Өнөө үед хорт хавдар, зүрхний шигдээс нь нас бaралтын гол шалтгаан байх болжээ. Энэ нь нас баралтын 30-55 хувийг эзэлж байна. Гэсэн ч үүнээс гадна жил бүр мянга мянган хүний амийг авч оддог зуу зуун өвчин бий. Орчин үеийн хамгийн аюултай 5 өвчний жагсаалтыг гаргасан ба хэрхэн урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөөнүүдийг доорх мэдээллээс уншаарай.
1. Элэгний цирроз
Элэгний циррозыг архины өвчин гэж ихэнх хүмүүс ойлгодог. Гэвч үнэн хэрэгтээ энэ архаг өвчин нь маш олон хүчин зүйлийн нөлөөн доор үүсдэг. Тэдгээрт гепатит вирус, таргалалт, зарим цусны өвчин, халдвар орно. Элэгний циррозын үед ядарч сульдах, хоолны дуршил алдагдах, толгой эргэх, гэдэс дүүрэх шинж тэмдгүүд илэрдэг. Өөрийгөө халдвараас хамгаалах хэцүү учир таны хийж чадах цор ганц зүйл бол өөрийн дархлаагаа дэмжиж, эрүүл амьдралын хэв маягаар амьдрах юм. Мэдээж хэрэг тогтмол эмчийн үзлэгт орохоо мартав аа.
2. Уушгины архаг бөглөрөлтөт өвчин
Уушгины архаг бөглөрөлтөт өвчин (УАБӨ) нь амьсгалын доод замын өвчин юм. Энэ өвчний гол шалтгаан нь тамхи юм. УАБӨ тусах эрсдэл өндөртэй мэргэжлүүд бий, үүнд уурхайчид, барилгын ажилчид, металлургийн болон төмөр замын ажилчид орно. Гол шинж тэмдгүүд – ханиалгах, цэр гарах, амьсгаадах. Өвчин маш удаан явцтай учир ихэнх өвчтөнүүд шинж тэмдгүүдэд анхаарлаа хандуулдаггүй.
3. Чихрийн шижин
Чихрийн шижин – дотоод шүүрлийн архаг өвчин бөгөөд энэ үед бие глюкозыг шингээж чадахаа байж, инсулин даавар дутагдаж улмаар цусан дахь сахарын түвшин ихэсдэг. Цаг хугацаа өнгөрөхөд эдгээр хямрал нь зүрхний өвчин, мэдрэлийн бүтцийн алдагдал, бөөрний өвчин болон бусад аюултай өвчин үүсэхэд хүргэдэг.
Хоёр төрлийн чихрийн шижин байдаг: 1-р хэлбэр – бие инсулиныг хангалттай хэмжээгээр боловсруулж чадахгүй болсноос үүсдэг. Чихрийн шижингийн энэ хэлбэр нь зөвхөн 5%-д нь тохиолддог. 2-р хэлбэр – хамгийн түгээмэл, 95%-ийг эзэлдэг бөгөөд нойр булчирхайн үйлдвэрлэсэн инсулин нь биед нөлөөлж чадахгүйгээс болдог.
Дэлхий даяар 5 секунд тутамд 1 хүн чихрийн шижингээр өвчилж байна. Харин 7 секунд тутамд хэн нэгэн энэ өвчнөөс болж нас барж байна. Чихрийн шижингийн эрт үеийн шинж тэмдэг: ойр ойрхон шээх, цангах, ядрах, хараа муудах, өлсөх. 1-р хэлбэрийн чихрийн шижин нь ихэвчлэн удамшлынх байдаг. Харин 2-р хэлбэрийг амьдралын хэв маягаа өөрчилснөөр урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдаг. Эрүүл хооллолт, спорт, жингээ хассанаар энэ аюулт өвчин үүсэх эрсдэлийг бууруулна.
4. Уушгины хатгалгаа
Ханиад ямар ч чийрэг хүнийг хэдэн долоо хоногоор оронд нь хэвтүүлж чаддаг. Гэвч бөөр, цусны өвчтэй эсвэл дархлаа султай хүмүүст энэ өвчин нь үхлийн аюултай байдаг. Жишээ нь, уушгины халдвар буюу хатгалгаа нь үхлийн аюултай байдаг. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга бол жил бүрийн томуугийн вакцин юм.
5. Цусан үжил
Энэ аюултай өвчин нь цусны урсгалд халдвар ороход үүсдэг. Ихэвчлэн халдвар нь нээлттэй шарх эсвэл халдвартай эрхтнээр (бөөр, уушги, шээс бэлгийн замын тогтолцоо) дамжин ордог. Халдвар цусаар дамжин биеийг бүхлээр нь гэмтээнэ. Энэ өвчинд ихэвчлэн дархлаа султай хүмүүс өртдөг, учир нь цусан үжил нь халдварыг эмчлээгүй тохиолдолд үүсэж болдог. Цусан үжил маш хурдан явцтай ба минут бүрт биеийн байдал дорддог. Энэ аюултай өвчнөөс өөрийгөө хамгаалахын тулд ямар ч халдварыг гүйцэд эмчлүүлж ерөнхий биеийн дархлаагаа дэмжих хэрэгтэй.
Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг тул эрүүл мэнддээ анхаараарай.