in

Юу вэЮу вэ ГунигтайГунигтай ХөөрхөнХөөрхөн Яг зөвЯг зөв

Эмэгтэйчүүдийн дотуур хувцсанд байдаг энэ халаас ямар зориулалттай болохыг та мэдэх үү?

Охидоо та нар бага байхдаа дотуур хувцсан дахь энэ сонин халаас юунд хэрэгтэй юм бол гэж гайхдаг байсан уу? Найз маань энэ асуултын хариуг 4 настайдаа анх сонирхож эхэлжээ. Тэгээд тэр эмээ дээрээ очоод асуусан гэнэ: “Эмээ миний дотуур хувцсанд нүх байна!” Харин хариуд нь: “Наад нүх рүүгээ битгий хуруугаа хийгээд бай” гэж зэмлүүлсэн гэдэг.

Залуу үеийнхэн энэ нууцлаг халаасыг насанд хүрсэн бүсгүйчүүд ийшээ хамгаалалт эсвэл илүү өдөр тутмаа хийдэг байх гэж үзсэн юм. Гэвч бидний ихэнх нь энэ халаасанд хэзээ ч гар хүрэлгүй өссөн шүү дээ.

Эцсийн эцэст энэ юу юм бэ?

Үнэндээ энэ огтхон ч халаас биш юм. Энэ бол цэвэрхэн оёсон цэвэр даавуун нэмэлт оруулга юм.

Дотуур хувцас оёж байхад хоёр талыг нь гадагш харуулахын тулд нэг давхаргыг нь оёлгүй үлдээдэг. Тиймээс оёдлын үед халаас мэт зүйл үүсдэг.

Дотуур хувцас хийж байгаа орчин үеийн (полиэстер, торго, тор, г.м) материалууд ариун цэвэр сахихад тусалдаггүй бол энэхүү даавуун оруулга нь тусална.

Учир нь юу вэ гэвэл салст давхарга нарийн анхаарал, арчилгаа шаарддаг. Үгүй бол тэнд нян үржиж эрүүл микрофлорууд багасна.

Нэхмэл оруулга нь үрэлтээс үүсэх цочрол болон хөлс ялгаралтаас сэргийлнэ. Тиймээс үүнийг өдөр тутамд өмсөхөд зориулж оёж өгдөг.

Харин романтик загваруудад ийм халаас байдаггүй. Учир нь ийм дотуур хувцсыг 2 цагаас илүү хугацаанд өмсдөггүй гэж үздэг.

Ихэнх охид одоо болтол энэхүү нууцлаг халаас юунд хэрэгтэй болохыг мэддэггүй. Хэрэв таны найз охид одоо болтол мэдээгүй байгаа бол энэ нийтлэлийг найзууддаа түгээгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *