Эмма Сили гэгч энэ эмэгтэй улсын эмч нарын тусламжтайгаар жингээ хас хэмээн зөвлөсөн гэр бүлийнхнийхээ хүсэлтээс татгалзаж, өөрийн хичээл зүтгэлээр 127 кг жин хаяж чаджээ. Тэрээр хамгийн эхний зураг дээр 181,5 кг жинтэй байсан бөгөөд одоо бол 54,5 кг жинтэй юм байна.
Эммагийн ээж анх Эммад улсын эмч нараас тусламж хүсэхийг зөвлөжээ. Учир нь улсын эмч нар татвар төлөгчдийн зардлаар тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэг ба энэ хөтөлбөрт хамрагдсанаар татвар төлөгчдийн мөнгөөр эмчлүүлэх байсан байна.
Харин Эмма энэ мөнгийг өөр хэрэгтэй хүмүүст нь зарцуулах нь зүй гэж үзсэн учир эмнэлгийн эмчилгээнээс татгалзаж, өөрийн хүчээр жин хаяхаар шийджээ. Тэрээр хатуу чанга дэглэм баримталж, өндөр илчлэгтэй хоолноос эрс татгалзан байнгын дасгал хөдөлгөөн хийх болсон байна.
Энгийн дасгалуудын зэрэгцээ шогших, дугуй унах зэргийг ч өдөр тутамдаа хийх болжээ. Түүний шаргуу хөдөлмөрийн үр дүн удахгүй гарч, өнөөгийн гоолиг Эмма бий болж эхэлсэн байна. Одоо энэ эмэгтэй толинд тусах өөрийн тусгалыг харахдаа үргэлж сэтгэл хангалуун, баяртай байх болжээ.