Биеийн нөөц хүчийг энгийн хэдэн хөдөлгөөний тусламжтайгаар идэвхжүүлж болно.
- Гарын алгыг хооронд нь хүчтэй үрнэ – 10 удаа
- Хацраа дээш, доош нь үрнэ – 10 удаа
- Хурууныхаа өндгөөр шилэн хүзүү болон зулайгаа зөөлөн цохино – 10 удаа
- Баруун гарын эрхий хуруугаараа духны хонхорхойд чанга дарна – 3 удаа
- Гараа чанга атгаад суллана – 3 удаа
- Эрхий болон долоовор хурууны голд иллэг хийнэ
- Мөр болон хөлийн улыг ширүүн, хурдан “арчина”
- Баруун хөлийн эрхий хуруу, дараа нь зүүн хөлийн эрхий хурууны үзүүрийг чанга атгана – 3 удаа
- Дасгалыг дуусгахдаа өгзөг дээрээ хоёр гараараа зэрэг чанга алгадна.
Ингээд л та өөрийгөө сэргэлэн цовоо, хүчтэй болсноо мэдрэх болно.