in ,

Ер бусын гэмээр хүчирхэг баруун гартай энэ Герман залуу. Тэр 16-хан настайдаа мэргэжлийн гар барилдаанчдыг ялж байжээ

27 настай энэ залуу эрийг Германы Popeye эсвэл Hellboy гэх мэтээр нэрлэдэг. Учир нь тэрээр баруун гартаа ер бусын гэмээр хүч чадалтай юм. 2004 онд төрөлх хот Халденслебеныхаа жижигхэн бааранд мужийн хамгийн хүчирхэг гар барилдаанчийг тодруулах тэмцээнд оролцсон нь түүний анхны тэмцээн, амжилтын гараа байжээ. 65 кг жинтэй, 16 настай өсвөр насны годгор хүүг 90 хүртэл кг жинтэй илүү туршлагатай сонирхогчид доогтойгоор инээмсэглэн харж байсан ч тэмцээний дараа хандлага нь эрс өөрчлөгдсөн байна.

 

Төрөлхөөсөө л баруун гар нь зүүнээсээ том төрсөн түүний баруун гар нь яг л хүүхэлдэйн киноны баатар Popeye-ынх онцгой том шуутай. Тиймдээ ч тэрбээр Popeye нэрийг авсан байж болох юм. Гэхдээ энэ нэрийг зөвхөн том шуунд нь өгөөгүй нь тодорхой. Мужийн аваргаас эхлээд улсын, Европийн цаашлаад олон улсын аваргын нэр хүндтэй цолыг хүртсэн тэрээр гар барилдааны хамгийн залуу олон улсын аварга болж байжээ. 2006 оны сүүлээр анхныхаа дэлхийн аваргын тэмцээнд орж байсан ялах боломж хараахан гараагүй ч түүний өмнө өргөн уудам амьдрал, олон удаагийн уралдаан тэмцээн хүлээж байгаа юм.

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *