in ,

Ямар ч эрийг өөртөө татах, эмэгтэйчүүдийн сээтэн хаях 8 арга

Сээтгэнэх – жинхэнэ урлаг. Зарим нэг хүмүүст байгалиас заяасан байдаг тул жүжиглэлтгүйгээр өөрөө сээтгэнэдэг. Харин зарим нэг нь эсрэг хүйстнийхээ анхаарлыг татахын тулд хэрхэн биеэ авч явахаа ойлгохгүй л явсаар байна. Аз болж сээтгэнэж суралцахад амархан ажээ. Зарим нэг аргыг суралцахад л хангалттай.

 

1. Харц

Маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэн нэгэнд дохио өгөхийг хүсвэл тэр хүнийхээ нүд рүү инээмсэглэн ширтээрэй. Та хоёр танилцаад хэр удаж байгаа хугацаа бас шалтгаална. Харц тулгарахад бие биенээ ойлгох болно.

 

2. Үсэнд хүрэх

Тоглоом шоглоомоор үсэнд нь хүрээд авах нь сээтгэнэлийн нэг хувилбар юм. Энэ нь харилцан ярилцаж байгаа хүн танд сонирхолтой гэдгийг илтгэх ажээ.

 

3. Инээмсэглэл

Түүний ярьсан хошин шог ярианд нь чин сэтгэлээсээ инээж чадаж байвал тэр таныг өөрийн эрхгүй сонирхож эхэлнэ. Хэтрүүлэхгүй байх тал дээр анхаарна шүү.

 

4. Ширтэлцэх

Харааны харилцаа хамгаас хүчтэй үйлчилдэг. Сонирхож байгаа эсрэг хүйстэнтэйгээ гүнзгий харилцаа тогтоох сонирхол байгааг илтгэх ажээ.

 

5. Мөрийг нь түших

Ингэснээр та түүнд итгэж байгаагаа болон илүү их ойртохыг хүсэж байгаагаа илэрхийлж байгаа юм.

 

6. Хүрэлцэх

Бие биетэйгээ илүү дотно харилцаа тогтоохыг хүсэж байгаа бол биеийн аль нэг хэсэгт гараараа хүрэх эсвэл алганд нь хүрч сээтгэнэж болно.

 

7. Ичих

Зарим нэг эрчүүдийн анхаарлыг үнэхээр их татаж чаддаг юм. Хэрвээ та улайж чадаж байвал (сайн утгаараа) үүнийгээ нуух хэрэггүй шүү.

 

8. Хоолоо хуваах

Хэрвээ та хоёр уулзаад эхэлсэн бол бие биеийнхээ хоолноос амсаж болно. Эсвэл бие биенээ харилцан хооллоод үзэхэд буруудахгүй.

Нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Дээр дурьдсан зарим нэг зүйлийг туршиж үзэхэд эсрэг хүйстэнд таагүй санагдаж байгаа мэт сэтгэгдэл төрвөл дахин ашиглах хэрэггүй, хэсэг хугацаанд түр мартах хэрэгтэй. Хэрвээ уулзаж байгаа залуутайгаа харилцааны шинэ шатанд гарсан бол та өөр байдлаар дахин сээтгэнэх аргыг ашиглаж болно.

Сээтгэнэх нь тийм ч буруу бөгөөд муухай зүйл биш тул өөрийгөө чөлөөтэй байлгаарай. Хамгийн гол нь аливаад хязгаар бий гэдгийг мартаж болохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *