in ,

Юу вэЮу вэ ГайхмаарГайхмаар ХахаХаха Яг зөвЯг зөв

Хэрэв та 40 хоног сахараас татгалзаж чадвал таны тархинд ямар өөрчлөлтүүд гарч эхлэх вэ?

Ойрын 40 хоногт та амттанаас татгалзаж чадвал таныг дараах өөрчлөлтүүд хүлээж байна.

Яаж ч хичээгээд амттанаас татгалзаж чадахгүй байна уу? Хэрвээ таны найз “шоколадны ертөнц”-д амьдардаг бол амттанаас хэрхэн татгалзаж чадах билээ. Хэрвээ тэр сүсэг бишрэлтэй нэгэн бол мацаг барих үеэр амттанаасаа татгалзахаас гарцаагүй. Хэрвээ та 40 хоногийн турш амттанаасаа татгалзаж чадвал таны биед дараах өөрчлөлтүүд гарна.

 

Сахар: байгалийн бэлэг

Мэдрэл судлалд хоолыг “байгалийн бэлэг” гэж үздэг. Өөрөөр хэлбэл хоол, секс, хүүхэд хүмүүжүүлэх зэрэг нь тархинд таатай мэдрэмж төрүүлдэг учраас эрч хүч, сонирхол нь буурахгүй нэмэгдсээр байдаг.

Хувьслын явцад тархины системд багагүй өөрчлөлтүүд гарчээ. Өөрөөр хэлбэл байгалийн бэлгийн тухай мэдээллийг тархинд хүргэх системийн үйл ажиллагаа өөрчлөгдсөн юм. Бид өөрт таатай зүйл хийхэд тархины нейроны эд эс нейротрансмиттер допаминыг ашигладаг, үүний тусламжтайгаар тархины зохих хэсэгт дохио хүргэнэ.

Энэхүү дохионы тусламжтайгаар бид дараагийн шоколадаа авах эсэхээ шийдэх юм. Мөн энэ үеэр бидэнд дараах мэдээллийг хүргэх гормон ялгардаг: “Бялуу ч амттай л байна шүү. Дараа дахиж идэхээ нэг саначихъя”.

Байгалийн бэлэг болгон хүний эрүүл мэндэд тустай байхгүй нь мэдээж. Бидний ихэнх нь гашуун, исгэлэн хүнсний оронд амттан идэх хүсэл давамгайлжээ. Амттаныг хүний эрүүл мэндэд тустай нүүрс-усаар баялаг гэдэг ойлголт хүмүүст суусан байдаг нь үнэний хувьтай. Эрт дээр үед бол жимс, жимсгэний хүчиллэг байхыг “бүрэн боловсроогүй” харин гашуун нясуун байхыг “анхаар-хортой” гэж ойлгодог байсан.

Орчин үеийн хоолны системийн ойлголт эрс өөрчлөгдсөн гэж хэлж болно. Арван жилийн тэртээ нэгэн хоол судлаач америкчууд дунджаар өдөрт 22 цайны халбага сахар хэрэглэж байна гэсэн тооцоо гаргасан, өөрөөр хэлбэл 350 калори илүү авч байгаа хэрэг.

Тэр цагаас хойш уг тоо нэмэгдсээр л. Хэдхэн сарын өмнө британичууд өдөрт дунджаар 34 цайны халбага сахар хэрэглэж байгааг тооцоолон гаргасан байна. Та өөрийнхөө сахарын хэрэглээг тооцоолоод үзэхэд илүүдэхгүй л болов уу. Миний хувьд бол би сахараас татгалзаад удаагүй байгаа хүн.

Өнөөдөр дэлгүүрийн лангуун дээр зарагдаж байгаа хагас, бэлэн бүтээгдэхүүнээс сахаргүй эсвэл сахар орлуулагчгүйг хайгаад олохгүй л болов уу.

Хүнсэнд нэмсэн сахар маш муу зүйл – биднийг хүсэл зорилгогүйгээр хараат болгож байгаа эд дээ. Никотин, кокаин болон героин зэрэг бодисууд тархинд таатай мэдээлэл хүргэж хүнийг өөрийн эрхгүй хараат болгож авдаг. Сахар эдгээр бодисын л адил үйлчилгээ үзүүлж хүмүүсийг өөрийн хараат болгон хувиргадаг байна.

 

Сахарын хараат

Сахараас татгалзаж буй найз тань “Эхний өдрүүдэд амаргүй байсан” гэж хэлнэ. Яг л хар тамхины хороос салж байгаа мэт. Сахарын тэнцвэрт байдлыг барихын тулд би нуурс ус л ам руугаа хийгээд байжээ гэдгийг ойлгосон.

Төрөл бүрийн туршилтуудаас бас сонирхолтой баримтыг олж мэдэж болно: хулганыг 12 цагийн турш хоолноос холдуулсны эцэст жирийн иддэг байсан хоолон дээр нь сахар нэмж өгчээ. Сарын дараа өдөр болгон сахартай хоол идсэн хулгана яг л хар тамхичин шиг авирлах болсон байна.

Жирийн хоолноос илүү сахарны уусмалтай хоол руу илүү дайрч иднэ. Өлсөх үедээ илүү их уур уцаартай, бухимдуу болжээ. Сахарын хараат болсон хулгануудыг хар тамхинд оруулахад биеэ адилхан авч явж байв.

Сахар нь хар тамхины адил допамин гэх бодис ялгаруулж тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг ажээ.

Товчхондоо гэхэд, сахар хэрэглэх тусам сахарын хэрэглээ улам нэмэгдэхэд хүргэнэ. Тархи “сахарын кайф” авахын тулд таниас илүү их хэмжээний сахар шаардана.

 

Сахарыг “гадагшлуулах” боломж

Дээрх туршилтуудыг дандаа хулгана дээр хийсэн ч гэлээ хүний тархинд ч мөн адил үйлчилгээ үзүүлэх магадлал өндөр. Сахараас гарах гэж хичээж буй найзын хувьд “Нэг дэх долоо хоног дууссаны дараа нөхцөл байдал арай дээрдсэн. Сахар идэх хүсэл байсан ч сэтгэл зүйн хувьд илүү тэвчээр гаргах хэрэгтэй юм байна лээ” гэж билээ.

Карло Колантунони болон Пристоны их сургуулийн судлаачид 2002 онд нэгэн туршилт хийжээ -сахаранд орсон хулгануудыг сахараас “гаргах”. Сахараас гаргахын тулд өлсгөлөн эсвэл налоксоны (хар тамхичдад хэрэглэдэг эмчилгээ) эмчилгээ байв.

Дээрх хоёр арга нь биеийн байдалд муугаар нөлөөлж эхэлсэн байна, шүдээ хавирах, сарвуу урагдах, эсвэл толгой нь чичирч байжээ. Налоксоны эмчилгээ нь хулгануудыг илүү айдастай болгосон байна.

Сахараас “гаргах” үеэр хулгануудад гүйцэтгэх даалгавар өгөхөд илүү бухимдуу байх нь илт харагдаж байв: усанд сэлүүлэхээр усанд хийхэд ямар ч авралгүй худлаа сарвалзаж сандрахаас өөр зүйлийг хийж чадахгүй байжээ.

Энэ сарын Physiology & Behavior сэтгүүлийн нэгэн дугаарт Виктор Мангабейрийн судалгааны үр дүн хэвлэгджээ. Сахараас гаргах үеэр хулганууд огцом хөдөлгөөн их хийж байгааг тогтоосон байна. Эхлээд хулгануудыг оньс дээр дарахад ус уулгаж сургасан байна. Дараа нь хулгануудыг торонд нь буцааж хийгээд сахарны уусмал эсвэл зүгээр ус уух боломжоор хангажээ.

30 хоногийн дараа сахарын хараат хулгана оньс дээр ус уухын тулд илүү их удаан олон дарж байв.

Дээрх туршилтууд аливаа зүйлийг батлахгүй нь ойлгомжтой. Хүмүүс бид 12 цагийн турш хоол сойгоод дараа нь чихэртэй ус талх идэж эхлэхгүй нь мэдээж. Гэхдээ мэрэгч дээр хийгдсэн дээрх туршилтуудыг дүгнэж үзвэл сахар мэдрэлд ямар нэгэн байдлаар нөлөөлж байгааг илтгэж байгаа юм.

Хоол судлаачид, эрүүл мэнд хамгаалах байгууллагын мэргэжилтнүүд сүүлийн хэдэн арван жил сахар сайн зүйл биш гэдгийг анхааруулсаар байгаа. Энэ мэт мэдээллийг үл тоон бид сахарын хараат байсаар л байх уу?

Хэрвээ та өөр дээрээ туршилт хиймээр санагдаж байвал – 40 хоног сахараас татгалзаад, дараа нь амттан идэж үзээрэй. Тэр зүсэм амттан хамгийн гоё амттай байх хэдий ч сахарын хараат болох алхамыг эхлүүлнэ гэдгийг бодолцоно биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *