in ,

ГайхмаарГайхмаар Юу вэЮу вэ ГунигтайГунигтай Яг зөвЯг зөв

Гэрийн тэжээвэр амьтандаа бид ямар их хайртай ч гэлээ үнсэж огт болохгүй! Учир нь таны эрүүл мэндэд…

Гэрийн тэжээмэл амьтнаа хайрлаж үнсэх эзэд маш олон. Аргагүй дээ, тэд чинь гэр бүлийн гишүүд шүү дээ. Гэхдээ нэг бодох зүйл бий: эзний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх бол?

Нохойн шүлс хүнийхээс цэвэрхэн гэдэг нь үнэн үү?

Энэ бол цуу яриа. “Chicken Soup for the Soul” номын зохиогч Марти Беккер ийн бичжээ: “Та нохойныхоо шүлсийг харж, үнэрлээд үзээрэй. Ноход хогийн сав орчим байх их дуртай. Хүмүүс бие биетэйгээ мэндлэхдээ хацар дээр нь үнсдэг бол ноход бие биеийнхээ сүүлийг үнэрлэдэг”.

Нохойны шүлсэнд хэр их хэмжээний нян агуулагдаж байдаг вэ?

Лондоны вирус, нян судлалын профессор Жон Оксфорд таны нохойн хоншоор дээр байгаа нянгийн тухай ярихдаа: “Шүлсэнд гол учир байгаа юм биш ээ. Ноход амьдралынхаа тал хувийг хог мэтийн зүйлс үнэрлэж өнгөрөөдөг. Тийм учраас хоншоор олон төрлийн вирус,нян тээж яваа гэсэн үг”.

Эдгээр нянгууд хүний биед орвол яах вэ?

Эдгээр вирус, нянгууд нь хүний эрүүл мэндэд шууд муугаар нөлөөлнө. Их Британийн нэгэн эмэгтэйтэй яг л ийм зүйл тохиолдсон, тэрээр хайртай амьтнаасаа халдвар авч хэл ярианд нь гажиг ажиглагдаж эхэлжээ. Шинжилгээ өгөхөд capnocytophaga canimorsus нян илэрсэн юм. Уг нян нь нохой болон мууранд байдаг аж. Энэ эмэгтэйгээс гадна Их Британид 13 ийм тохиолдолд бүртгэгджээ.

“Нохойн үнсэлт”-ээс өөр ямар өвчин тусах вэ?

Тууралт – нохойн үнсэлтээс хүнд халддаг өвчин. Хэрвээ таны нохойд арьсны өвчин үүсгэх нян байгаа бол та баталгаатай арьсны ямар нэгэн өвчин тусна.

Идээт тууралт – нохойн ганц үнсэлтээр хүн тусах эрсдэлтэй. Арьс үрэвсэж идээт толгой гарна.

Capnocytophaga сanimorsus – ил шарх эсвэл цусанд нэвтэрвэл халдварт өвчнөөр өвдөнө.

Эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?

Дараах дүрмийг чандлан сахина уу:

  • Гэрийн тэжээмэл амьтнаа үнсэхгүй байх, нүүрээ долоолгохгүй байх, нэг ширээнээс хооллохгүй байх, тавгаа солихгүй байх
  • Амьтанд хүрсэн л бол гараа угаана
  • Цаг тухай бүрт нь вакциныг нь хийлгүүлэх
  • Мөөгөнцөр, нянгийн эсрэг нохойн тусгай шампуниар нохойгоо угааж цэвэрлэх
  • Салхилж байхдаа гэрийн тэжээмэл амьтнаа өөр бусад сэжигтэй амьтантай ойр байлгахгүй байх
  • Түүхий өндөг, мах, загасаар хооллохгүй байх
  • Хоолны таваг, сарвууг нь байнга цэвэрлэх, гэрээ цэвэрлэхдээ ариутгал хийж байх
  • Гэрийн тэжээмэл амьтны бие таагүй харагдаад байвал малын эмчид цаг алдалгүй үзүүлэх (хоолондоо муудах, хоол боловсруулах эрхтний хэвийн бус ажиллагаа …)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *