Таны бодож байгаагаас илүү их зүйлийг таны хөл танд өгөх болно. Хөл тань танд ямар нууцыг дэлгэхийг одоо хамтдаа харцгаая.
Египет хөл
Эрхий хуруунаасаа чигчий хуруу хүртэл яг нэг шугамын дагуу байрлалтай хөлийг хэлнэ. Ийм хөлтэй хүмүүс ихэвчлэн нууцлагдмал, тийм ч нээлттэй бус сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс байдаг.
Ром хөл
Хамгийн түгээмэл хөлийн хэлбэр. Ийм хөлтэй хүмүүс нөхөрсөг, найрсаг байдаг.
Тариачин хөл
Бүх хуруунууд ижил урттай. Ийм төрлийн хөлтэй хүмүүс тайван, аливаа зүйлд ул суурьтай, үндэслэлтэй ханддаг. Тэд амласан л бол заавал хийдэг хүмүүс юм.
Грек хөл
Долоовор хуруу бусдаасаа урт байна. Ийм хөлтэй хүмүүс голдуу жүжигчид, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, удирдагч хүмүүс байдаг. Мөн тамирчид ийм хөлтэй байх нь элбэг.
Хөдөлдөггүй чигчий хуруут
Ийм төрлийн хөлтэй хүмүүс тайван, урьдчилан таамаглаж зөгнөх чадвартай хүмүүс байдаг. Хуучинсаг үзэлтэй хэдий ч ажилд махруу. Заан шиг дөлгөөхөн.
Хөдөлдөг чигчий хуруут
Өмнөх хүний эсрэг төрлийн хүмүүс юм. Гэхдээ тэд өөрийнхөөрөө амьдарч чаддаг. Адал явдал хайгч, амар хялбараар амьдрахыг хүсдэг мөн байнга өөрчлөгдөж байдаг хүмүүс. Энэ нь тэдний амьдралыг замбараагүй болгодог. Сэтгэл санаагаа өргөхийн тулд тэд хамгийн тэнэг зүйлийг ч хийж чадна.
Богино чигчий хуруу
Ийм төрлийн хүмүүс аливааг өөрийнхөөрөө хийж чаддаг бөгөөд олон нийтийн хандлага түүнд саад болдоггүй.
Дунд хуруу гадагш налсан байрлал
Эдгээр хүмүүс аливаа зүйлийг маш нарийн төлөвлөхийг илүүд үздэг. Маш нарийн зохион байгуулалттай бөгөөд ямар ч нөхцөл байдалд хяналтаа алддаггүй.
Дунд болон ядам хуруу хоорондоо зайтай байрлал
Эдгээр хүмүүс аливаа зүйлсийн учир шалтгааныг маш сайн тооцоолж олдог, аливаад нухацтай ханддаг. Тэд маш сайн дипломатч, худалдаачин, шинжээч болж чаддаг.