in

Онгоцоор ая тухтай зорчиход туслах 12 зөвлөгөө: Эдгээрийг хэрэгжүүлснээр та урт нислэгийг хялбархан давж гарна

Хэрвээ та байнга аялдаг эсвэл хааяахан ч болов урт нислэгээр нисэх шаардлага гардаг бол ямар хэцүү болохыг та ойлгоно. Та бүхэнд хэрэг болох дараах аргуудыг танилцуулж байна.

Хамгийн шилдэг суудал – цонхны дэргэд

Цонхны хажууд суудал сонгосноор нэг сумаар хэд хэдэн туулай буудна: нэгдүгээрт, дуг хийхэд хана түших боломжтой, хоёрдугаарт, хөршүүд тань гарна гэж танд саад болохгүй. Мэдээж та дэлхийг дээрээс нь тольдох болно.

Өөртөө эвтэйхэн хувцас сонго

Нислэгийн үеэр гоёж гангалах нь цагаа өнгөрөөсөн – өөрт эвтэйхэн зөөлөн өмд, цамц өмсөөрэй.

Удаан цагаар нисэхэд онгоцны бүхээгийн хэм өөрчлөгдөнө, тийм учраас “давхар” хувцас өмсөөрэй, жишээ нь майк, захтай цамц, малгайтай цамц. Дулаан оймс гар дороо бэлэн байлга, гутлаа тайлаад дулаахан оймс өмсвөл танд илүү амар байна.

Ус авч уугаарай, цай, кофе болон согтууруулах төрлийн ундаанаас татгалз

Шингэний дутагдалд орохгүйн тулд ус бага багаар ууж байх ёстой. Үйлчлэгчийн санал болгож байгаа аяга ус хэмжээний хувьд бага, дахин ус иртэл хүлээх хэрэггүй, савлагаатай цэвэр ус хэд хэдийг авсан нь дээр. Эсвэл онгоцонд суухаас өмнөхөн ус худалдан авч болно.

Кофеины агууламжтай ундаанаас татгалзахыг зөвлөж байна: нойр сэргээж шингэний дутагдалд хүргэнэ. Согтууруулах төрлийн ундаа бага зэрэг тайвшруулж болох хэдий ч хэрэглэснээс хойш хэсэг хугацааны дараа шингэний дутагдал хүргэж биеийг сулруулна.

Нүүрний арьсандаа анхаарал тавина уу

Онгоцны бүхээг хуурай байдаг тул таны нүүрний арьсанд муугаар нөлөөлнө. Иймд дараах зөвлөгөөг дагана уу:

  • Агааржуулагчийг нүүрнээс өөр газар руу чиглүүлнэ үү
  • Нүүрний арьс гялалзаад байвал тусгай цаасаар арчиж аваад чийгшүүлэгч тос түрхэнэ

Нүүр рүүгээ ус битгий цацаарай – улам л хуурайших болно. Ус цацаад цаасанд шингээж аваарай.

Сандалдаа тухлан суух

Удаан хөдөлгөөнгүй сууснаар хөл, нуруу чилдэг. Нурууныхаа ард зөөлөн дэр, ороолт эсвэл цамцаа эвж хийж болно. Онгоцонд дөнгөж суугаад үйлчлэгчээс дэр гуйж аваарай, дараа нь авна даа гээд сууж байтал дэргүй хоцрох үе байдаг шүү.

Мөн хөлөө дээш өргөж тавь. Жишээ нь өөрийнхөө гар тээш эсвэл урд суудал дээрээ хөлөө тавьж болно.

Ая тухтай байж болох бүх зүйлийг өөртөө байлга

Цахилгаан хэрэгслийн оронд нислэгийн үеэр хэрэг болж мэдэх эд зүйлстэй жижиг цүнхтэй нисэж бай. Энгийн зэрэглэлд ч бас ая тухтай нисэж болдог гэдгийг та ойлгох болно.

  • Чимээ тусгаарлах чихэвч
  • Нүдний маск
  • Хүзүүнд углах дэр

Чих шуугихыг хэрхэн болиулах вэ?

Агаарын даралтын өөрчлөлтөөс болж чих дүнгэнэж эвгүй болдог. Энэ байдлаас гарахын тул томоор эвшээх, хэд хэдэн удаан юм залгиж байгаа мэт болох, хатуу чихэр хүлхэж болно.

Хөдөлж байхыг хичээ

Нэг байрандаа хэдэн цагаар суух хэнд ч хэцүү: бие чилж, цус хөлийн захын судсанд хуримтлагдана. Цагт нэг удаа суудлаасаа босож зөөлөн хөдөлгөөн хийж байхыг зөвлөж байна, эсвэл суудал дээрээ биеийн чилээ гаргах дасгал хий: зарим нэг агаарын зорчигч тээврийн компаниуд суудал дээрээ хийх дасгалыг зорчигчиддоо бэлдсэн байдаг.

Эрүүл мэндэд тустай хоол хүнс

Агаарын бага даралт, хуурайшилт зэрэг нь амтлах чадварыг бууруулдаг. Тийм ч учраас нислэгийн үеэр зорчигчдод санал болгож буй хоол нь давс, чихэр ихтэй байдаг ажээ. Та өөртөө зориулж гадил, самар, тараг зэргийг урьдчилан бэлдэж болно гэдгийг бүү мартаарай.

Нислэгийн үеэр хийх зүйлтэй бай

Урт нислэгийг хэрхэн ашигтай өнгөрөөх талаар төлөвлөгөө зохио – урьд өмнө үзэх хүсэлтэй байсан ч цаг олдоогүй киногоо үзэх, хойш тавиад байсан ажлууд – захидал бичих, тэмдэглэлийн дэвтэр хөтлөх, эсвэл номоо уншиж дуусгаарай.

Бас унтахаа мартаж болохгүй шүү. Нэг мэдэхэд л буух цаг болсныг мэдэх тийм төлөвлөгөө хэрэгтэй.

Өөрийн чихэвчтэй явах

Нислэгийн үеэр танд элдэв хэрэгсэл санал болгоно, гоё гялгар уутанд хийсэн ч мэдээж цоо шинэ биш. Өмнөх нислэгийн үеэр ашиглаж байсан хэрэгслийг ариутгаад дахин шинэ уутанд хийдэг юм. Тэгэхээр хэн нэг нь чихэвчийг чихэндээ хийсэн л байж таараа, ариун цэврийн хувьд яагаад ч нийцэхгүй байгаа биз? Тэгэхээр өөрийнхөө чихэвчийг гаргаж ирээд элдэв зүйлд санаа зоволтгүй ниссэн нь дээр.

Чемоданы хуучин наалтуудаас салж, хуучны түгжээ цоожноос татгалз

Дараах зөвлөгөөг онгоцны буудлын ажилтнуудаас өгсөн юм. Нэгдүгээрт, үзлэгийн үеэр чемоданы түгжээг амархан тайлдаг. Тийм учраас элдэв нэмэлт цоож зүүх ямар ч шаардлагагүй. Үүний оронд үнэтэй гэж үзсэн эд зүйлсээ биедээ аваад яваарай.

Хоёрдугаарт, чемодан дээрх хэрэггүй бүх наалтуудаас сал. Ачааг ялгах үед ачигч нарт үл ойлгогдох тул таны ачаа хаа нэгтээ төөрөөд алга болж мэднэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *