in ,

ГоёГоё Юу вэЮу вэ

Хэрэггүй болсон хуучин жийнсээ хаяхын оронд ямар нэгэн хэрэгтэй зүйл болгон ашиглах сонирхолтой санаанууд

Хуучин жинсээ хаях гэж бүү яараарай! Бүтээлч сэтгэлгээгээр юу хүссэнээ хийж болно.

Хэрвээ таны шкафанд өмсөхөө больсон ганц хоёр жинсэн өмд байвал хаях гэж бүү яараарай. Хайртай хувцсаараа өөрт хэрэгтэй зүйлийг урлах боломжтой ажээ.

Хамгийн гол нь гэртээ, гар доорх зүйлээр шүү дээ! Энэхүү аргаар гарын дүйгүй хүн ч хийж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хуучин жинсээ дахин амилуулах сонирхолтой санааг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Хуучин жинсээр хийсэн цүнх

1. Харахад даруухан энэ цүнхэнд маш их зүйл багтана. Бас эвтэйхэн, зөөлхөн. Цүнхийг хийхэд өмдний түрүү, арьсан бүслүүр байхад л хангалттай. Хэрвээ хүсвэл хээ хуар, өөр бусад чимэглэлээр гоёж болно.

 

2. Хийхэд маш энгийн! Танд хэрэгтэй зүйл гэвэл – урагдсан олон өнгийн жинс, утас, оёдлын машин.

 

3. Торба цүнх – зун үүрэхэд маш эвтэйхэн. Дэлгүүрээр хэсэх, зугаалганд явах, наран шарлага гээд … Хуучин жинсээр хийж болохоос гадна тааран материал ч сайхан тохирно.

 

4. Жинсэн дугтуй томчуудад төдийгүй багачуудад бас тохиромжтой. Ямар ч эсгүүр шаардлагагүй. Жинсэн өмдний арын халаас байхад л таны хүүхэд шувуу хооллох талх, чихрээ хийгээд гадаа зугаалж болно.

 

5. Дунд зэргийн хэмжээтэй энэ цүнхэнд их зүйл орно: түлхүүр, түрийвч, утас, уруулын будаг, за тэгээд бүсгүй хүний эд хогшил барагдах биш дээ.

 

6. Хөөрхөн байшинтай энэ цүнх өөрийн эзнээ хөөрхөн чимнэ дээ.

Дээрх санаанууд хуучин жинсээ хаяхад хүргэхгүй гэж найдаж байна. Өөрийн гараар цор ганц хувилбар байх цүнхээ оёорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *