Үүнийг хаанаас ч авж болдог.

47. Бэлэг өгсөн хүний дэргэд бэлгээ задлахыг эелдэг бус гэж үздэг. Ганцаараа байхдаа задлах нь зүйтэй.

48. Шаналж байсан ч инээх хэрэгтэй гэж үздэг. “Дотроо шаналж байсан ч инээмсэглэ” гэсэн хэлц үг ч бий.

49. Өмчлөх журмыг хатуу сахидаг тул мянга гаруй жилийн түүхтэй компани маш олон бий. Жишээ нь “Хоши Рьёкан” хэмээх зочид буудал 718 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй. 46 үе удмаараа энэхүү зочид буудлыг удирдаж байгаа.

50. Японы гуравны хоёр нь ой мод. Арилжаанд өөрийн ойгоос хэрэглэхийг хориглосон байдаг бөгөөд гэхдээ ойн 40%-ийг үйлдвэрт ашиглаж байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published.