in

Эрүүл мэндэд үзүүлэх гайхалтай ашиг тусыг нь мэдэж авснаасаа хойш би киви жимсийг тогтмол хэрэглэдэг болсон

Киви – байгалийн амин дэм гэж хэлж болно. Энэ жимс нь А, В, В1, В2, В3, В6, С, Е амин дэмээр баялаг төдийгүй магни, кали, каротин, байгалийн давс, натри, никотины xүчил, нүүрс-ус, уураг, микро элементүүдээр баялаг. Бусад жимснүүдтэй харьцуулахад шинэ амжилт тогтоохоор гэж хэлж болно.

 

Киви ямар ашиг тустай вэ?

Зүрх, судасны өвчлөлийн үед хэрэглэнэ. Судасны хана бэхжүүлэх, цус алдах эрсдэлийг буруулах, цусны даралтыг тогтворжуулна. Уг жимсэнд агуулагдах кали нь хүний бие дэх ус-давсны тэнцвэрт байдлыг хадгалдаг байна.

Өдөрт нэг ширхэг киви идэхэд С амин дэмийн өдрийн хэрэглээг бүрэн хангана – дархлаа сайжруулах, үрэвсэлт өвчинтэй тэмцэх, эдгэрэлтийг хурдасгадаг ажээ.

Кивид агуулагдах пектиний бодис нь хоол боловсруулах эрxтэнд сайнаар нөлөөлдөг. Хүний биед ашиг тустай микро биетүүдийг идэвхжүүлж, муу бодисыг гадагшлуулах, бодисын солилцоог сайжруулна.

Мөн хоолны дэглэм барьж буй хүмүүст авралын хоол болох ажээ: бага калоритой хэдий ч амин дэм, эрдэс бодисоор баялаг, ус-давсны балансыг тэнцвэржүүлж илүүдэл жин хасахад нөлөөлдөг байна.

Бөөрний чулуу хөөx, цус багадалт, судас нарийсах болон зүрх судасны өвчлөлийн үед өргөнөөр хэрэглэдэг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *