in

ГоёГоё

Яагаад бид 2050 оныг онцгойлон хүлээх хэрэгтэй вэ? Цаашид биднийг юу хүлээж байгааг мэдмээр байна уу?

Өнөө үед дэлхий ертөнц 100 жилээр бус жил жилээр өөрчлөгдөх болжээ. Бидний бугуйн цаг, нүдний шил, машин, байр гээд бүгд л “ухаалаг” болсон. Цаашид биднийг юу хүлээж байгааг мэдмээр байна уу?

Ирээдүйд дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөхийг танд танилцуулахаар бэлдлээ.

Зэрлэг байгалийг дурсгалт газар хэмээн үзнэ

Эко аялал, эко нислэг, эко зочид буудал, эко зугаалга – өмнөө бүгд эко гэх угтвартай болжээ. Байгалийн үзэсгэлэнт газар байрлах тансаг зочид буудалд буудаллах, орон нутгийн хүүхдүүдэд хэл заах, заан арчлах, жимсний тариалангийн талбайд жимс хураах энэ бүгд эко.

Жинхэнэ байгалийн зүйл бүгд үнэд орно. Байгаль эхээ дээдэлж уламжлалаа авч үлдсэн газар болгон дурсгалт газар болон хувирна.

Өндөр наслах болно

Анагаахын шинжлэх ухаан маш хурдацтай хөгжиж байгаа. Гажетын тусламжтайгаар зүрхний цохилт, сахарын хэмжээ зэрэг эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ мэдэх боломжтой болоод байгаа билээ. Гоо сайхны мэс засал эрэлт хэрэгцээ ихтэй болсон бөгөөд бараг өвчин мэдрэхгүйгээр хийдэг болсон байна.

Ухаалаг гажетууд хөгжих тусам заавал эмч дээр очиж олон төрлийн шинжилгээ өгөх нь багасна. Та гар утсаа ашиглан эмчид шинжилгээгээ өгөх цаг удахгүй ирнэ.

Бүгдийг хэвлэх болно

Машины эд анги, хөгжмийн зэмсэг, тавилга, загварын гутал – энэ бүгдийг 3D принтерээр хэвлэнэ. Жишээ нь, Өмнөд Калифорнид аварга том принтер байх бөгөөд цахилгааны эх үүсвэр, усан хангамжийг нь бүрэн шийдсэн бүтэн байшин хэвлэх хүчин чадалтай.

Хэвлэмэл байшин жинхэнэ утгаараа хөгжиж байгаа тул ойрын ирээдүйд хүмүүс өөрийнхөө хүссэн байшинг хэвлэх боломжтой болно. Байшингаас гадна машин, завь  гээд та юу хүссэнээ хэвлээрэй. Хэвлэхийн тулд интернэтээс зохих эсгүүрийг олж авна.

Виртуал бодит байдал сурах бичгийг орлоно

Түүхэнд тэмдэглэгдсэн аймшиг тулаанд оролцох эсвэл гэрээсээ гаралгүйгээр яг одоо өөр улсын их сургуульд явагдаж байгаа лекцэнд суух боломжтой болно. Виртуал бодит байдал маш хурдацтайгаар хөгжиж байгаа бөгөөд ирээдүйд боловсролын салбарт ашиглахаар ажиллаж байна.

Мөн аялал жуулчлалын салбарт том дэвшил гарах бололтой. Өнөөдөр ажлаа эртхэн дуусгаад гялс Их Британиар аялаад ирвэл яаж байна?

Хог хаягдалд илүү ухаалаг хандана

Бид бага багаар урагш алхсаар л байгаа. Хог хаягдлыг ангилах ажил бусад салбарын хөгжлийг бодвол хурдацтай хөгжиж чадахгүй байгаа хэдий ч зарим нэг хөгжингүй орнуудад хуучин бараагаа солилцох, хямдруулан борлуулах цэгүүд ажиллаж эхлээд байгаа юм. Үүнээс гадна хог хаягдлыг эхнээс нь ангилах явдал нь байгаль орчинд халгүй бөгөөд эдийн засагт хэмнэлттэй болохыг ойлгосон. Тэгэхээр энэ салбар цаашид хөгжих алхамууд хийгдсэн гэж үзэж байна.

Хаа саагүй жолоочгүй унаа

Дрон – пицца, шуудан хүргэнэ, Tesla машин зорчигч тээвэрлэнэ. Бага багаар жолоочгүй болсоор л… Интернэт дэлгүүрээс бараагаа сонголоо хэдхэн минутын дараа таны хаалгыг жолоочгүй бяцхан нисдэг тэрэг тогшино. Энэ бол зөгнөлт кино биш шүү.

80-аас доош насныхан хорт хавдраар өвдөхгүй

Энэ дүгнэлтийг британийн эрдэмтэд хийсэн юм. 40 нас болон үүнээс дээш насныхан хүүхдийн тунгаар аспирин уувал хорт хавдрын хөгжил зогсоно. Энэ нь Их Британид туршилтаар нотлогдоод байгаа ажээ.

15 жилийн туршид бага тунгаар уухад өвдөх эрсдэл 7-9%, 20 жилийн туршид уувал аливаа нэг өвчний улмаас нас барах явдал 4%-иар буурах ажээ.

Аспиринаар өвчин анагаана гэдэг онол сонсоход инээдтэй байж магадгүй. Гэхдээ энэхүү нээлт нь хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлэх бусад эм тариа шинээр бий болоход түлхэц болно гэж судлаачид үзэж байна.

Бид цахилгаан машин барьдаг болно

Бид агаарын бохирдлыг бууруулахын тулд алхам алхамаар цахилгаан машин руу ойртсоор байгаа. Цахилгаан машин нь байгальд ээлтэйгээс гадна илүү найдвартай буюу “ухаалаг” гэдгийг нь өдрөөс өдөрт ойлгосоор байна.

Тулгараад байгаа гол асуудал бол дэлхийн улс орнууд бүгд энэ машиныг хэрэглэх боломжгүйд оршино. Гэсэн хэдий ч цахилгаан машин цэнэглэх цэгүүд нэмэгдсээр байгаа бөгөөд цэнэглэх үнэ нь буурсаар байгаа нь цаашдын өргөн хэрэглээнд нөлөөлнө.

Спорт улам хүртээмжтэй болно

Ухаалаг утастай хүмүүс өнөөдөр алхаагаа тоолох, шатаасан калорио тооцох боломжтой болсон. Бараг хүн бүр халаасандаа хувийн дасгалжуулагчтай болсон гэж хэлж болно.

Амьдралын эрүүл хэв маяг нь зүгээр ч нэг загвар хөөсөн зүйл биш болж хэвийн үзэгдэл болох чиг хандлага тогтоод байгаа ажээ. Ирээдүйд архи уух, тамхи татах моодноос гарч, түргэн хоолны газрууд хаалгаа барих болов уу.

Дэлхийн хүн амын тоо өснө

НҮБ-аас 2050 он хүртэлх хүн амын өсөлтийн урьдчилсан тооцоог хийжээ. Тооцоогоор бол дэлхийн хүн ам 2,5 тэрбумаар нэмэгдэх буюу дэлхийн нийт хүн амын тоо 9,7 тэрбум болно. Энэхүү урьдчилсан тоог гаргахад дараах хоёр зүйл нөлөөлсөн байна:

Анагаахын шинжлэх ухааны хөгжил. Өвчин анагаах эм тариа шинээр нээгдэж, эмнэлгийн үйлчилгээ хүртээмжтэй болсноор наслалт уртасна.

Амьдралын эрүүл хэв маяг. Хүмүүс хорт муу зуршлуудаас салах, түргэн хоолноос татгалзаж спортоор хичээллэх нь ихэснэ.

Цахилгаан эрчим хүч хямдарч, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах болно

Эрчим хүчний институтийн саяханы нэгэн судалгаагаар 2050 он гэхэд эрчим хүчний 80 хувь нь сэргээгдэх эх үүсвэртэй болно гэжээ. Байгалийн эх үүсвэрийг ашигласан генераторуудыг ашиглах: нарны гэрэл, ус, салхины хүч. Эдгээр технологиуд нь урсгал зардал багатайгаас гадна шинэ ажлын байр бий болгож байгаль орчинд хор нөлөөгүй байна.

Дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүчийг улам их сонирхох болсон. Жишээ нь Германд цахилгаан эрчим хүчний 74 хувь нь сэргээгдэх эх үүсвэрээс авдаг болжээ. Стэнфордын их сургуулийн эрдэмтэд хаана ямар улс сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгааг газрын зургаар харуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *