in ,

ГайхмаарГайхмаар

Фитнесээр хичээллэсэнтэй адилхан үр дүнтэй 4 минутын дасгал – Хамгийн гол нь эдгээрийг та хаана ч хийсэн болно

Спорт зааланд цаг зав, мөнгөө үрж үxтлээ биеийн тамираар хичээллэхийг хүмүүс тэр бүр хүсэхгүй нь лавтай. Гэхдээ энэ нь спортоос татгалз гэсэн үг биш юм шүү.

Таны 5 минутыг л авах дараах дасгалуудыг санал болгож байна.

Суулт

Хугацаа: 60 секунд

Хөлдөө мөрний хэмжээтэй зай авна. Сандал дээр суух гэж байгаа мэт доош сууна, аль болох доош сууж, нуруугаа тэгш байлгахыг хичээгээрэй. Дээш аажим босно, өгзөг, нуруу болон хөлийн булчинг бүрэн ажиллуулна.

Суниах

Хугацаа: 30 секунд

А үсгийн байрлал авна. Гар мөрний хэмжээний зайтай, харин мөр, өвдөг болон өсгий нэг шулуунд байрлана. Гараа нугалж доош болно, тохойгоо их биетэйгээ ойр байрлуулна. Цээжний булчинг бүрэн чангалах дасгал юм.

Хэвтээгээр гүйх

Хугацаа: 30 секунд

Калори шатаахад тань тусална. Эхлэх байрлал нь суниах байрлалтай адил бөгөөд баруун хөлөө дээш татаад аль болох цээж рүүгээ авчирна. Нуруу, өгзгөө анхаарна: хэт доош болон дээш болгохгүй. Эхлэл байдалдаа ороод зүүн хөлөөрөө давтан хийнэ.

Доош унах

Хугацаа: 60 секунд

Хөлөө мөрний хэмжээний зайтай авна, гараа бэлхүүсэндээ барина. Зүүн хөлөөрөө урагш алхаад доош сууна, энэ үед 90 хэмийн өнцөг гарсан байх ёстой. Баруун хөлийн өвдгийг шаланд дөнгөж шүргэхээр байрлуулна. Урд хөлөөрөө хүчтэй түлхээд эхлэл байрлалдаа ирнэ. Одоо баруун хөлөө урагш тавиад дасгалыг давтан хийнэ. Нурууг эгц байлгахыг мартаж болохгүй.

Үсрэлт

Хугацаа: 45 секунд

“Jumping Jack” дасгал нь АНУ-ын цэргийн бэлтгэл сургуулилтад албан ёсоор орсон байдаг. Тэгш зогсоод гараа биеийн дагуу унжуулна. Хөнгөн үсрэхдээ хөлөө салгаад гараа толгой дээрээ авчирна. Эргээд дасгалын эхлэл байдалдаа ирнэ, ингээд хэд хэд үсэрнэ.

Эдгээр дасгалуудыг тогтмол хийснээр үр дүнд хүрнэ: богино хугацаанд хүчтэй, хурдан хийхийг хичээгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *