in

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ГайхмаарГайхмаар Яг зөвЯг зөв ХахаХаха ГунигтайГунигтай

Япончуудын бодож олсон амьдрал хөнгөвчлөх 16 бүтээлч санаа

Япон улс өөрийн өвөрмөц соёлоор бусад улсаас ялгардаг билээ. Өвөрмөц соёлоос гадна содон санаа олж, түүнийгээ бүтээл болгосон хүмүүс ч бас Японд бий. Та дараах бүтээлүүдийг Япон улсаас өөр газар олж харахгүй л болов уу.

Ингээд бид танд сонин содон 16 бүтээлийг танилцуулъя.

Шатахуун түгээх станц

Японы шатахуун түгээх газруудын шланг нь дээрээсээ өлгөөтэй байдаг ба энэ нь машин хол зайд байсан ч шатахуун түгээх боломжийг олгодог.

Хоолны автомат машин

Япон хүмүүс цагийг алт шиг л боддог. Тиймээс л тэд чихэр, амттанаас гадна шарсан төмс, бэлэн тахианы махтай, бүр тэжээвэр амьтны хоол хүртэл байдаг хоолны автомат машин бүтээсэн биз.

Зай хэмнэсэн зогсоол

Япон улсад 127 сая хүн амьдарч буй. Тиймээс зай талбайг ашигтайгаар ашиглах нь хамгийн чухал. Жишээ нь супермаркетын доор ийм хоёр давхар зогсоолууд таныг угтах болно.

Хараагүй хүмүүст зориулсан лаазтай ундаа

Хараагүй хүмүүст мэдээж лаазан дотор ямар шингэн зүйл байгааг мэдэх шаардлага гарна. Ийм учраас лаазтай ундааны дээд хэсэгт гараар мэдрэх товгор тэмдэглэгээг хийдэг байна.

Цүнх унагаахгүй сандал

Сандал дээр цүнхээ өлгөхөөр нэг бол сандал, нэг бол цүнх газар унах асуудлыг тэд ийн шийджээ. Ердөө л ховилтой түшлэг. Үүнээс хойш цүнх газар унахааргүй боллоо!

Хөл амраагчтай галт тэрэг

Та ийм зүйлийг өөр улсаас олж харахгүй. Хол зайг туулангаа алжаалаа тайлж, хөлөө амраах боломжтой галт тэрэгний тасалбар Японд л зарагддаг.

Гудамжны амны цаас

Өвдчихсөн үү? Бурхан өршөөг, май амны цаас гэж Япончууд танд хэлнэ. Эдгээр амны цааснуудыг гудамжинд зүгээр л үнэгүй тараадаг.

Олон үйлдэлт суултуур

Угаалгын өрөө нь бараг бүгдийг хийж чаддаг: хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусална, өөрийгөө цэвэрлэнэ, бүр халаах горим хүртэл бий.  Танд хоол бэлдэж өгөхөөс бусад ажлыг бараг бүгдийг нь хийж чаддаг гэж хэлэхэд хилсдэхгүй.

Стресс тайлагч

Япончууд их ажилладаг бөгөөд их ажил мэдээж их стресс л авчирна. Харин хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй стресс тайлах арга бол мэдээж хөөс хагалах билээ. Харин Япончууд хэзээ ч “үл дуусах” хагалах зориулалттай хөөс зохион бүтээсэн байна. Түлхүүрийн оосор хэлбэртэй тул та ямар ч үед өөртөө аваад явч болох нь.

Таксины автомат хаалга

Япончууд автомат зүйлд дуртайг батлах бас нэгэн бүтээл. Ихэнх такси ийм хаалгатай тул танд болон жолоочид их амар байх болно.

Унтахад зориулсан буудал

Хэрэв та тохилог өрөөнд маш бат бөх унтахыг хүсэж байвал Японд танд зориулсан капсулан хэлбэртэй буудлын өрөө бий. Ийшээ хүмүүс сайн нойр авахын тулд л ирдэг. Сайхан нойрыг юугаар ч зүйрлэшгүй билээ.

Хөгжимт зам

Японд дээгүүр нь явахаар ая эгшиглэдэг зам бий. Хол замд ийм хөгжмөөс илүү хань хэрэггүй билээ.

Мууртай кафе

Эрх муурнууд хүнийг ямар ихээр тайвшруулдаг билээ дээ, үүнийг Япончууд сайн мэднэ. Тиймээс тэд аль болох олон мууртай байхаар хэд хэдэн кафе нээжээ. Мууранд дурлагсад бол үүдээр нь шагайгаад л орохгүй байж чадахгүй гэдэгт итгэлтэй байна.

Котацу – хэвтэх боломжтой ширээ

Хэрэв бид ийм ширээтэй бол үүнээс салахгүй биз. Котацу гэдэг нь доороо хөнжил гудастай ширээ юм. Хэдийгээр 16-р зуунд зохиогдсон ч Европт тийм ч их хүн үүний талаар мэддэггүй.

Зарлах систем

Газар хөдлөлт эсвэл цунами гэх мэт байгалийн аюулт үзэгдэл болох гэж байгаа бол тус цагаан хоолойнуудаар зарлачихдаг. Жирийн тайван үед сайхан аялгуу дуугарч харин аюул ойртсон бол сануулга өгдөг аж.

Эцэст нь Япончууд ажил дээрээ унтаж болно!

Өдрийн хоол идсэний дараа бидний нойр хүрч, унтахыг хүсдэг. Харин япончууд ингэхийг зөвшөөрдөг. Үүнийг Япончууд инэмури буюу хэсэг завсарлаад унтах гэж нэрлэдэг. Томоохон уулзалтын өмнө бас та унтсан ч болно.

Leave a Reply

Your email address will not be published.