in ,

Эзэгтэй та хоолны ширээ засах наад захын энгийн дүрмүүдийг мэддэггүй юм биш биз? Мэдээд авчихсан байхад илүүдэхгүй эрдэм шүү!

Зөвхөн баярын өдрүүдээр ширээ засахаа болиод өдөр тутам сайхан зассан ширээний ард хоол идэх хүсэлтэй болжээ. Гоёмсог засалтай ширээ заавал зочид ирэхийг хүлээх хэрэг юу байна.

Цаг, хүч хөдөлмөрийг тань хэмнэх үүднээс та бүхэнд ширээ засалтын энгийн аргуудыг танилцуулахаар бэлдлээ.

Өглөөний хоол

Байрлуулах хоолны хэрэгсэл:

  • 1 – талхны таваг
  • 2 – усны стакан
  • 3 – аяга
  • 4 – амны цаас
  • 5 – зуушны сэрээ
  • 6 – хоолны таваг
  • 7 – хоолны хутга
  • 8 – десертний халбага

Амралтын өдрүүдээр гэр бүлээрээ тойрч суугаад өглөөний хоол идэх шиг сайхан зүйл хаа байх вэ? Өглөөний цайгаа бяцхан баяр болгохын тулд гоёмсог хоолны хэрэгслээ зөв байрлуулахад л болно. Мэдээж ширээний голд цэцэг тавьбал өдрийн турш бүгд баяртай байх болно.

Өдрийн хоол

Байрлуулах хоолны хэрэгсэл:

  • 1 – цөцгийн тосны хутга
  • 2 – талхны таваг
  • 3, 4, 5 – десертны хэрэгсэл
  • 6, 7, 8 – ундааны хундага
  • 9 – хоолны таваг
  • 11 – шөлний таваг
  • 12, 17 – зуушны хэрэгсэл
  • 13, 16 – загасны хэрэгсэл
  • 14, 15, 18 – хоолны хэрэгсэл

Өдрийн хоолон дээр зочид хүлээж байна уу? Баярын ширээ засаж байгаа бол хэд хэдэн төрлийн таваг, хоолны хэрэгсэл болон дарсны хундага байрлуулна. Амны алчуургүй байна гэж байхгүй, сайхан ширээний бүтээлэг таны ширээг улам чимнэ. Гоёмсог цэцэг ширээний голд тавиарай.

Албан ёсны оройн хоол

Байрлуулах хоолны хэрэгсэл:

  • 1 – цөцгийн тосны хутга
  • 2 – талхны таваг
  • 3 – зочны нэрийн хуудас
  • 4, 5 – десертны хэрэгсэл
  • 6, 7, 8 – ундааны хундаганууд
  • 9 – чимэглэлийн таваг
  • 10 – гол хоолны таваг
  • 11 – салатны таваг
  • 12 – амны алчуур
  • 13, 17 – загасны хэрэгсэл
  • 14, 16 – гол хоолны хэрэгслүүд
  • 15 – салатны сэрээ
  • 18 – шөлний халбага
  • 19 – аяга

Албан ёсны оройн хоолны ширээ засалт гэдэг бол өөрөө урлаг юм. Шинэхэн цагаан бүтээлэг болон бөгжилсөн амны алчуургүйгээр төсөөлшгүй. Зөв байрлуулсан ширээний хэрэгсэл, хэв маяг, ширээ чимэглэх жижиг чимэглэлүүд зочдод анхаарал тавьж буйг илтгэхээс гадна уур амьсгалыг амилуулна. Хэрвээ олон тооны зочид ирж байгаа бол суух суудлыг нь нэрсээр нь тодорхойлно уу.

Албан бус оройн хоол

Байрлуулах хоолны хэрэгсэл:

  • 1 – тосны хутга
  • 2 – талхны таваг
  • 3, 4 – ундааны хундаганууд
  • 5 – аяга
  • 6 – таваг
  • 7 – амны цаас
  • 8 – салатны сэрээ
  • 9 – гол хоолны сэрээ
  • 10 – хутга
  • 11 – цайны халбага
  • 12 – хоолны халбага

Оройн хоолны ширээ засалт урлаг гэж дээр хэлсэн. Хоолны хэрэгсэл, ширээний бүтээлгийн зохицолдлогоо, гоёмсог чимэглэл зэрэг нь зочны сэтгэл санааг сэргээж өгнө. Сэрээ нь зүүн талдаа, хутга нь баруун талдаа, ус, дарсны хундага гээд нэг их олон хэрэгсэлгүй ч бүгд байх ажээ. Ширээний бүтээлэг нь нэг өнгийн эсвэл замтай байвал улам гоёмсог харагдуулах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *