in

Мэргэжлийн сэтгэлзүйчид дараах 20 зөвлөгөөг өгч байна: Таныг илүү аз жаргалтай хүн байхад тань туслана

Амьдрал үргэлж сайхан байдаг гэдэгт итгэж чадвал, үргэлж эерэг байж чадвал амьдрал үнэхээр сайхан. Өдөр бүр баяртай байдаг, орчлон өртөнцөд талархаж чаддаг, сэтгэл зүрхнээсээ гэрэл цацруулж байдаг хүмүүсийг л аз үргэлж дагаж явдаг. Бид та бүхэнд сэтгэлзүйчээс өгч байгаа, илүү аз жаргалтай хүн байхад тань туслах дараах 20 зөвлөгөөг хүргэж байна. Эдгээр зөвлөгөөнүүдийг өдөр тутмын амьдралдаа дагаж, хэрэгжүүлээрэй.

  • Баяр хөөр, халуун дулаан бүхнийг өөрөөсөө цацруулж, бусаддаа түгээгээрэй. Мөн бусдад материаллаг тусламж (боломжоороо) үзүүлэхээс бүү татгалзаарай.
  • Амьдралын зорилгоо тодорхойлж, зорилгодоо хүрэхийг тэмүүлээрэй.
  • Сөрөг мэдээллүүд болон таагүй сэтгэл хөдлөл төрүүлэхээр зүйлүүдээс аль болох хол бай. Амжилттай, сайн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээрэй.
  • Сэрүүлэгнийхээ дуунд тааламжтай мэдрэмж төрүүлэхүйц сайхан дуу, ая тавиарай. Сэрүүлэг дуугармагц орноосоо огцом босох хэрэггүй. Сэрсэн даруйдаа инээмсэглээд, ямар сайхан үйл явдлууд таныг өнөөдөр хүлээж байгааг төсөөлөөрэй. Сайхан өдөр болно гэдэгт төвлөрөх хэрэгтэй. Энэ бүхэнд ердөө 5 минут л зарцуулагдана.
  • Түр зуурын азгүйтэл таныг доош нь татах шалтгаан биш. Санаа зовох хэрэггүй. Азгүйтлээсээ суралцаж, цаашид ийм алдаа гаргахгүй байхад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.

  • Хэрвээ та өвдсөн бол сэтгэлээр унах хэрэггүй. Өөрийгөө улам хямраах хэрэггүй. Энэ нь үүссэн нөхцөл байдлыг хүндрүүлнэ үү гэхээс нэмэр болохгүй.
  • Химийн эм, тарианаас аль болох татгалзаарай. Хэрвээ боломж байвал тэдгээрийг ардын эмчилгээний жор, аргуудаар солиорой. Гэхдээ эмчлэгч эмчтэйгээ заавал зөвлөлдөх хэрэгтэй.
  • Гэр доторх, ажил дээрх болон толгой доторх хог новшноосоо боломжоороо сал.
  • «Ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй нь» гэж хэзээ ч битгий ярьж байгаарай. Эс тэгвээс та өөрийн хүч чадалдаа огт итгэхээ болино. Хэрвээ нөхцөл байдал үнэхээр таны талд биш байвал «Би хүсэхгүй байна» гэж хэлж бай.
  • Биеэ эрүүл байлгахын тулд хоол хүнсэндээ аль болох жимс, ногоо их хэрэглэж, витамин ууж байгаарай. Спортоор хичээллэ.

  • Үе үе өөрийн ялалтын талаар дурсаж бай. Гэхдээ гаргасан ялалт, амжилтандаа бардаж, зөвхөн өнгөрсөнтэйгээ зууралдах хэрэггүй. Цааш яв.
  • Хорсол, гомдол бүү тээ. Гаргаж хая. Гэхдээ ойр дотныхондоо болон хамт олондоо гаргаж болохгүй. Жишээ нь, их цэвэрлэгээ хийж болж байна (шууд болон шууд бус утгаараа).
  • Аль болох агаарт гарч байхыг хичээгээрэй. Цэвэр агаар амьсгалж бай. Хойш тавилгүй амрах цагтаа амарч бай. Аль болох их инээж байгаарай.
  • Таны хөдөлмөр танд болон таны эргэн тойрныхонд баяр баясгалан авчирч байхын тулд бүхнийг хийгээрэй. Гэхдээ амрах ёстой цагтаа амарч байх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

  • Хэрвээ таны хөдөлмөр танд баяр баясгалан авчрахгүй байвал өөрийгөө аль болох зоригжуулж, ятган үнэмшүүлж, зоригтойгоор ажлаа барьж ав.
  • Бусдад материаллаг болон сэтгэл санааны тусламж үзүүлж бай.
  • Зөвхөн өөрийн хувийн орон зайны тухай нэн түрүүнд бодохоос гадна бусдын орон зайны тухай бодож үзэж бай. Бусдын хувийн хил хязгаарыг давж гарахгүй байхыг хичээгээрэй. Бусдыг хүндэлж бай!
  • Хэрвээ танд та буруутай юм шиг санагдаж байвал уучлал гуйхаас битгий ичээрэй. Харин уучлалт гуйх боломжгүй бол (хүндэтгэх шалтгааны улмаас) та өөрийгөө бусдын өмнөөс уучлаарай!
  • Зурагт үзэхээ болиод ном уншдаг бол. Гэхдээ таны унших гэж байгаа ном үнэхээр чанартай, сонгодог бүтээл байх ёстой. Жорлонгийн цаас уншихаа боль, хангалттай!
  • Муу бүхнийг март, гэхдээ сайн сайхан бүхнийг хэзээ ч мартаж болохгүй!

Ингээд л болоо. Хамгийн гол нь амжилт, бүтээлд чиглэх. Эсрэг, сөрөг бүхнээс хол яв. Эерэгээр сэтгэж, бодсоноо ямагт үйл хэрэг болгож бай.  Битгий бууж өг. Тэгсэн цагт л бүх юм сайн сайхан болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *