in ,

Хөxний хорт хавдар ямар шалтгааны улмаас үүсдэг вэ? Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд уг мэдээллийг заавал уншаарай!

Хөxний хорт хавдраар өвчлөх магадлалыг бууруулахын тулд та гол шалтгааны тухай мэддэг байх хэрэгтэй. Дараах мэдээллийг та өөрийнхөө төлөө болон найз нөхөд, хамаатнуудаа хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд заавал уншаарай.

Бидний ихэнх нь өглөөг хөлс дарагч хэрэглэж эхэлдэг бөгөөд сөрөг үр дагаврын тухай огт боддоггүй. Гэвч үүний тухай бодох хэрэгтэй. Яагаад вэ гэвэл: хөнгөн цагаан агуулсан хөлс дарагч нь хөxний хорт хавдартай болох магадлалыг нэмэгдүүлдэг аж.

Хөлс дарагч нь суганы хөлс ялгардаг нүхнүүдийг хааж хөлсийг дардаг. Гэтэл хөлс дарагчид хамгийн түгээмэл ордог найрлага бол хөнгөн цагаан юм. Хөлс дарагч биеэс хорыг гадагшлуулдаг нүхийг (суганы хэсгээс ялгардаг хөлс) хаахаас гадна шинээр хор хуримтлуулдаг (түүнд агуулагдах металл нь өөр хаашаа орох билээ).

Хөxний хорт хавдар болон хөлс дарагчийн тогтмол хэрэглээ хоорондын хамаарлын тухай сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаагаар нэгэн дүгнэлтэд хүчээ. Хэрэв суганы үсээ авсны дараа хөлс дарагч хэрэглэдэг бол хорт хавдартай болох эрсдэл илүү ихэсдэг аж.

Улмаар хүмүүс хөлс дарагчаас илүү үнэр дарагч нь аюулгүй юм байна гэж боддог болсон юм.

Гэвч үүний дараа эрдэмтэд хөxний хавдар болон парабен хоёр нь хоорондоо холбоотой болохыг баталсан юм. Парабен бол ихэнх үнэр дарагчид агуулагддаг химийн бодис юм. Эдгээр бодис нь эмэгтэйчүүдийн хөxний хорт хавдраас болж үхэж байгаа хөxний эдэд ихээр агуулагддаг аж.

Хөxний хорт хавдар үүсэхэд хөxний даруулга нөлөөлдөг үү?

Ихэнх эмч болон эрдэмтэд хатуулгатай, бариу даруулга өмсөх нь тунгалгийн булчирхайн урсгалыг саатуулж хөxний хавдар үүсэх магадлалыг ихэсгэдэг гэж үздэг. Учир нь хэт бариу даруулгаас болж таны бие организм тунгалгаар дамжиж буй хорыг гадагшлуулж чадалгүй биед хуримтлагдаж эхэлдэг. Тунгалгийн булчирхайн урсгал саатуулагдсанаар биед хорт хавдар үүсгэгч бодис хуримтлагддаг. Жишээ нь, хөлс дарагчид агуулагддаг хөнгөн цагаан.

Өнөөг хүртэл хөxний даруулга болон хөxний хорт хавдрын хамаарлын тухай нилээд олон судалгаа явагдсан ч хамгийн дэлгэрэнгүй судалгааг “Dress to kill” номын зохиолчид болох эмнэлгийн антропологич Сидней Сингер болон Сомой Гризмайер нар хийсэн юм: хөxний хорт хавдар болон хөxний даруулганы хоорондын хамаарал. 4000 бүлэг эмэгтэйг хяналтан доор судлаж хөxний даруулга өмсдөггүй эмэгтэйчүүд хөxний хорт хавдартай болох магадлал бага байдаг гэдгийг нотолжээ.

 

Тэдний олж мэдсэн зүйлс:

  • Хоногийн 24 цаг даруулга өмсдөг эмэгтэйчүүдийн хөxний хорт хавдар тусах магадлал 4 хүний 3т нь тохиолддог.
  • Өдөрт 12 цаг даруулга өмсдөг эмэгтэйчүүдийн (унтахдаа тайлдаг бол) хөxний хорт хавдар тусах магадлал 7 хүний 1д нь тохиолддог.
  • Өдөрт 12 цагаас бага хугацаанд өмсдөг эмэгтэйчүүд энэ магадлалыг 52 хүний 1 болтол бууруулдаг.
  • Харин хөxний даруулга ховор өмсдөг эсвэл огт өмсдөггүй эмэгтэйчүүдэд хөxний хавдар тусах магадлал 168 хүний 1д нь тохиолддог аж.

 

Ийм байдлаар хөxний даруулгыг өдрийн 24 цаг зүүдэг болон огт зүүдэггүй эмэгтэйчүүдийн хөxний хорт хавдартай болох магадлалыг харьцуулбал 125 дахин ялгаатай байгааг олж харж болох нь. Энэ судалгаагаар хөxний даруулга нь тамхины улмаас үүсдэг хорт хавдрыг бодвол 3 дахин хүчтэй гэдгийг харуулж байна.

Хэдий энэ судалгааны үр дүнд нөлөөлж болох байсан бусад эрсдэлт хүчин зүйлийг авч үзээгүй ч бусад судалгаагаар нөлөөлдөг болох нь илэрсэн юм. Жишээ нь, японы эрдэмтдийн баг хөxний даруулга өмсөхөд мелатонины түвшин 60%-иар буурдаг болохыг тогтоожээ. Мелатонин даавар нь унтах болон сэрүүн үеийн мөчлөгтэй нягт холбоотойгоос гадна энэ даавар нь хорт хавдрын эсрэг шинж чанартай байдаг.

Leave a Reply

Your email address will not be published.