in ,

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн

Эцэг эхчүүд ээ, дараах ухаалаг 20 аргыг амьдралдаа хэрэгжүүлээрэй – Таны үнэт цагийг хэмнэж, олон асуудлыг хялбараар шийдэж өгнө

Та бүхэнд хүүхдэд зугаатай байхын сацуу аюулаас хамгаалах аргад суралцуулах, эмх цэгцтэй болгон хүмүүжүүлэхэд туслах зарим нэг аргуудаас танилцуулж байна.

Чихрээ та хөлдөөгчинд хадгалж болно, жишээ нь хөлдөөсөн ногооны уутанд хийгээд.

Фитнес-бөмбөг хүүхдийн нурууг зөв хөгжүүлдгээс гадна хичээл хийхдээ анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй хүүхдийг тогтвортой суулгаж сургадаг ажээ.

Торон бөмбөлөгт хийсэн угжийг хүүхэд төвөггүй барина.

Лего ашиглан бутархай тоо тайлбарлаад үзээрэй.

Бутархай тоо сурах болоогүй хүүхдүүдийг өөр аргаар саатуулах арга бий – түгжээтэй уутанд будаг хийгээрэй. Гараа завааруулахгүйгээр уран бүтээл туурвих болно.

Гэрэлтдэг уутанд жижиг тоглоомуудаа хадгалах арга бий.

Дэлгүүр хэсэхдээ хүүхдийнхээ хүзүүнд амттанаар хийсэн зүүлт зүүлгээрэй. Тэргэн дээр томоотой суух болно.

Зангуу (шаржигнаж  наалддаг) нь хивсийг хөдөлгөхгүй бөгөөд доод талыг нь соруулахад ч амархан.

Наалддаг зурагны том фоныг салгаад авбал хүүхдэд зургаа хуулж авахад нь амар байх болно.

Цагаан хэрэгслийн сагсыг ваннд хийж хүүхдээ усанд оруулаарай – тоглоом нь ийш тийш хөвж алга болохгүй.

Цаастай болон цаасгүй хайрцгийг резинээр холбоод цуг тавиарай – хамрын ханиад хүрсэн хүүхэд нусаа арчаад цаасаа хаях сав нь бэлэн. Дараа нь та нустай цаас энэ тэндээс цуглуулах хэрэггүй болно.

Ширээгээр дүүрэн асгарсан цавуу харахыг хүсэхгүй байгаа бол порлоныг хуванцар саванд хийгээд дээрээс нь цавуугаа асгаарай. Хэрэглээд дууссан бол таглаад л боллоо.

Хөлдөөгчид хийсэн хөөсөн чихрийг мөсний оронд өвчин намдаах зорилгоор ашиглаж болно.

Барбины үсийг аяга угаагч шингэн бодис болон үсний ангижруулагчаар угаагаарай. Үс нь намирсан зөөлөн болно.

Хуванцар аяга хүүхдийн гарыг бенгалын галны үсрэх очноос хамгаална.

Элсэн цагтай модон сандал хүүхэдтэйгээ нийлж урлаарай. Шийтгэл хүлээж буланд зогсоож байснаас хүүхэд нас нь илүү сайхан дурсах мөчтэй өнгөрнө.

Хөвөн эсвэл базсан амны цаас гартаа атгавал хүүхэд харандаагаа зөв барьж сурна.

Шөнө гэрэлтдэг одыг шүршүүрийн шингэн савантай цуг хуванцар саванд хийнэ. Саагаар чимж болно. Шөнө орондоо ороод одод хараарай.

“Киндер”-ийн хайрцагт чупа-чупсаа хадгалж болно.

Хэрвээ та эд зүйлсээ хайгаад олохгүй байгаа бол хүүхдээ мөрдлөг хийхэд туслаарай. Хайж байгаа зүйлийнхээ зургийг зураад өг.  Хүүхэд тань өөрийгөө том болсныг мэдрэх болно.

Хүүхдүүдийн маань бага нас мартагдашгүй өнгөрөх болтугай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *