in

ГоёГоё Юу вэЮу вэ ХахаХаха ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар

Эмэгтэйчүүд эрчүүдийн анхаарлыг татахдаа гаргадаг 7 алдаа. Таалагдсан залуугаа өөрийн болгомоор байвал эдгээрийг анхаарахад л болно

Эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаж таатай харилцаа тогтоох нь амаргүй. Үүнд бидний толгойд баттай суусан буруу ойлголтууд нөлөөлж байгааг тэр болгон мэддэггүй ажээ.

Эрчүүдийн анхаарлыг татна хэмээн бүсгүйчүүд бидний бодож байсан зарим нэг ташаа ойлголтуудыг танилцуулахаар бэлдлээ.

Задгай хувцас

Эрчүүдийн анхаарлыг татахын тулд бүсгүйчүүд хэт задгай хувцас сонгох нь бий: хэт богино банзал, гүнзгий ухлаадас, тод өнгөтэй хувцас эсвэл биед хэт наалдсан нарийхан загвартай хувцас – энэ бүгд эрчүүдийн харцыг татна гэж найддаг.

Үнэндээ: зөвхөн эрчүүдийн харааг булаагаад зогсохгүй өөрийн мөрөөдлийн эр хүнийг олохыг хүсэж байгаа бол та эмэгтэйлэг байдлаа багахан гаргах зарим нэг талаар задгайдуу хувцас сонгоорой. Хэт богино банзал эрчүүдийн харааг зөвхөн сексийн дур таашаал авах талаас нь л татахаас бус таныг хайрлан халамжлах хүсэл тэр болгон төрөхгүй л болов уу. Ганц үгээр хэлэхэд та хайрлуулахыг хүсэж байгаа бол хэт задгай хувцас бүү өмс.

Загварлаг гадаад төрх

Төгс галбиртай болох, эсвэл хэн нэгний төгс нүүр царайг өөртөө хуулбарлан бий болгохын тулд мэс заслын ширээн дээр олон бүсгүйчүүд хэвтэж байна. Ингэснээр та өөрийн хувь хүний төрхөө гээх ажээ.

Үнэндээ: үзэмжтэй гадаад төрх – эрэгтэй хүний анхаарлыг татах нь ойлгомжтой. Эрчүүдэд сайхан зассан үс, эрүүлээр гэрэлтэх нүүр царай, өөрт тохирсон хувцаслалт мөн эрүүл чийрэг биетэй бүсгүйчүүд таалагддаг байна. Өөрөөр хэлбэл, гоо үзэсгэлэн харагдахын хажуугаар хувь хүнийхээ мөн чанар, гоо үзэмжийг гээгээгүй бүсгүйчүүдэд татагдаж хайрлахыг хүсдэг ажээ.

Эрчүүдээс хэт хамааралтай эсвэл хэт бие даасан байдал

Бүсгүй хүнтэй харьцаа тогтоосон эр хүн санхүүгийн хувьд болон бүсгүйнхээ өмнөөс шийдвэр гаргах ёстой гэсэн ташаа бодол бүсгүйчүүдэд байдаг. Эсвэл эсрэгээрээ: зөвхөн өөртөө найдаж өөрөө өөрийгөө хариуцах бүсгүйчүүд ч байна.

Үнэндээ: аз жаргалтай харилцаанд тэнцвэрт байдал чухал. Бие биедээ итгэх, ойлгох, тусламжийн гараа сунгах. Эрчүүд хайртай бүсгүйгээ бусдаас хамгаалж, тэтгэх хүсэл байх нь мэдээж. Гэсэн хэдий ч эмэгтэй хүн өөрийн гэсэн үзэл бодол, бие даасан байдлаа гээж болохгүй. Эр хүний мөрөн дээр бүх зүйлээ тохсон бүсгүйчүүдийн хайр эрчүүдэд эхний ээлжинд сайхан санагдах боловч эцэс сүүлдээ ял болдог талтайг анхаарна уу.

Өөрийгөө золиослох

Маш олон бүсгүйчүүдийн гаргадаг алдаа. Харилцаа тогтоод эхэлснээс хойш өөрийн хувийн амьдралыг умартан зөвхөн хайртынхаа төлөө зүтгэж хайраа илтгэж байна гэж үздэг. Өөрийн хобби, дасгал сургуулилт, найз нөхөдтэйгөө уулзах уулзалт зэргийг бүгдийг үгүй хийж – бүх цаг болон өөрийгөө зөвхөн хайртай эр хүндээ зориулна. Энэ тохиолдолд эр хүн бүсгүйгээс илүү хурдан уйддаг байна.

Үнэндээ: Өөрийн хувийн сонирхол, орон зай, өөрөө өөртэйгөө үлдэх хүсэлтэй эмэгтэй хүнийг эрчүүд илүү сонирхож хүндэлдэг.

Сексийн хэт сонирхол

Сексийн баялаг туршлагатай, халуухан хүсэлтэй бүсгүйчүүдийг эрчүүд илүү хайрладаг гэдэг бол худал цуурхал.

Үнэндээ: сексийн амьдрал хосуудын харилцаанд чухал байр эзэлнэ, гэхдээ зарим тохиолдолд онцын үүрэг гүйцэтгэхгүй байх тохиолдол ч бий. Эрчүүд эмэгтэйчүүдээс хүсдэг зүйл бол сексийн зохицолдоо, уян зөөлөн ааш, сексээс таашаал авах чадвар, өөртөө болон хайртай залуугаа жаргаах хүслийг л илүүд үздэг байна. Бусад нь бол техникийн л асуудал шүү дээ гэж тэд үздэг ажээ.

Биеэ авч явах байдал

Ухаантай бүсгүйд дургүй гэж зарим нэг бүсгүйчүүд үздэг. Тийм ч учраас эрчүүдэд таалагдахын тулд салхи шиг эсвэл эв дүйгүй болж хувирах нь бий.

Үнэндээ: Калифорнийн улсын их сургуулийн хийсэн зарим нэг судалгаанаас харахад, тэнэгдүү бүсгүйчүүдийг эрчүүд ганцхан зорилгоор шохоорхдог байна: тэдэнтэй сексийн холбоо тогтооход илүү хялбар гэжээ. Цаашдын бат бөх харилцаа тогтоохын тулд илүү ухаалаг бүсгүйчүүдийг сонирхдог гэж судалгаагаар гарчээ.

Хэт тод нүүрний будалт

Нүүрээ хэт их будсанаар эрчүүдийн анхаарлыг татна гэж бүсгүйчүүд андуурдаг.

Үнэндээ: нэгэн судалгаагаар эрчүүд болон эмэгтэйчүүдэд төрөл бүрийн будагтай бүсгүйчүүдийн зургийг тараан өгч гадаад төрхөөр нь үнэлэхийг хүссэн байна. Судалгааны үр дүнд эрчүүд болон эмэгтэйчүүд бүгд үл мэдэг будагтай бүсгүйчүүдийг илүү сэтгэл татам гэж үнэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *