in

ГоёГоё ГайхмаарГайхмаар ХахаХаха ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв ГунигтайГунигтай

Хэрэв гудамжинд гэнэт тань руу нохой дaйрвал өөрийгөө аюулаас хэрхэн хамгаалах вэ?

Бид өдөр болгон шахуу л золбин нохойтой таардаг. Тэдний зан авир ширүүн тул хүний амь насанд заналхийх нь элбэг.

Амьтанд хазуулахгүйгээр өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

Тайван байхыг хичээ

Ноход бусад амьтдын адил хүний айдсыг мэдэрдэг. Хажууд нохой хуцаж байхад нэг амьсгаа аваад л тайвширна гэж байхгүй. Юуны түрүүнд хашхирах, гараараа савчих, зугтаах гэж оролдохоо боль. Энэ нь таны айдсыг шууд илэрхийлж байгаа хэрэг бөгөөд нохой дайрах нөхцөл болно.

Алхаагаа удаашруул

Таныг гүйж байхад замд тань нохой таарвал алхаагаа удаашруул. Аажим замаа өөрчилж зөөлнөөр хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ, гэхдээ нохой араас дагаж байгаа эсэхийг сайтар ажиглаарай.

Угтаа бол гараа биеийнхээ дагуу доош унжуулаад зогсвол таарна. Ингэснээр та нохойн хувьд сонирхол татах золиос биш болж харагддаг ажээ.

Амьтны нүд рүү бүү хар

Нохойтой харааны харилцаа тогтоох нь сайн зүйлд хүргэхгүй, бүр уурыг нь хүргэж мэднэ. Нүд рүү ширтэх нь нохойн хувьд аюул заналхийлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс нохойг хажуугаас нь харахыг зөвлөж байна. Жишээ нь, нохойны хажуу бөөр рүү харж нүдээрээ ширтэлцэхгүй байхад таныг аюулгүй гэж үзэн хажуугаар тань өнгөрч явна.

Нохойг сатааруул

Гарт таарах юугаар ч нохойны анхаарлыг сатааруулж болно. Өрөөсөн гутал, шил, үүргэвч – нохой хазаж болох эд зүйлс байна. Нохой таны шидэж өгсөн зүйлээр оролдож байх хооронд та аажим холдох хэрэгтэй.

“Хойшоо” гэсэн команд өгөх

Хэрвээ нохой архирч, ширүүн ааштай хэвээр байвал та өөдөөс нь хараад (нүд рүү нь ширтэхгүй)  цааш явахыг тушааж хэлээрэй. Хамгийн гол нь таны дуу хоолой итгэлтэй, захирангуй байх ёстой, гэхдээ хашгирсан байдлаар биш шүү. “Цаашаа”, “Хойшоо” гэсэн командын үг хэлбэл нохой дарамт мэдэрч өөрийн эрхгүй таныг орхиж явахад хүрнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *