in ,

ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ГоёГоё ГунигтайГунигтай ГайхмаарГайхмаар Яг зөвЯг зөв ХахаХаха

Уруул өнгөлөгчийг уруулаа өнгөлөхөөс өөр зүйлд ашиглаж болох гайхалтай 10 санаа

Уруул өнгөлөгч (өнгөгүй) бол эмэгтэй хүн бүрийн косметикийн цүнхэн дотор байдаг зүйл байх. Гол үүрэг нь уруулын арьсыг гадны хүчин зүйлүүдийн сөрөг үйлчлэлээс хамгаалах боловч уруул өнгөлөгчийг ашиглах хэд хэдэн стандарт бус аргууд байдаг.

Цэврүүтэхээс сэргийлэхэд тусална

Шинэ гутал авах сайхаан. Гэвч заримдаа янз бүрийн шалтгаанаас болоод шинэ гутал өмсөх нь цэврүү үүсэхэд хүргэдэг. Хэрвээ танд ийм асуудал тулгарвал улайсан хэсэгтээ бага зэрэг уруул өнгөлөгч түрхээд, үргэлжлүүлэн зоригтойгоор, өөртэй итгэлтэй алхаарай.

Бөгж гацсан үед юмуу бөгж багадсан үед бөгжийг хуруунаас гаргахад тусална

Бөгж багадах тохиолдол байдаг. Ялангуяа зун халуунд гарын хуруунууд хөөж орой болоход бөгжөө тайлахад хэцүү болж, гацах тохиолдол байдаг. Гацсан бөгжийг тайлахад зүүсэн шигээ тийм амар биш ээ. Элдэв янзын арга хэрглэхгүйгээр уруул өнгөлөгчөө ашиглаад үзээрэй. Уруул өнгөлөгчөө бөгжнийхөө эргэн тойронд битүү түрхэнэ. Бөгжөө тайлахад хамаагүй хялбар болсон байх болно.

Арьсан эдлэл дээрх зураас, сэв зэргийг далдалж, арьсан эдлэлийг тань гялалзуулна

Хэрвээ таны гутал дээр бага зэргийн зураас бий болсон бол уруул өнгөлөгч ашиглаарай. Түүнчлэн та энэ аргыг арьсан цүнх, тэлээ, тавилга болон сэв, зурааснаас болоод хуучирсан, муухай харагдаж байгаа бусад эд зүйл дээрээ туршиж үзэж болно.

Уруул өнгөлөгчийг бага зэргийн гэмтэлд болон шавьжинд хазуулсан үед хэрэглэнэ

Чийгшүүлэх, тайвшруулах үйлчилгээтэй учир уруул өнгөлөгч янз бүрийн цочролыг хялбархан арилгаж, загатнааг багасгаж, эсийн нөхөн сэргээх явцыг хурдасгадаг. Түүнчлэн уруул өнгөлөгч арьсны гадаргуу дээрх бага зэргийн улайлт, жижигхэн зүсэлт зэрэгт тус болно.

Үс цахилгаанжихыг болиулахад тусална

Уруул өнгөлөгч таны үсийг чийгтэй орчинд ч шулуун, толигор хэвээр нь удаан хадгалахад тусалдаг. Үүний тулд уруул өнгөлөгчнөөсөө бага зэргийг саман дээрээ түрхээд үсээ самнана. Гэхдээ үсний угт хүргэж болохгүй. Хэрвээ та уруул өнгөлөгчийг хөмсөгтөө түрхэх юм бол хөмсөг тань илүү цэвэрхэн, өө сэвгүй харагдах болно.

Хамрын ханиад туссан үед сайн туслагч болж өгнө

Хамрын ханиад туссан үед хамраа байнга арчсанаас болоод хамар хэсгийн арьс цочирдог. Уруул өнгөлөгчнөөсөө гартаа нялаад хамрын цочирсон арьсан дээрээ түрхэнэ. Энэ нь арьсыг чийгшүүлж, төлжих явцыг нь хурдасгана. Гаатай уруул өнгөлөгч түрхэж болохгүй гэдгийг анхаараарай (загатнуулна).

Уруул өнгөлөгчөөр лаа хийж болно

Хэрвээ та модон саваа, шүдэнз юмуу эсвэл олсыг уруул өнгөлөгчиндөө зурагт үзүүлсэн шиг зоох юм бол «онцгой тохиолдолд хэрэглэх» лаатай болно.

Уруул өнгөлөгчийг түүдэг гал асаахад ашиглаж болно

Хэрвээ та түүдэг гал асаах шаардлагатай тийм нөхцөл байдалд орсон ч гал асааж чадахгүй, болохгүй байгаа бол хөвөнд уруул өнгөлөгчнөөсөө бага зэрэг түрхээд асаагаарай. Хөвөн яах ийхийн зуургүй дүрэлзэн асаж, уруул өнгөлөгчний найрлаганд агуулагдах тос галын дөлийг илүү хүчтэй болгож, шаталтын хугацааг нэмэгдүүлнэ. Энэ аргаар та том хэмжээний түүдэг галыг хялбархан асааж болно.

Гацдаг цахилгааныг шинэ юм шиг л болгоно

Уруул өнгөлөгч тослог нэгдэл агуулдаг болохоор хурдан эвдэрдэг, гацдаг цахилгааныг тослоход яг тохирно.

Уруул өнгөлөгч үнэртэй усны үнэрийг удаан барина

Хэрвээ үнэртэй ус түрхэх газрууддаа уруул өнгөлөгч түрхвэл энэ нь үнэрийг удаан барьж, үнэртнээ удаан хэрэглэх боломжийг бүрдүүлдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *